gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бүжмаа: Түрээсийн тогтмол орлоготой талбайд хөрөнгө оруулах нь маш олон давуу талтай

Бизнес
2023-11-30
1810
Twitter logo
1810
Twitter logo
Бизнес
2023-11-30

Тогтвортой хөрөнгө оруулалтыг чухалчилж үздэг хүмүүсийн хувьд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь хамгийн сонгодог хэлбэр байдаг. Үл хөдлөх хөрөнгө нь бусад арилжаа, санхүүгийн бүтээгдэхүүнийг бодвол ханш хэлбэлзэх, эрсдэлд өртөх нь харьцангуй бага, эрсдэлгүй байдгаараа онцлог.

Та бүхэнд худалдаа үйлчилгээний төвд хөрөнгө оруулахын давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Мастер Түншлэл” ХХК-ийн Борлуулалтын ахлах менежер Б.Бүжмаагийн ярилцлагыг хүргэж байна.

-    Мастер Группийн хэрэгжүүлж байгаа “Go.to market” төслийн талаар танилцуулна уу. Бусад худалдаа үйлчилгээний төвөөс ялгарах гол давуу тал нь юу вэ?
-    Тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа Go.to market нь нийт 26,000 м.кв талбайтай, 500 гаруй бизнес эрхлэгчийг төвлөрүүлсэн худалдаа үйлчилгээний цогцолбор. Олон улсад шинэ чиг хандлага болж байгаа community lifestyle center концепцтойгоор бүтээгдэж байна. Энэ нь дан ганц худалдаа наймаа хийх газар биш хүмүүс хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөдөг, төрөл бүрийн үйлчилгээ авдаг, уулздаг газар гэдгээрээ онцлог. Тийм ч учраас Go.to нь олон нийтэд зориулсан талбай ихтэй. Гаднаа 5,100 м.кв талбайг задгай террас, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс, салхилах орчин байдлаар тохижуулсан. Мэдээж дотоод орчин, тохижилт, дэлгүүрийн урсгал, үйлчилгээ зэрэг нь хэрэглэгчийн тав тухыг 100% хангасан шийдлүүдтэй.

-    Үл хөдлөхөд хөрөнгө оруулахын давуу талууд, тэр тусмаа худалдаа үйлчилгээний төвд хөрөнгө оруулах нь ямар давуу талтай вэ?
-    Ер нь хамгийн найдвартай, эрсдэлгүй, тогтвортой хөрөнгө оруулалт нь үл хөдлөх хөрөнгө байдгийг хүн бүр мэднэ. Хамгийн түгээмэл хэлбэр нь орон сууц худалдан аваад түрээслэх байдаг. Сүүлийн үед оффис, агуулах, худалдааны талбайд хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа. Худалдаа үйлчилгээний төвд хөрөнгө оруулахын давуу тал  нь 1м.кв талбайн түрээсийн үнэлгээ хамгийн өндөр байдаг, мөн зах зээлийн эрэлтээсээ хамаарч түрээсийн үнэ нь тогтвортой өсдөг. Хамгийн чухал нь тухайн худалдааны төв нь зах зээлд байр сууриа олоод, олон нийтэд танигдаад, хөл хөдөлгөөн ихтэй болоод ирэхээрээ үнэлгээ нь хэд дахин өсдөгөөрөө онцлог. Тийм ч учраас дан ганц түрээсийн орлого гэхгүй үнийн өсөлтөөс өндөр ашиг хүртэх боломжтой байдаг.

-    Go.to market-ийг нэгдсэн менежменттэй худалдааны төв гэж танилцуулж байсан. Үүнийг тайлбарлаж өгөөч.
-    Худалдаа үйлчилгээний төв нь олон нийтэд зориулсан байгууламж учир үйлчлүүлэгчийн тав тухыг хангах, нэгдсэн зохион байгуулалттай байх, цэвэрлэгээ үйлчилгээг сайн байлгах, зогсоолын менежмент, харилцагчийн үйлчилгээ, харуул хамгаалалт зэрэг арын албаны бүтэн баг ажилладаг. Түүнчлэн маркетингийн ажлууд болох сурталчилгаа, сошиал сувгийн хөгжүүлэлт, эвэнт арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэрэг байнгын тасралтгүй ажлууд хийгдсэнээр бизнес эрхлэгчдийн ашиг орлого тогтвортой өсөх боломж бүрддэг. Манай компанийн хувьд энэ бүгдийг менежментээр зохицуулснаар бизнес эрхлэгчдэд маш том давуу талыг олгож байгаа.

