Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх сэтгүүлчдийн "эрлэг" болжээ. Түүний талаар "А" гэж бичсэнийх нь төлөө сэтгүүлчдийг өөрийн "Б" хувилбар болсон шүүхэд дууддаг шинэ аргатай болжээ.
Долоо хоногийн өмнө нийтлэлч Г.Дашрэнцэнг "Өдрийн сонин"-д "Сайд намаа амжилттай ялагдуулбал дараа нь Шадар сайд болно" гэсэн нийтлэл бичсэнийх нь төлөө түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Уг нийтлэлд "...Саяхан Ардчилсан намын удирдлагууд Дундговь аймаг руу явж "Монгол хүн 2020" хөтөлбөр, шинэ дүрэм, зовлон, жаргалаа ярьж байж намынхнаа эвлэрүүлжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Дундговийн Ардчилсан намынхантай уулзаж, шөнө нь 12 цагаас хойш хуралдуулж, намын бодлогыг ёстой нэг будаа болгосон тухай Дундговиос ярьж байна. Сайд Л.Гансүх сум болгонд таван сая төгрөг, хүн болгонд 500 мянган төгрөг өгч дэмжих хүнийг нь зааж зуран дүрмийн бус хурал хийлгэж ёстой нэг самрав гэнэ. Сайд, намын ченж Л.Гансүх Дундговийн Ардчилсан намын дарга болгож намаа ялагдуулах гэж зүтгүүлээд байгаа нөхөр нь УИХ-ын 2008 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон Х.Наранхүүгийн менежер, бие төлөөлөгч С.Од-Эрдэнэ гэдэг залуу байдаг гэв. Л.Гансүхийн мөнгөний хуралд тэр шөнө 41 хүн цуглаж ёстой нэг гялайлгажээ..." гэсэн байна.
Уг нийтлэлээс болж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нийтлэлч Г.Дашрэнцэнг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Х.Сэлэнгэд өргөдөл гаргажээ. Гэтэл тус хэлтсээс Г.Дашрэнцэнг "Барьж хорино" хэмээн дарамталсаар байгаа аж. Үүний хариуд тэрбээр "Байцаалт өгөхгүй. Өмгөөлөгчтэй болсныхоо дараа байцаалт өгнө" гэдгээ мэдэгдсэн байна.
Дархан-Уул аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож буй Лүймэдийн Гансүх тийм ч амар хүн биш ажээ. Зуумтгай нэгэн аж. Нийтлэлч А.Баатархуягтай шүүхдэлцсэн. Түүнийг "Өдрийн сонин"-д "Нэгдлээс задрал руу" хэмээх нийтлэл бичсэнээс хойш ес хоногийн дараа шүүхэд өгсөн юм. А.Баатархуягийн нийтлэлд "...Олонхи нь сүйрлээ мэдрээд амжиж, хахаж үхтлээ цусалж байна. Ардчилсан намын Л.Гансүх, Ардын намын Ё.Отгонбаяр нар сая ам.долларын үнэтэй байрандаа айлсаад л..." гэсэн өгүүлбэрээс болж өөрийг нь гүтгэсэн гэж үзжээ.
Мөн сая ам.долларын үнэтэй байшин гэдэг нь тооны хувьд буруу гэнэ. Сайдын хэлснээр "165.1 сая төгрөгийн үнэтэй байшинтай" хэмээн мэдэгдсэн. Тэр ч бүү хэл итгэхгүй хүн байвал "Миний байшинд очиж үзэж болно" гэсэн юм.
Мөн дээрх хоёр сэтгүүлчээс гадна TV-9 телевизийн сэтгүүлч Б.Отгон, Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга нарыг ч тэр "онилсон" байгаа.
Л.Гансүх хэнийг ч ойртуулдаггүй, халдашгүй, дархлагдсан хүн үү. Бүгдийг шүүхэд өгч, бүгдийг шоронд оруулах нь түүний зорилго уу. Тэрбээр сэтгүүлчидтэй "дайн" зарлахаас гадна намынхнаа зүгээр байлгадаггүй гэсэн яриа байдаг.
Үүний нэг жишээ нь УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хоёр даргад эрүүгийн хэрэг үүсгүүлж байсан явдал. Ямартай ч Л.Гансүх гэсэн нэр дурьдсан л бол сэтгүүлчид шүүхийн хаалга татах нь энгийн үзэгдэл болох нь.
Ц.Энхцэцэг