Мобиком Корпораци нь ажилтнуудынхаа ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшлийг дэмжих, санхүүгийн баталгааг бий болгох зорилгоор Ажилтан-Ажил олгогчийн хамтын хуримтлалын хөрөнгө оруулалтын санг Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК-тай хамтран байгууллаа.
ХУРИМТЛАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Мобиком группийн ажилтнууд цалингаасаа, мөн компанийн зүгээс тус хөрөнгө оруулалтын санд элссэн ажилтан бүрийнхээ нэрийн дансанд сар бүр тодорхой хувиар хуримтлал үүсгэх бөгөөд Инвескор Ассет Менежмент энэхүү хуримтлалыг найдвартай, өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд байршуулж, урт хугацаанд тогтвортой өсөх хөрөнгө оруулалтын менежментийг хийх юм.
Сангийн хуримтлалыг мэргэжлийн өндөр түвшинд удирдуулах зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээг Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима, Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч нар үзэглэлээ.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима “Мобиком группийн Эрхэм зорилгод ‘Бид хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжинэ...’ гэсэн хэсэг байдаг. Энэ зорилгынхоо хүрээнд бид ажилтнуудынхаа бие, сэтгэл зүйн эрүүл мэнд, сурч хөгжихөд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг. Энэ удаад нийт ажилтнууд, тэднийхээ гэр бүлд зориулан зах зээлд өрсөлдөхүйц хуримтлалын хөтөлбөрийг эхлүүлж буйдаа туйлын баяртай байна. Учир нь аливаа компанийн хамгийн чухал үнэ цэнийг ажилтнууд бүтээдэг” гэв.
Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч “Монгол Улсын харилцаа холбоо, мэдээлэл технологийн тэргүүлэгч Мобиком групп хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй чухал алхам болж байна. Мобикомын ажилтнууд хөрөнгө оруулалтын өгөөжөөр тогтвортой өссөн, бат бөх хуримтлалтай болох эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байна. Инвескор Ассет Менежемент нь ажилтнуудын хуримтлалын хөтөлбөрөөр дамжуулан хариуцлагатай, зөв хөрөнгө оруулалтын стратегийг зах зээлд нэвтрүүлэхийг зорьж ажилладаг” хэмээн дурдлаа.
Мобиком Корпораци харилцаа холбооны салбартаа анх удаа ажилтнууддаа зориулсан хуримтлалын хөрөнгө оруулалтын санг ийнхүү эхлүүллээ. Тус санд ажилтан сайн дураар элсэх боломжтойгоороо онцлог юм.