ХасБанк Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ууган сургуулийн нэг СЭЗИС-аас зохион байгуулсан “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдааныг дэмжин хамтран ажиллалаа. Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд анх 2014 онд АНУ-ын Карнейгийн консулаас санаачилснаас хойш өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.
Эсээ бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутан, суралцагчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтэн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж, ангилал тус бүрээр байр эзлүүлэн, шалгарсан оролцогчдод шагналыг гардууллаа. Эсээ бичлэг нь тухайн сэдвээр баримт, мэдээлэл цуглуулан, хувь хүний үзэл санааг тусгасан бичвэр тул Мэргэжлийн ёс зүйн талаар ойлголтыг нэгтгэх, ач холбогдлыг ухааруулах ач холбогдолтой юм.
Уралдаанд ирсэн эсээнүүдээс шаардлага хангасан 79 эсээг шалгаруулалтад оруулж үнэлснээс дараах оролцогчид шалгарлаа.

Их, дээд сургуулийн оюутан суралцагчдын ангилалд:
- 1-р байрыг СЭЗИС-ийн Эрх зүй мэргэжлийн 1-р курсийн оюутан Б.Энхжин,
- 2-р байрыг ДХИС-ийн эрх зүйн 3-р курсийн оюутан Б.Дөлгөөндарь,
- 3-р байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Н.Амарзаяа,
- Тусгай байрыг СЭЗИС-ийн эрх зүйн 4-р курсийн оюутан Э.Ганбаяр нар эзэлсэн бол,
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ангилалд:
- 1-р байрыг Сити Фарм МЭИК ХХК-ийн Сургалт, салбар хариуцсан менежер Ц.Оюунгэрэл,
- 2-р байрыг Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант С.Отгондэлгэр,
- 3-р байрыг Bloomberg TV, сэтгүүлч техникч У.Түвшинбаяр нар тус тус эзэллээ.
Мөн энэ үеэр “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулж, СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны Хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, Cайнскор зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай яриа өрнүүлсэн юм.