gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: "Би 12 хүүхдийн ААВ"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-02-04
1916
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1916
Twitter logo
Нийгэм
2024-02-04

Дэлхийн II дайны дараа олон мянган хүүхэд өнчирч, орон гэргүй болж үлдсэн. Тухайн үед хүүхдийн халамжийн ажилтан байсан Австри улсын иргэн Хермани Гмайнер тэдэнд тусалж, бусадтай адил гэр бүлийн орчинд өсгөж, хүмүүжүүлэх зорилгоор “СОС” хүүхдийн хотхоныг нээжээ. Түүний санаачилгыг сайхан сэтгэлт олон хүн дэмжиж, хандив өргөснөөр өдгөө дэлхийн 135 оронд 2000 гаруй “СОС” ажиллаж байна.

Үүний хоёр нь Монгол Улсад байгаагийн нэг нь Улаанбаатарт, нөгөө нь Дархан-Уул аймагт бий. Мөн эдгээрээс салбарласан “Залуус-Өсвөр үеийнхний төв”, “Гэр бүлийг дэмжих төв” ажиллаж байна.

“СОС” хүүхдийн хотхонд 6-10 хүүхэд нэг гэр бүл болон, нэг ээж  эсхүл нэг эгч багштайгаар амьдардаг. Өөрөөр хэлбэл ээж багш нь тэнд байрлан яг л тэдний төрсөн эхийн үүргийг гүйцэтгэн хувцсыг нь угааж, хоолыг нь бэлтгэж өгч асран, хамгаалж амьдардаг.

Харин хөвгүүд 14 нас хүрэхэд, тэдэнд ирээдүйд өрх, гэр толгойлон амьдрах, нийгэмд бие даан оролцох чадвар суулгах зорилгоор “Залуус-Өсвөр үеийнхний төв”-дөө шилжүүлдэг байна. Дархан-Уул аймаг дахь энэ төвд өнөөдрийн байдлаар 24 хөвгүүн аж, төрж байгаа аж. Тэдний аав бас ах нь болж, бүхнийг зааж сургаж, амьдралынх нь чиглүүлэгч болдог хүн бол нийгмийн ажилтан, багш Ч.Нямдаваа.

"СОС" хүүхдийн хотхоны “Залуус-Өсвөр үеийнхний төв”-ийн нийгмийн ажилтан, багш Ч.Нямдаваа.

Тэрбээр “Би 2014 оноос хойш залуусын нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 13-14 хүүхэд манай төвөөс гарч, тэд биеэ даагаад бусдын адил ажиллаж, амьдарч байна. Тухайлбал, хоёр хүүхэд Төмөр замын Дээд сургуулийг төгссөн. Нэг нь улаан дипломтой төгсөөд, төмөр замдаа ажиллаж байгаад хувийн байгууллагад шилжсэн. Нөгөө нэг нь Замын-Үүдийн гаальд ажиллаж байна.

Өнгөрсөн 10 сард нэг хүүхэд цэрэгт явсан. Тангаргийн баярт нь очсон. Цэрэгт долоо хоногт нэг удаа ар гэр рүүгээ гар утсаар ярьж, дүрст дуудлага хийж болдог юм байна. Тэр маань байнгын холбоотой байж “Сайн уу, агаа, юу байна” гээд л ярьдаг юм. Удахгүй чөлөөгөөр гарах байх, тэр үед нь очиж авна. Одоогоор 8 хүүхэдтэй нэг гэрт амьдраад, ажиллаад аав нь, ах нь болоод 7 хоногийн 24 цаг хамт байна. Тэд маань ЕБС, МСҮТ, их сургуульд сурдаг.

Манай төвийн зорилго хөвгүүдийг бие даан амьдрахад нь л бэлтгэдэг гэсэн үг. СОС хотхонд өсөж, хүмүүжсэн хүүхдүүд 14 нас хүрэхэд нь би хариуцан авч, энэ төвдөө хамт амьдардаг юм. Би өөрийгөө тэр хүүхдүүдийн аав нь, ах нь  л гэж боддог учраас хамгийн ойр, нөмөр, нөөлөг нь болж явах сан гэж хичээдэг. Тийм учраас надтай аав шигээ, ах шигээ л харьцдаг. Ерөнхийдөө 14-өөс дээш насны хөвгүүд нийгэм цаг үеэ дагаад, шилжилтийн нас нь ч таардаг учраас их хөдөлгөөнтэй . Би аль болох найз шиг нь байж ярилцаж, тэднийг сонсож, зөвлөж, чиглүүлж байхыг л зорьдог юм.

Би өөрөө дөрвөн хүүхэдтэй, дээр нь 8 залуутай. Нэг өрөөнд нь би гэр бүлтэйгээ, бусад өрөөнүүдэд нь хөвгүүд байрладаг.

Өглөө босоод ороо хураах, үсээ хэрхэн засуулах, сахлаа яаж авах гээд л гоозүйн мэдлэг олгоно. Өдөр болгон хоолыг нь хийж өгөөд, идэхэд л бэлэн болгоод өмнө нь бариад байхгүй, заримдаа өөрсдөөр нь хийлгэнэ, зааж өгнө, тусална. Оймсоо зөв угаахаас эхлээд, хувцсаа индүүдэх, цаашлаад зуны амралтаар нь 17-18 хүрсэн хүүхдүүдээ цагийн ажил хийхэд нь ч тусална. Сурч байгаа мэргэжлээр нь үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ. Энэ миний ажил гээд л албажуулаад байх биш, хүний аав, ээж хүүхдээ яаж амьдралд сургадаг, тэр бүгдийг л заадаг.

Хүүхдүүд маань энэ төвөөс гараад бие даан амьдарсан ч байнгын холбоотой байдаг.  Баяр, ёслолоор ярина. “Агаа хотхонд байхад таны хэлээд, яриад байсан зүйлс яг л байх юм аа. Тэр үед тоодоггүй байсан, одоо бодоход таны хэлж байсан зүйлс амьдралд их хэрэг болох юм” гэдэг. Тэгэхээр нь ямар ч байсан зөв юм хэлж, зөв чиглүүлжээ л гэж баярладаг юм.

Би өөрөө дөрвөн хүүхэдтэй, дээр нь 8 залуутай. Олуулаа байсаар байгаад сурчихдаг. Хөвгүүд  давтлага, дугуйлан, тэмцээн уралдаанд явчхаар гэр эзгүйрээд эвгүй санагдана. Нэг өрөөнд нь би гэр бүлтэйгээ, бусад өрөөнүүдэд нь хөвгүүд байрладаг юм” гэж ярилаа.

Дархан-Уул аймаг дахь "СОС" хүүхдийн хотхон

Монгол дахь СОС олон улсын хүүхдийн хотхоныг Монгол Улсын ардын эмч, ангаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатарын санаачилгаар анх 1998 онд Монгол Улсын засгийн газар, СОС Киндердорф Интернейшил байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар нээж, манай улсад үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлжээ.

СОС “гэр бүл”-д суурилсан гэдгээрээ бусад асрамжийн газар, хүүхэд хамгааллын төвөөс ялгагддаг бөгөөд 0-11 насны 6-10 хүүхэд нэг айл болж амьдарна. Тэдэнд 1 “СОС ээж” байх бөгөөд хүүхдүүд түүний хайр халамжид өсөж, төлөвшдөг. Харин 14 нас хүрээд хөвгүүд “Залуус өсвөр үеийнхний төв”-рүү шилждэг бөгөөд тэнд амьдрах ухаан, зөв бие хүн болж төлөвших гэх мэт амьдралын чухал үнэт зүйлсийг сурдаг байна.

Мөн хүүхдүүд 18 нас хүрмэгц уг байгууллагыг орхиж явах эсэхийг өөрийнх нь хүслийг сонсож шийдвэрлэдэг аж.  Өөрөөр хэлбэл, хүүхэд хүсвэл мэргэжил эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлээд, бие даан амьдрах боломжтой болсон цагтаа гарч болох юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан