Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй болох, ногоон ирээдүй рүү тэмүүлэх зорилгынхоо хүрээнд цахилгаан автомашины хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжсээр байна.
Цахилгаан автомашины зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 8.8 их наяд ам.доллар хүрнэ гэж “Bloomberg New Energy Finance” тооцооллоо. Харин 2050 он гэхэд дээрх үзүүлэлт 57 их наяд ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.
Хэрэв улс орнууд уламжлалт хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг илүү хурдан "халж" чадвал энэ зууны дунд үе гэхэд зах зээлийн үнэлгээ 88 их наяд ам.доллар болж өсөхөөр байгааг мөн тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар цахилгаан автомашин хамгийн ихээр нэвтэрсэн улс бол Норвег юм. Өнгөрсөн онд тус улсын нийт автомашины 25 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. Түүнчлэн 2020 онд шинээр зарагдсан автомашины 75 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан нь тус улс ашиглаж буй цахилгааныхаа 98 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдагтай салшгүй холбоотой аж.
Харин цахилгаан хөдөлгүүртэй автомашинд шилжих үйл явцын хурдаараа БНХАУ дэлхийд тэргүүлж байгааг “Bloomberg New Energy Finance” онцолж байна. Цахилгаан автомашины лити-ион цэнэг хураагуурын нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм.
Дашрамд дурдахад, өдгөө ашиглагдаж буй олон төрлийн цэнэг хураагуураас хамгийн аюулгүй нь "BYD"-ийн охин компани болох "FinDreams Battery"-ийн хөгжүүлсэн "Blade" цэнэг хураагуур гэгддэг.
О.Цэнгэг