Чойжин лам сүм музейд хосгүй үнэт 6000 орчим өв бий. Энэ сүмийг Ерөнхий сайд асан Л.Амар, Х.Чойбалсан нар хэлмэгдүүлэлтийн жилүүдэд музей болгох шийдвэр гаргаснаар 1938 онд нураах эрсдэлээс хамгаалсан байна. Энд Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг хадгалж байна.
Энэ сүм 100 орчим жилийн настай. Өнөөг хүртэл дурсгалт зургаан сүмийг төвийн төвлөрсөн халаалт, усны шугамд холбогдоогүй аж. Учир нь сүмийн барилгын дулаан алдагдлыг бууруулах боломжгүй юм байна. 2001 онд Засгийн гаүрын тогтоолоор музейг хамгаалалтад авч, 2 га бүс тогтоожээ. Гэвч 2010 он хүртэл кадастрын зураггүй явж ирсэн тул Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй. Одоогийн захирал ажлаа аваад музейн кадастрын зураг байхгүй гэхэд итгээгүй байна. Гүний худгаар ундны болон хэрэглээний усны хэрэгцээгээ хангаж байна.
Дөрвөн иргэн болон хуулийн этгээд музейн дөрвөн өнцгөөс авч, хоёр давхар байшин барьсан байсныг нураасан юм. Музейн байшин 609 м кв талбайтай.
Харин музейн хэрмэн хашаа нэг га газартай. Алдсан газраа буцаан авахын тулд гурван шатны шүүх хурлаар орж, 13жилийг зарцуулжээ. Музейд хуульчийн орон тоо байхгүй тул “Монгол өмгөөлөл” компани өмгөөлөгчөөр ажиллажээ.
Одоо музейд 20 ажилтан ажиллаж байна. Музей үйлчилгээний байгууллага тул авто зогсоолтой байх ёстой. Монголын урлагийн зөвлөл, MCS групп, эрдэмтдийн дэмжлэгээр бид гадна орчноо тохижуулсан, судалгаа шинжилгээний ажлууд хийж байна.
Засгийн газрын хөтөлбөрт музейн өвийг хадгалах сан хөмрөгийн өрөө барина гэж заажээ. Учир нь энэ музей анх сүм байсан тул сан хөмрөгийн, зориулалтын өрөөгүй аж. Иймд энэ өрөөг шинээр барих зайлшгүй шаардлагатай, энэ өрөөн сан хөмрөгийг арчилж хамгаалдаг. Зураг төслийг боловсруулахдаа үзэгчдийн тав тухыг хангахад анхаарсан. Энэ нь анхан шатны зураг төсөл бөгөөд нэг давхар, доороо зоорьтой байна, 12х54 гэсэн харьцаатай. Ажилчид энд байрлана. Музейн барилгуудыг огт хөндөхгүй гэв.
Тус музейн ажилтнууд сарын 580 мянган төгрөгийн цалинтай буюу маш бага тул ажиллах хүчний хомстолд орсон гэдгийг музейн удирдлага учирлалаа. Ажилчдын байргүй тул орчин нөхцөл маш муу, гэрээс гарч бие засдаг зэргийн улмаас ажиллах хүмүүс ховорджээ.
Соёлын яамнаас тус музейн сан хөмрөгийг сэргээн засахаар сонгон шалгаруулалт зарласан ч нэг ч компани саналаа өгөөгүй аж. Учир нь манай улсад 1990 оноос өмнө сэргээн засах газар гэж байсныг татан буулгасан тул хүний нөөцгүй болжээ.