gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     11.07
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 1
Зурхай
 11.07
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 11.07
Валютын ханш
$ 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чулуу судлаач Т.Төгөлдөр: Манай мана дэлхийн ямар ч эрдэнийг дагуулахгүй

2011-04-11
0
Twitter logo

"Чулуу бүхэн амьтай" гэсэн үг байдаг. Энэ үгийн үнэнийг мэдэрч, 40-өөд жил чулуу судлаачаар ажиллаж буй Т.Төгөлдөртэй ярилцлаа.

-Чулуу судлаач мэргэжлийн талаар хүн бүхэн мэдэхгүй. Юуны өмнө та мэргэжлийнхээ талаар ойлголт өгөхгүй юу?
-Би 1973 онд Москвагийн их сургуулийг эрдэс судлаач мэргэжлээр төгссөн. Эрдэс чулуу судлаач гэдэг нь энэ дэлхий ямар чулуунаас тогтдог вэ гэдгийг харуулахыг зорьж яваа хүмүүс юм. Магни, тунамал, хувирмал, эрдэсийн чулуу гээд л судлах зүйл их. Би өнөөдөр гоёл чимэглэлийн чулууны талаар ярья гэж бодлоо. Энэ сэдэв хүмүүст арай ойр болов уу.

-Таны бүтээлийг ЮНЕСКО өндрөөр үнэлсэн гэдэг. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Би одоогоор хүдэр судлалын шинжилгээ хийж байна. Мөн хагас эрдэнийн чулууг их сонирхдог. 2005 онд ногоон хашаар Монгол аяга хийж мөнгөллөө. Үүнийг ЮНЕСКО-гоос өндрөөр үнэлж сайшаалын үнэмлэхээ гардуулсан. Монгол үндэсний аягыг хашаар хийгээд мөнгөлөхөөр үнэхээр чамин болдог юм билээ.

-Тэгэхээр чулуу судлахаас гадна чулуугаар юм хийдэг байх нь ээ?
-Хагас эрдэнийн болон эрдэнийн чулуугаар хөөрөг, аяга, ээмэг хийж байна. Мана, хаш зэрэг чулуутай олон жил ''найзалж" байна. Монголын мана дэлхийн ямар ч орны мананаас давуу талтай. Ширхэг сайтай. Чамин өнгө хээтэй. Гадаадаас хүмүүс мана их авчирдаг. Түүнээр нь хөөрөг хийхээр манай маныг гүйцдэггүй. Хагарна эмтэрнэ гээд асуудал их үүсдэг. Мөн Монгол орон төрөл бүрийн болроор баян. Болроор хийсэн шилэн хөөрөг их гоёмсог эд болдог.

-Сүүлийн үед эрдэнийн чулууг таримал аргаар хийдэг болжээ. Энэ нь жинхэнээсээ ямар ялгаатай вэ?
-Мана, чүнчигноров, болорыг энгийн хүн хараад ялгах аргагүй дуураймлаар хийдэг болжээ. Жинхэнэ байгалийн чулуу нь ховордсон учраас энэ аргаар чулууг ,их тарьж байна. Хүмүүс сайн мэдэхгүйгээс худалдан авч хохирох явдал ч их гарах юм.

-Яаж ялгах вэ. Энэ талаар хүмүүст мэдээлэл өгөөч?
-Энгийн хүн чадахгүй. Хэрвээ мэддэг бол хүн бүхэн л чулуу судлаач болно. Мэргэжлийн сургуульд сурч байж энэ ялгааг нь олж харах боломжтой. Чулуу судлал гэдэг их нарийн юм шүү дээ.

-Жинхэнэ, дуураймал хоёрт мэдээж чанарын ялгаа байдаг байх?
-Байгалийн чулуу хүний биед ач холбогдолтой. 80 сая жилийн өмнө чулууг үүссэн гэж үздэг. Энэ хугацаанд нарны болон төрөл бүрийн энергийг өөртөө шингээсэн байдаг. Тэгэхээр хэрэглэж байгаа эзэндээ ээлтэй, эерэг энергитэй. Болрыг хүний энерги хэмжихэд болон бясалгалд ашиглаж байна. Гурван метрийн цаадах энергийг мэдэрдэг гэж үздэг. Мөн халтмар чулуу байна. Хар, улаан, ягаан гэсэн янз бүрийн өнгөтэй.

Хар халтмар нь хамгийн энергитэй. Гap, утас, компьютер зэрэг төрөл бүрийн хэрэгслээс хорт бодис ялгарч байна. Хар халтмарыг энэ бүхний хажууд тавьбал хүнийг хамгаалдаг. Мөн стресс ядаргаа тайлахад их сайнаар нөлөөлдөг. Японд 20 гр-аар савлаж зардаг. Түүнийг баннтай усандаа хийгээд усанд ороход хүний биед хасах энергийг өгч, ядаргааг тайлдаг.

-Халтмар чулуу Монголд хэр элбэг байдаг вэ?
-Хар халтмар их байна. Ягаан, улаан зэрэг гоёлынх нь байхгүй. Тэгэхээр байгалийн болон дуураймал чулууны ялгаа нь энергидээ байдаг. Дуураймалыг харахад гоё ч хүний биед ач тус өгөхгүй.

-"Чулуу бүхэн амьтай" гэж ярьдаг. Энэ нь энергитэй холбоотой байдаг болов уу?
-Тийм ээ "Ус их ач холбогдолтой, амьтай" гэж ярьдаг. Үүнтэй адилхан. Чулуу ч гэсэн ярьдаг. Их сайхан энергитэй.

-Та 40 гаруй жил чулуу судлаачаар ажилласан. Энерги нь мэдрэгддэг байх даа?

-Шууд зүүгээд гоё энерги нь мэдрэгдэнэ гэж байхгүй. Түүнийг олон жил хэрэглэж байж энергийг нь мэдэрдэг. Хүн энэ энергитэй чулуу шүү гэдэгт итгээд зүүвэл заавал ач тусаа өгнө.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан