НҮБ-аас 2030 оныг хүртэл нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт, тогтвортой хөгжилд хүрэх зорилт дэвшүүлсэн. Мобиком Корпораци байгаль орчны зорилгод нэгдэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэлтийн төслүүдийг үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Тухайлбал, байгальд ээлтэй нарны цахилгаан эх үүсгэврийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өөрсдийн дата төвүүдийнхээ цахилгааныг төвийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч хосолсон системээр шийджээ. Мөн түүнчлэн үүрэн холбооны бааз станцуудынхаа цахилгаан тэжээлийг байгальд ээлтэй технологийн шийдэл ашиглан шийдээд эхэлсэн байна. Энэ талаар тус корпорацийн эрчим хүчний хэмнэлтийн менежер Ө.Дэмбэрэлсамбуу болон Т.Одгэрэл нартай ярилцлаа. eCcTsUHS
"ДАТА ТӨВҮҮД ДЭЭР НАРНЫ ХАВТАН СУУРИЛУУЛЖ ЖИЛД 12.8 САЯ ТӨГРӨГИЙН ЦАХИЛГААН ХЭМНЭЖ БАЙНА"

-Саваагүй асуултаар ярилцлагаа эхэлье. Өндөр уулын орой дээр үүрэн телефон холбооны оператор компаниудын станц харагддаг. Мобикомын хэдэн үүрэн холбооны бааз станц байдаг бол?
Ө.Д: Манай компанид үүрэн холбооны бааз станц 1600 орчим бий. Улаанбаатарт 600 орчим байгаагаас хамгийн өндөрт гэвэл Чингэлтэй уулан дээр байдаг. 2G, 3G, 4G сүлжээний хамрах хүрээ болон багтаамжийг өргөтгөх тусам үүрэн холбооны бааз станцын тоо нэмэгдээд явдаг.
Зөвхөн цахилгаан тэжээлээс хамаарах бус радио, дамжуулах систем болон бусад системүүдээс хамаарсан олон төрлийн гэмтэл саатлаас хамаарч сүлжээ доголдох асуудал үүсдэг.
-Эдгээр станцад гэмтэл гарвал миний гар утас сүлжээгүй болно, тийм үү?
Ө.Д: Гар утас сүлжээгүй болно гэдэг бол хамгийн сүүлийн хувилбар. Жишээ нь цахилгаан эрчим хүч тасарлаа гэж бодоход сүлжээний найдвартай ажиллагааг хангахын тулд манай үүрэн холбооны бааз станцууд дээр нөөц тэжээлийн эх үүсгүүр болон цэнэг хураагуурууд суурилагдсан байдаг. Уг нөөц тэжээлийн эх үүсгүүрүүд дээр ямар нэгэн гэмтэл саатал гарах, эсвэл шаардагдах цэнэг хураагуурын цэнэг шавхагдах тохиолдолд Сүлжээ хяналтын төвөөс 24 цагийн ээлжийн инженерүүд шуурхай засварын багт гэмтэл саатлын талаар мэдээлэл хүргэдэг. Шуурхай засварын баг бүрэлдэхүүн сүлжээг унагаахгүйн тулд бүхий л боломжит арга хэмжээг авдаг. Таны асуултын хариултад гэвэл мэдээж уг станц унтарвал гар утас тань сүлжээгүй болно.
Т.О: Монголын уур амьсгал эрс тэс. Зун хална, өвөл хүйтэднэ. Үүнээс шалтгаалан гэмтэл гардаг. Одоо хавар болохоор цахилгаан тэжээл талаас барилгын засвар, газар шорооны ажил эхлэхээр үүнээс шалтгаалан цахилгаан тасрах, санамсаргүйгээр манай кабелийг гэмтээх зэрэг асуудлууд цөөнгүй гарна. Улмаар гэмтэл саатлын тоо ихсэх нь бий. Зөвхөн цахилгаан тэжээлээс хамаарах бус радио, дамжуулах систем болон бусад системүүдээс хамаарсан олон төрлийн гэмтэл саатлаас хамаарч сүлжээ доголдох асуудал үүсдэг.

-Таны ярианд нөөц тэжээлийн эх үүсгүүр болон цэнэг хураадаг өөр нэг системийн тухай дурдагдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
Т.О: Таны асуусан шиг өндөр уулын оройд ихэвчлэн үүрэн холбооны бааз станцаа суурилуулдаг. Эрчим хүчний системээс алслагдсан үүрэн холбооны бааз станцын цахилгаан тэжээлийг нарны цахилгаан системээр эрчим хүчээ шийддэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодит ажлуудаас дурдвал On-Grid Solar hybrid системийг нэрлэж болно. On-grid Solar hybrid систем гэдэг нь төвийн эрчим хүчтэй зэрэгцээ ажилладаг, цэнэг хураагуургүй системийг хэлэх ба нар байгаа тохиолдолд төвийн эрчим хүч рүү цахилгаан нийлүүлж, хэрэглэгчийг зэрэгцээ цахилгаан тэжээлээр хангана гэсэн үг юм.
Манай компани 2005 оноос эхлэн байгалийн шавхагдашгүй нөөц болох сэргээгдэх эрчим хүчний шийдлийг төвийн эрчим хүчний системээс алслагдсан сум суурин газрууд дахь үүрэн холбооны бааз станцын цахилгаан эрчим хүчний хангамжид ашигласаар ирсэн.
Сүүлийн үед Монголд "Ногоон дээвэр"-ийн хөгжил хурдсаж байгаа.
Бид ихэвчлэн, Off-Grid буюу цэнэг хураагууртай бие даасан нарны цахилгаан системийг ашиглаж байна. Үүнийг ямар нэгэн төвийн эрчим хүчинд холбогдоогүй, алслагдсан, хүний хөл хүрэхэд хүндрэлтэй газарт ашигладаг. Манай компани үүрэн холбооны бааз станц дээрээ зөвхөн энэ Off-Grid системийг ашигладаг байсан бол одоо үндсэн гурван дата төвийнхөө хоёрт нь On-Grid системийг нэвтрүүлсэн. Энэ ажлыг өргөтгөхөөр сайтууд дээрээ On-Grid системийг турших гээд холбогдох зөвшөөрлүүдээ аваад байна.
Ө.Д: Манай байгууллага Засгийн газрын 2016 оны 294, 295-р тогтоолын дагуу 2016 оны 12 дугаар сарын 26-нд Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч болсон. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, түүнд заагдсан үүргийн хүрээнд бид жил бүр эрчим хүчний хэмнэлтийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодит ажлуудаас дурдвал Засгийн газрын 2020 оны ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ-ын дагуу хийгдсэн On-Grid системийг нэрлэж болно.
Монголд төвийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч хосолсон системийг төв суурин газарт албан ёсоор ашиглаж буй анхны тохиолдол болсон гэж бид ойлгодог. Журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг, төр хувийн хэвшлийн олон байгууллага энэ системийг нэвтрүүлсээр байна. Ер нь сүүлийн үед Монголд "Ногоон дээвэр"-ийн хөгжил хурдсаж байгаа.
"НАР, САЛХИ АШИГЛАН ИЛҮҮ ХЭМНЭЛТ ГАРГАХ ХУВИЛБАРЫГ СУДАЛЖ БАЙГАА"

-Нарны энергийг хуримтлуулж, төвийн эрчим хүчээ хэмнэх ухаалаг арга байх нь. Өөр ямар давуу талтай вэ?
Ө.Д: Нарны станц ашигласнаар хүлэмжийн хий ялгарахгүй. Энэ бол 100 хувь сэргээгддэг эрчим хүч шүү дээ. Үүгээрээ давуу талтай. Дэлхийн дулаарлын эсрэг хүлэмжийн хийг бууруулахын тулд улс болгон тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Мобиком Корпораци ч нарны эрчим хүчийг ашиглан хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулахаар зорьж байгаа. Мобиком Корпораци 2005 онд анхны сэргээгдэх эрчим хүчний бааз станцаа байгуулж байлаа. Үүнээс хойш 2023 оныг хүртэл үе шаттайгаар сайжруулан нэмж байна. Одоогоор нийт 160 орчим байршилд нийт 1.41 МВт хүчин чадалтай нарны станцыг байгуулан ашиглаж байна.
Т.О: Бид дата төвүүддээ нарны хавтанг суурилуулснаар жилд 7,6 тонн CO2 хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах боломжтой болсон. Ингэснээр жилд 12.8 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний хэмнэлт гарч байна. Мөн Засгийн газрын үүрэг хүлээсэн хэрэглэгч болсноос хойш эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж хэрэгжүүлснээр 950 орчим сая төгрөгийн хэмнэлт гарган, 4.86ГВт цахилгаан эрчим хүч хэмнэж, 3100тн СО2 буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан байна.
-084945-45270830.jpeg)
-Компани сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүчээ хэмнэхийг хичээж байна. Ажилтнууд ч өдөр тутмын үйл ажиллагаандаа жижиг гэлтгүй үйлдлээр цахилгаанаа хэмнэх нь чухал шүү дээ. Тэгэхээр инженер хүмүүсийн хувьд эрчим хүчээ хэмнэх энгийн ухаалаг аргаас нэрлэвэл?
Ө.Д: Техник талаас ч хэмнэлттэй тоног төхөөрөмж нэвтрүүлэхээр инженерийн баг судлаад л байна. Хэтийн зорилго гэвэл аль болох сэргээгдэх эрчим хүч, нар, салхи зэрэг шийдлүүд болон эрчим хүчний үр ашиг өндөртэй тоног төхөөрөмж шийдлүүд ашиглах хувилбарыг судлан хэрэгжүүлж байна.
Харин офисын хүрээнд гэвэл эрчим хүчний хэмнэлтийн тухай ойлголт, соёлыг ажилтан нэг бүрд сургах, дадал зуршил болгох нь хамгийн эхний алхам юм. Эрчим хүчний хэмнэлттэй LED гэрэл суурилуулах, өдрийн цагаар байгалийн гэрэл түлхүү ашиглах, цахилгаан шатны хэрэглээг багасгах, ажлаа тараад компьютероо унтраах, хүн их явдаггүй газруудад хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл суурилуулах гэх мэт энгийн аргуудыг нэрлэж болж байна. Манай байгууллагын хувьд ажлаа тараад хүн болгон ажлын PC болон гэрлээ унтраагаад гарахад жилд дунджаар 30 сая төгрөг хэмнэх боломжтой гэдэгт уриалдаг.
Дата төвүүддээ нарны хавтанг суурилуулснаар жилд 7,6 тонн CO2 хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах боломжтой болсон.
Мөн өөрийн амьдрал дээрээ ч эрчим хүчээ хэмнэх боломжтой. Жишээ нь, гэрээс гарахдаа цахилгаан хэрэгслээ залгуураар салгаад гарч байгаарай гэж зөвлөмөөр байна. Хүмүүс зурагтаа унтраагаад, гар утсаа цэнэглэгчээс салгаад л боллоо гэж боддог. Гэтэл залгуураар нь салгахгүй бол тэнд тодорхой хэмжээний эрчим хүч зарцуулсаар л байдаг. Энэ мэт жижиг зүйлсэд ч анхаарч, эрчим хүчээ хэмнэх боломжтой.
Т.О: Эрчим хүчний оргил ачааллын үе 17:00-22:00 цагийн хооронд байдаг. Манай улс оргил ачааллын үеэр гаднаас импортоор эрчим хүч худалдаж авдаг. Тэгэхээр энэ цагийн хуваарьт зохицуулалт хийгээд орой 22:00 цагаас хойш угаалгын машин ажиллуулах зэргээр өөрчлөлт оруулбал бас үр дүнтэй хэмнэлт болно. Өөрөөр хэлбэл ачаалалгүй цагаар цахилгаан хэрэгслээ залгах нь гаднаас импортолж буй цахилгаанд хэмнэлт болно л гэсэн үг. Офист ажилладаг хүмүүс компьютерынхоо залгуурыг тэжээлээс салгалгүй орхичихдог. Ингээд нөгөө залгуурынх нь гэрэл асаад, эрчим хүч зарцуулаад л байдаг. Тэгэхээр тэжээлээс салгаж дадах нь зүйтэй.

-Мобикомын инженерүүд хэрэглэгчдийг сүлжээтэй байлгахын тулд хэрхэн ажилладаг юм бол?
Т.О: Манай Техникийн Ашиглалт Үйлчилгээний Газар дата төвүүдийн болон сүлжээний хэвийн найдвартай байдлыг ханган ажилладаг юм. Манай сүлжээ хяналтын төвийн ээлжийн инженерүүд 24 цагийн турш системийн гэмтэл саатлыг удирдаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг. Үндсэн сүлжээний болон үүрэн холбооны бааз станцууд маань орчин үеийн тоон хяналтын системд бүрэн холбогдсон.
Тиймээс аль болох хүний оролцоо багатайгаар шийдэх, автомат удирдлагын систем нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Мөн манай компани ихэнх аймагт өөрийн бүсийн төвийг байгуулснаар инженер техникийн ажилчид маань хариуцсан бүс нутгийн станцуудын гэмтэл саатал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын зэрэгцээ мэргэжлийн олон компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.