gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Намуу: Өчигдөр ажлын цагаар галт тэрэгний хөдөлгөөний улмаас таван цагийн турш зам хаасан

Б.Азбаяр
Нийгэм
2023-11-09
88
Twitter logo

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Таван шарын гармыг 5 цаг 31 минут хааж, галт тэрэг нэвтрүүлсэн

Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Өчигдрийн байдлаар тус гармаар 24 цагийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 8-ны 08:00 цагаас 9-ны 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42 минут зам хаасан. Мөн ачааны галт тэрэг 21 удаа явж, 189 минут хөдөлгөөн хаасан бол  дан зүтгүүр 20 удаа явж, 100 минут хөдөлгөөнийг хаасан. Нийт 47 удаа галт тэрэг нэвтэрсэн гэсэн үг. Ажлын цагаар буюу 08:00-22:00 цагийн хооронд 28 галт тэрэг явж өнгөрсөн. Мөн 16:20 цагаас 16:40 цаг хүртэл 20 минут гарам хааж цэвэрлэгээ хийсэн. Дунджаар 331 минут буюу 5 цаг 31 минут Энхтайваны өргөн чөлөөтэй огтлолцож байгаа Таван шарын гармыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, галт тэрэг нэвтрүүлсэн.
Гол гудамж, замуудад нөлөөлөх зам тээврийн 12 осол гарсан. Энэ нь нийт 78 минут хөдөлгөөнд саад учруулсан байгаа юм. Замын хөдөлгөөний саад зургаан удаа гарсан нь 124 минут хөдөлгөөн зогсоход хүргэсэн. Нийтийн тээврийн хэрэгсэл долоон удаа зогссон нь хоёр цаг хөдөлгөөнд саад учрууллаа. Эдгээр нь нийт 5 цаг 23 минут замын хөдөлгөөнд саад учруулсан гэсэн үг. Түүнчлэн өчигдөр 07:00 цагаас 23:00 цагийн хооронд Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний ачаалалтай 182 цэгт 572 алба хаагч 68 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Мөн ЗХУТ-ийн 12 албан хаагч 24 цагийн хугацаанд 62 уулзварын гэрлэн дохионд 3974 удаагийн хөдөлгөөн зохицуулалт хийсэн.

Багшийн дээдийн уулзварт цагдаагийн машин зохиомол түгжрэл үүсгэсэн гэх ташаа мэдээлэл цахим орчинд гарсан. Энхтайваны өргөн чөлөөний зүүнээс баруун чиглэсэн хөдөлгөөнд түгжрэл 16:00 цагаас хойш үүссэнээс бусад туслах зам бүрэн зогсож, хөдөлгөөн хязгаарлагдсан. Иймээс холбогдох хуульд заасны дагуу замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг өөрчилж, хөдөлгөөн зохион байгуулалт хийсэн. Хөдөлгөөн арваннэгдүгээр сарын 9-ний 00:12 цагт хэвийн болсон" гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан