Өнөөдөр ЮНЕСКО-ийн ивээл дор “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Хурлыг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, МУИС, Оксфордын их сургууль, Виннипегийн их сургууль хамтран зохион байгуулж буй.
Тус хурлаар
- Нүүдэлчдийн ёс зүй, ёс суртахууныг нээн судлах,
- Нүүдэлчдийн ёс зүй нь соёл хоорондын харилцан ойлголцолд ямар хувь нэмэр оруулсныг судлан шинжлэх,
- Төв Ази төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд нүүдэлчдийн нийгэм, соёл хэрхэн өөрчлөгдөж, тэдгээрт ямар асуудал бэрхшээл тулгамдаж буй тухай асуудлыг хэлэлцэх зорилготой юм.

Олон асуудлаар илтгэл танилцуулсны нэг нь хот суурингийн иргэд, нүүдэлчдийг бүдүүлэг, соёлгүй хэмээж, ялгаварлан гадуурхдагийг онцлов.
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Аливаа соёл иргэншил ямар нэг хэмжээгээр цаг хугацаа, түүхийн явцад өөрчлөгдөж байдаг. Өөрчлөгддөггүй соёл гэж бараг байхгүй байх. Алс бөглүү газарт байгаа хүмүүс гэхэд тодорхой хэмжээгээр дэлхий нийтийн соёл, иргэншил элдэв зүйлтэй ямар нэгэн байдлаар холбогдож, ямар нэгэн байдлаар нөлөөллийг нь хүртдэг. Үүнтэй адилхан маш олон оронд нүүдэлчид өөрчлөгдөж байгаа.
Манай малчдыг аваад үзэхэд техник, технологийн дэвшилд маш их нэвтрэн орсон. Залуу судлаачид энэ талаар судалгаа хийж байгаа. Мал, маллагаандаа гар утсыг ашиглаж, малаа эрж хайх гэх мэт технологийн дэвшил нүүдэлчдийн амьдралд цаг үеийн шаардлагаар нэвтэрч байна. Манай нүүдэлчид бүдүүлэг хүмүүс биш.
Миний илтгэлийн гол санаа бол мэдлэгийн колончлол гэж зүйл байдаг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны алдаатай мэдлэгүүд бий. Тэр буруу мэдлэг ямар ойлголт төрүүлдэг вэ гэвэл нүүдэлчид бүдүүлэг юмаа, зэрлэгүүд юмаа гэх ойлголт. Энэ ойлголт миний ажилладаг нийгэм соёлын, хүн судлалын салбарт 19-р зууны сүүл, 20-р зууны эхэнд гарч ирсэн.
Тэгээд дэлхий даяар хүн гэдэг амьтан зэрлэг, бүдүүлэг, иргэншсэн гэдэг гурван хөгжлийн шатыг дамждаг, нүүдэлчид та бүхэн бүдүүлэг шатанд нь байгаа. Анчин, түүвэрчид нь зэрлэг гэдэг шатанд байгаа, хотод амьдарч байгаа бид иргэншсэн шатанд байна гэдэг хувьслын онолын буруу ойлголтыг бий болгочихсон. Үүнийг нь колоничлогчид авч ашигладаг. Тэд, та нар биднээс суралц, та нарын энэ соёл гэж байгаа зүйл чинь бүдүүлэг, зэрлэг зүйл, энийгээ таягдан хая, хөгж, хөгжлийн явцаар та нар заавал бид шиг болох албатай гэдэг. Гэтэл бид яаж ч хөгжөөд Англи, Америк шиг болохгүй.
Харин бид монголынхоо хотжилт, соёл иргэншлийг бий болгоно. Хот, хөдөөгийн хосолсон энэ нийгэм магадгүй үеийн үед олон зуун жил байсаар байх болно.
Энэ алдаатай шинжлэх ухааны мэдлэг колоничлогчдын зэвсэг болсон. Тухайн нүүдэлчдэд очоод, чи бүдүүлэг гэж итгүүлчихдэг. Тэр үед хүн өөрийн үнэ цэнээ алдана. Тухайлбал би бүдүүлэг юм байна. Би энэ хүмүүсийн гоё ганган зүйлээс нь сурах ёстой юм байна гээд өөрийнхөө үнэт зүйл, түүх, соёл, хамаг зүйлээ хаяад иргэншсэн гэж хэлээд байгаа нөхдөөс хуулбарладаг. Ингээд үндсэндээ гэсэн үнэт зүйл, үнэ цэнгүй болдог хэрэг. Тэгэхээр мэдлэгийн колоничлол гэдэг зүйл маш их аюултай бөгөөд тухайн үндэстэн, ард түмэн үгүй болох, оюун санааны хувьд тэр чигээрээ дарагдах нөхцөл байдалд хүргэдэг зүйл юм. Үүний нэг том хохирогч нь нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчид. Үүнийг уншиж байгаа та бүхний хэд нь нүүдэлчдийг зэрлэг бүдүүлэг хөгжлийн түвшнийх гэж бодож байгаа вэ гэх асуулт асууя. Хэрвээ тэгж бодож байгаа бол, уучлаарай та буруу онолын алдаатай мэдлэг, буруу онолд тархиа угаалгажээ. Мөн тэрхүү онол, судалгааны шүүмжүүдийг мэдэхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөгжлийн доод, дунд шатанд байгаа хэрэг биш, энэ хүмүүс хөгжлийнхөө өөрсдийн шатанд л байгаа хэрэг.
Нүүдэлчдийг зэрлэг бүдүүлэг гэж үзэх нь мэдлэгийн колоничлолд орсон гэсэн үг. Харамсалтай нь дэлхий дахинд одоо болтол эрдэмтэн, судлаачид энгийн хүмүүс мэдлэгийн колоничлолоосоо гарч чадахгүй байгаад байна. Алдаатай мэдлэгийнхээ линзээр нүүдэлчдийг харж, тодорхойлж, ойлгож, доромжилдог энэ хандлага дуусахгүй байна. Хамгийн тодорхой жишээ монголд болоод өнгөрсөн орк гэх ойлголт. Хөдөөнийхөн орк гээд ойлгочихсон. Гэтэл хотын иргэдэд ч ёс суртахууны том доголдлууд байдаг. Энэ нь нөгөө талаас хүний эрхийг асуудлыг хөндөнө. Иймд энэ олон нүүдэлчид эрхийнхээ төлөө тодорхой хэмжээгээр дуугарах ёстой. Шинжлэх ухааны зарим мэдлэг нь буруу байсан байна гэдгийг дэлхий нийтэд зөвтгөх ёстой, дуу хоолойгоо нэгтгэж хүргэх ёстой гэж үзэж байна" гэв.
Тиймээс нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлж соёл, иргэншлийн тухай зөв мэдээллийг нийтэд түгээж нүүдэлчдийн эрхийг хамгаалах хэрэгтэй аж.
Тус хуралд Соёлын яамны төлөөлөгч, Хүний эрхийн үндэсний комисс болон Киргизстан, Казакстан, Индониз, Турк, Монгол зэрэг нийт 26 орны 80 гаруй төлөөлөл оролцож илтгэл танилцуулах бөгөөд маргааш 18 цаг хүртэл үргэлжилнэ.