Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг иргэдэд шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болно.
ЭТТ хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгосноор Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөг, 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3.2 их наядын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарч байна.
Ингэснээр олон жил хүлээгдсэн 1072 хувьцаа амьд хувьцаа болж байна. Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. Үүний дагуу татварын өмнөх дүнгээр 2022 оны ногдол ашиг болох дунджаар 116 мянган төгрөгийг өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн. Мөн 2023 оны ногдол ашиг болох 286 мянган төгрөгийг иргэн бүрд олгох тооцоо гарч байна. Гэхдээ 2023 оны тайланд санхүүгийн аудит орсны дараа шийдэгдэнэ гэсэн мэдээллийг ЭТТ ХК-иас өгсөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т, Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Баялгийн сангийн тухай 4-5 хуулийн төсөл салангид хэлэлцэгдэж байсан бол эдгээр төслүүдийг нэгтгэнэ. Олон жил мэтгэлцсэн боловч бодитой шийдэж чадаагүй байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүр тэгш хүртэх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулалт болгох, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн байх суурь зарчмыг дэмжиж, өөрийн нам үзэл баримтлалаа тусган хамтран ажиллаж, хуулийн төсөл боловсруулах санал нэгдсэн АН, ХҮН намын удирдлагуудад талархал илэрхийлье.
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд энэ сан нь хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулна.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөн Эрдэнэс Монголын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодруулбал Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс-Оюутолгой компани болон цаашид ашиглагдах стратегийн томоохон төслүүдийн 34 хүртэлх хувь нь хуримтлалын нэгдсэн санд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд шууд зарцуулахаар төсөлд тусгахаар тохиролцлоо.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ. ЭТТ ХК-ийн 1072 хувьцааг бэлэн мөнгөөр олгох эрхзйн орчныг өмнө нь бүрдүүлсэн. Бусад Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн 34 хувийн хувьцаа нь баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын нэгдсэн сан дахь иргэг бүрийн нэр дээр шилжинэ гэсэн үг.
Хуримтлал нь тодорхой хугацаанд түгжигдэж иргэдийн эрүүл мэнд, орон сууц, боловсролд зарцуулагдах, сангийн хөрөнгийг арвижуулах эрхзүйн орчин үүснэ.