Байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг гурван өдрийн турш зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн ҮТС-ийн ойн инженерчлэлийн багш, дэд профессор Б.Баярцэцэг: Ойн инженерийн мэргэжил нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангаж ойг зохистой ашиглах, түүнийг нөхөн сэргээх ойжуулах, ойн хортон шавж, түймрээс хамгаалах үйлдвэрлэлийн техник, технологийг судалж, ойн бүртгэл тооллого, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт арга барил эзэмшихэд чиглэдэг.Орчин үед ойг нөхөн сэргээх сайжруулах нь байгаль хамгааллын салбарт чухал шаардлагатай асуудал болоод байна.
ШУТИС- ийн Эрчим хүчний сургуулийн Шинэ, сэргээгдэх эрчим хүчний салбарын багш М.Нүүдэл: Дэлхий нийтийн ирээдүйн мэргэжил Ногоон технологи, ногоон орчин юм. Техник технологийн дэвшлийг дагаад хүн төрөлхтний хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг чухалчлах болсон цаг үе бидний өмнө ирээд байна.
Иймээс хойч ирээдүй болсон залуус, дүү нар, оюутан, сурагчдадаа НОГООН ИРЭЭДҮЙ-н төлөө, байгаль орчинд ээлтэй эх дэлхийгээ хайрласан ЭХ ДЭЛХИЙН ХҮМҮҮН-ий сонголт хийж байгаль орчин, экологи, сэргээгдэх эрчим хүч ногоон технологийн чиглэлийн мэргэжлийг сонгохыг уриалж байна. ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙ-НОГООН ТЕХНОЛОГИ юм шүү.