-    Мастерын зүгээс хөрөнгө оруулагчдад ямар онцгой нөхцөлийг санал болгож байгаа вэ?
-    Онцолж хэлбэл, манайх хөрөнгө оруулагчдад зориулаад түрээсийн менежментийн үйлчилгээг санал болгож байна. Түрээсийн менежмент гэдэг нь тухайн талбайг байнгын тогтвортой түрээслэгчтэй байлгахын тулд түрээслэгчдийн бэлэн лист бүрдүүлэх, чанартай тогтвортой түрээслэгчтэй байлгах, талбайг хүлээлгэн өгөх болон хүлээн авах, төлбөр тооцоог хариуцах зэргээр өмчлөгчийн өмнөөс хариуцан ажиллах ойлголт.

Хөрөнгө оруулагчийн хувьд нь өөрийн авсан талбайгаа хэдээр түрээслэх вэ? хэнд түрээсэлбэл илүү тогтвортой байх вэ? дэлгүүрийн төрөлжилтөд зохицсон түрээслэгч олдох бол уу? том талбайг түрээслэгдэх боломжтой юу? дагалдах зардал нь хэд байх бол? Тохижилт хэрхэн хийх вэ? зэрэг олон асуудлуудтай зууралдахгүй гэсэн үг. Харин түрээсэлж байгаа бизнес эрхлэгчийн хувьд гэнэт өөр хүнд түрээсэлнэ гэвэл яах вэ? тогтвортой байх боломжтой юу? хэрэглэгчийн урсгалаа татаад, хөлөө олж байхад өөр хүнд түрээслэх гэвэл яах вэ? зэрэг асуудлуудтай тулахгүй учир аль аль талдаа ашигтай шийдэл болдог.

-    Бизнес эрхлэгчдэд ямар нөхцөл санал болгож байгаа вэ?
-    Манайх “Go.to market”-ийн талбайг түрээслэх болон борлуулах гэсэн 2 янзаар санал болгож байна. Түрээслэх сонирхолтой хүмүүст түрээсийг, худалдан авах сонирхолтой хүмүүст өмчлөлийг санал болгож байна.

Ерөнхийдөө дийлэнх бизнес эрхлэгчид түрээсийг илүүд үзэж байгаа бол хөрөнгө оруулагчдын хувьд талбай худалдан аваад өөрсдөө үйл ажиллагаа явуулахгүйгээр бусдад түрээслүүлэх сонирхолтой байна. Бидний хувьд энэ 2 эрэлтийг уулзуулаад, түрээслүүлсэн талбайг түрээстэй нь хөрөнгө оруулагчдад худалдах боломжтой. Энэ нь аль аль талдаа тун ашигтай нөхцөл байдаг.

-    Төлбөрийн ямар нөхцөлүүдээр талбайгаа худалдаж байгаа вэ?
-    Бид одоогоор 3 төрлийн нөхцөл санал болгож байна.
1.    Хүүгүй хуваан төлөх буюу компанийн хувь лизинг. Илүү богино хугацаанд, өндөр төлөлт хийх байдлаар төлбөрөө хувааж хийх боломжийг олгож байгаа.
2.    Банкны урт хугацаатай зээлийн нөхцөлөөр талбай худалдан авах боломжтой. Энэ  тохиолдолд сарын төлөлт нь түрээсийн төлбөртэй ойролцоо байдаг учир бизнес эрхлэгчдэд илүү давуу талтай байдаг. Жишээлбэл урьдчилгаа 30%-аа төлөөд, үлдэгдэл 70%-ийг банкны 10 жилийн хугацаатай зээлд хамрагдан төлбөл тухайн талбайгаа түрээсэлж байгаа юм шиг хэмжээний төлбөрийг сар бүр төлдөг. Хөрөнгө оруулагчдын хувьд мөн адил түрээсийн төлбөрөөр нь зээлээ төлөөд байх боломжтой гэсэн үг.
3.    Бэлэн төлөлт  буюу илүү их хөнгөлөлт авах боломжтой нөхцөл мэдээж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалтын хувьд хамгийн ашигтай нөхцөл болдог.

-    Барилга хэзээ ашиглалтад орох вэ? одоогоор дүүргэлт ямар байгаа вэ?
-    Одоогоор талбайн дүүргэлт 80% дөхөж, цөөн талбай үлдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд түрээслэгдсэн талбайгаас сонгох учир харьцангуй сонголттой байгаа. Барилгын үндсэн ажил ерөнхийдөө дуусаад, дотор заслын ажил хийгдэж байна. Бид 2024 оны 1-р улиралд төслийнхөө нээлтийг хийхээр бэлтгэж байна.

“Go.to market” төслийн борлуулалтын алба: 7704-4444 (1)
Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/gotomarket.mongolia

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан