"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд өнөөдөр нээлтээ хийлээ. Соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байна. Нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг нээж Соёлын сайд Ч.Номин: “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээлч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно” хэмээх зорилго дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгасан бөгөөд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2023 оны 5-р сарын 17-ны өдрийн 183 дугаар тогтоолыг гаргаж “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг бүс нутаг, олон улсын хэмжээнд өргөтгөн “Тайж хайрхан” хэмээх энэ сайхан байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулж байна.
Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, улиран мартагдахад хүрч, өнөөдөр дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байгааг Та бид мэдэж байгаа. Тийм ч учраас хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон Монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээснийг дуулгахад таатай байна.
Монгол Улс нүүдлийн соёлын амьд уламжлалыг өнөөдрийг хүртэл уугуул хэлбэрээр нь хадгалан үлдсэн цөөхөн улс орны нэг гэдэг утгаараа соёл иргэншлийн үндэс язгуур болсон нүүдлийн соёлын өвөө дэлхий нийтийн хэмжээнд бэхжүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах хариуцлагатай бөгөөд нэн чухал үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээгээд байна гэв.
Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээлтийн үеэр: Төв Азийн өндөрлөгт, сонгодог нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон бүрэлдүүлсэн монгол түмний амин хэлхээ, алтан аргамж болсон соёлын өвийг өвлөн уламжлагч, ардын билиг авьяастнууд, энд хуран цугласан үзэгч түмэн, олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид, гадаад дотоодын зочид гийчид, эрхэм хүндэт ноёд хатагтай Та бүхэндээ энэхүү түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье.
Нүүдэлчдийн соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх нэгэн зорилгын дор нэгдэн чуулж байгаа “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт өвлөн уламжлагсад, соёлын улбаа нэгт ахан дүүс, элэг нэгт монгол туургатнууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн соёлын биет бус өвийн их наадмыг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нэрийн дор, нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг тээгч, Монгол угсаатнуудыг хамруулан өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна гэлээ.
Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулж байна хэмээлээ.
Фестивальд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин, Япон Улсын Элчин сайд Х.Кобаяши, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган, Австрали Улсын Элчин сайд Кэйти Эйнсли Смит, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко нар оролцож фестивальд оролцож, өвлөн уламжлагч нартай уулзав.