Энэ онд аз жаргалын үнэлэмжийн оноогоо хамгийн сайн ахиулсан орноор өмнөх оноос 69 байр урагшилж, 37 дугаарт бичигдсэн Серби улс, 63 байр ахиж, 81 дүгээрт бичигдэх болсон Болгар улс тодорчээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүнээс эхлээд дундаж наслалт, авлигын түвшин, эрх чөлөөний мэдрэмж хүртэлх олон үзүүлэлтийг шалгуур болгож дэлхийн улсуудыг иргэдийнх нь сэтгэл ханамжаар эрэмбэлдэг Дэлхийн аз жаргалын тайланд Финланд улс долоо дахь жилдээ дараалан хамгийн аз жаргалтай орноор тодров. Харин цар тахлын дараах жилүүдэд байр ахиж байсан Монголын эрэмбэ огцом доошилжээ.
Босоо аварга – Финланд
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс жил бүр гаргадаг тус тайлангийн 2024 оны эрэмбэд Финланд улс тэргүүлж, Дани, Исланд улс 2, 3 дугаар байраа хадгалжээ. Тайланд тодотгосноор “өөрийнхөө амьдралыг хэрхэн үнэлэх тухай асуултад иргэдийн өгсөн хариулт дээр зөвхөн суурилж” тус эрэмбийг гаргасан аж. Харин Финланд олон жил дараалан тус эрэмбэд тэргүүлсний цаана байгаль, итгэлцэл, боловсрол гэсэн гурван хүчин зүйл бий гэж үздэгээ Финландын Ерөнхийлөгч Александр Стубб цахим хуудастаа хуваалцсан байна.
Энэ онд аз жаргалын үнэлэмжийн оноогоо хамгийн сайн ахиулсан орноор өмнөх оноос 69 байр урагшилж, 37 дугаарт бичигдсэн Серби улс, 63 байр ахиж 81 дүгээрт бичигдэх болсон Болгар улс тодорчээ. Харин америк залуусын амьдралын чанар муудсаны нөлөөгөөр АНУ тус эрэмбэд анх удаа эхний 20 байрны гадна үлдсэн байна.
Дашрамд дурдахад, НҮБ аз жаргалын үнэлэмжээр улсуудыг эрэмбэлэхдээ сүүлийн гурван жилийн дунджаар тооцдог тул нэг жилийн хугацаанд гарсан аливаа өөрчлөлтийн нөлөө багасдаг юм.
Залууст ээлгүй Монгол
Монгол Улс энэ үзүүлэлтээр 2023 онд 137 орноос 61 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2024 онд 143 улсаас 77 дугаарт бичигдэж, эдийн засгийн гүн удаашралд орсон БНХАУ, дайн хийж буй ОХУ-ын ард жагссан байна.
Харин насны бүлгээр ангилсан дэд эрэмбэд Монгол Улс 30-аас доош насныхан буюу залуусын аз жаргалын үзүүлэлтээр 86 дугаарт, харин 60 болон түүнээс дээш насныхны үзүүлэлтээр 53 дугаарт бичигдсэн нь анхаарал татаж байна.
Энэ мэтээр хүн амын аз жаргалын түвшнийг илтгэх гол үзүүлэлтүүдэд Монгол Улс төдийлөн том ахиц дэвшил гаргаж чадаагүй байдал сүүлийн жилүүдэд хадгалагдаж байна. Хэдий Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах талд сорилтууд их байгаагийн зэрэгцээ “Transparency International”-ийн судалгаагаар 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болсон юм.
Харьцуулж болох эдийн засагтай орнуудаас Киргиз улс Аз жаргалын тайланд 2016 оноос хойш дийлэнх хугацаанд Монголын өмнө эрэмбэлэгджээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр Монгол Улсаас гурав дахин бага Киргиз улс аялал жуулчлалын салбараа хурдацтай хөгжүүлж, Монголоос бараг 15 дахин их тооны гадаадын жуулчин хүлээн авдаг болсныг өмнө нь хөндөж байсан билээ.
Хэдий тийм урт хугацаанд харвал нэг сайн үзүүлэлт байгаа нь Монгол Улс 2006-2010 оны үзүүлэлтээсээ 2021-2023 онд ахисан байдлаар 13 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
Б.Бат-Очир