gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад тав хоног үлдлээ

Боловсрол
2011-04-18
0
Twitter logo

Харин бүртгэлийн ажил 70 гаруй хувьтай явж байна. Хөдөө орон нутгийнхан элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлдээ идэвхтэй хамрагдаж байгаа бол нийслэлд хойрго хандаж байгаа тухай Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд ярьж байсан.

Онлайн бүртгэл дуусахад ердөө тав хоног үлдээд байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 22-ны орой 18 цаг гэхэд ерөнхий шалгалтын бүртгэл автоматаар зогсоно гэдгийг албаны хүмүүс дуулгаж байна. Тиймээс элсэлтийн шалгалтын бүртгэлд хамрагдаагүй хүүхдүүд товлосон хугацаандаа амжиж бүртгүүлээрэй.

Хэрэв хэрхэн бүртгүүлэхээ мэдэхгүй байгаа бол Боловсролын үнэлгээний төвийн дэргэдэх зөвлөгөө, мэдээллийн төвд хандах, эсвэл eev.mn цахим хуудаснаас онлайн бүртгэлийн зааварчилгаатай танилцаж болох юм. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 17-ны газарзүй, хими, англи хэлний хичээлээр эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх шалгалт зургадугаар сарын 19-ны өдөр физик, монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтыг авснаар өндөрлөнө.

Тиймээс элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүүхдүүдэд туслах зорилгоор дараах мэдээллийг дуулгаж байна.

Хоёр төрлийн даалгавраас сонголтоо хийнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх танхимд сурагчдыг гэрээний хуудас болон шалгалтын дэвтрийн хариултын хуудас хүлээж байх юм. Шалгалтын дэвтэр нь тухайн хичээлийнхээ агуулга бүхий даалгавруудтай 4-8 хуудас материал. Харин Хоёр дахь зүйл нь сонгох буюу нөхөх гэсэн хоёр төрлийн даалгавар байх юм.

Энэхүү хоёр төрлийн даалгавар нь элсэгчдийн мэдлэг бас чадварыг шалгахад чиглэгдсэн байх аж. Өөрөөр хэлбэл, сонгох даалгавар нь элсэгчийн мэдлэг чадварыг үнэлэх зөв хариулт өгөгдсөн байх агаад түүн дотроос зөв хариултаа сонгох юм байна. Харин нөхөх даалгавар нь элсэгчид "бэлэн будаа" өгөхгүйгээр таны бүтээлч чадварыг илрүүлэх зорилготой даалгаврынхаа хариуг та өөрөө бодож гаргах юм. Нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна.

Хариултаа зөвхөн үзгэн балаар тэмдэглээрэй

Хариултын хуудас.
Энэ хуудас нь хариулт тэмдэглэх зориулалттай тусгайлан бэлдсэн хуудас байх бөгөөд тусгай програм ашиглан компьютераар засах ажээ. Шалгалтын хариултыг шалгахад ямар ч хүний оролцоо хэрэггүй гэсэн үг. Сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар нь будаж тэмдэглэх бөгөөд харин нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн даалгаврын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглэх юм. Хамгийн гол нь хариултын хуудас болон шалгалтын дэвтэр дээрх заавраа сайн унших хэрэгтэй.

Хариултын хуудсыг бөглөхдөө зөвхөн үзгэн бал ашиглана. Хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглэхдээ будах талбайнаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэхгүй бол хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх буюу давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно гэдгийг анхаараарай. Мөн шалгалтын дэвтэр дээр зөв хариуг тэмдэглэсэн боловч хариултын хуудсан дээрээ хариугаа тэмдэглээгүй тохиолдолд таны хариултыг зөв хариулсан гэж тооцохгүй. Тиймээс зааварчилгааг та шалгалт өгөхдөө онцгойлон анхаараарай.

Б.Энхтуул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан