gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сүхбаатарын талбайг түрээслүүлж, үйлчилгээг ойртуулъя

Нийгэм
2011-03-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-03-02
Монголчууд бид нийслэлийнхээ төв цэгт цэлийсэн том Сүхбаатарынхаа талбайг аль хэр ашигладаг билээ дээ. Энд анхнаасаа л улсын баяр, Октябрь, Майн баярын жагсаал болдог байсныг санаж байна. Өөрөөр ашиглаж байсан нь төдийлөн үгүй. Харин ардчилалтай болсноор энэ талбайд жагсаж, суулт хийж чөлөөтэй үгээ хэлж болох зам нээгдэж билээ. Гэхдээ нийслэлийн төр захиргааны болоод хүчний байгууллагуудаас зөвшөөрөл авч байж хийх үйлдлүүд тул даанч чирэгдэл төвөг ихтэй.

Тиймээс ард түмний чөлөөт индэр гэхэд хэцүү. Эдүгээ Чингис, Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс өөр дорвитой арга хэмжээ болдоггүй тэр хэвээрээ байсаар олон жилийг үдэв. Энэ талбай дээр иргэд үгээ чөлөөтэй хэлдэг байх төдийгүй чөлөөтэй арилжаа наймаа хийдэг баймаар байна. Саяхан Сүхбаатарын талбайг нэгэн төрийн бус байгууллага долоо хоногоор түрээсэлчихсэн сураг дуулдав. Энэ нь хүмүүсийн чихэнд төв талбайг түрээсэлж болох нь гэсэн наалдацтайгаар сонсогдсон байж таараа.

Урд нь олон хоногоор энэ талбайг түрээслүүлж байгаагүй болов уу. Мөнгөтэй намуудад түрээслүүлж мөнгө олж болоод байгаа юм чинь амьдралаа залгуулах гэж ядаж ойр зуурын юмаа худалдах гэсэн иргэддээ түрээслүүлж болохгүй нь юу байх билээ. Талбай түрээсэлнэ гэдэг энэ үг том юмны эхлэл ч байж мэднэ. Манай хойд урд хоёр хөршид Сүхбаатарын талбайтай эн зэрэгцэхүйц Улаан талбай, Тянь Ань Миний талбай гэж бий. Тэнд зургаа зуруулж, гэрэл зураг татуулж, хөгжим сонсож, мах шаруулж идэх гэх мэт олон төрлийн үйлчилгээ явагдаж байдаг.

Хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөж цагаа өнгөрөөж харагддаг. Зарим нь бүүр газар суучихсан юмаа дэлгээд зарж байх жишээтэй. Тэдний дэргэд манай талбай жагсаал цуглаан хийх л зориулалттай юм шиг иргэддээ ойлголт төрүүлчихсэн. Сүүлийн үед аль нэгэн намын арга хэмжээ зохиогдохоос өөр юмгүй. Ихэнхдээ эл хульхан харагддаг энэ талбайг иргэддээ байнгын ашиглуулж яагаад болохгүй гэж. Байнгын биш юмаа гэхэд долоо хоногийн гурван өдөр иргэд ирж үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлдэг байвал сайнсан.

Хаа холын Нарантуул, Хархорин зах явах гэхгүй хотынхоо төвд үйлчилгээ үзүүлж иргэддээ ойртуулмаар байна. Дэлхийн олон хотуудын жишгийг яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Москвагийн Арбатын гудамж шиг байг гэхэд нийслэлийн аль нэгэн ергөн гудамжуудад хэрэгцээгээр нь талбай түрээслүүлэн соёлтой үйлчилгээ нэвтрүүлэх цаг болсныг иргэд үгүйлж байна. Нарантуул мэтийн зах гэдэг нэрийн олныг бөөгнөрүүлдэг нь зүйд хэр нийцэж байгаа юм бол доо. Харин чөлөөтэйхөн гудамж бүхэндээ худалдаа үйлчилгээ үзүүлж эхэлбэл зах зээл гэдэг жамаараа хөгжих биш үү. Энэ мэт гудамжиндаа эл задгай худалдаа хийдэг жишээг дэлгэрүүлж болмоор.

Манайхан иргэдийнхээ үйлчилгээг улам л холдуулаад байгаа. Өнөөдөр Азийн том том хотуудад худалдааны төв, захууд нь төвдөө үргэлжилсэн байдгийг хойш урагшаа явдаг хүмүүс мэдэж л байгаа. Сүхбаатарын талбайд гар урчууд бүтээлээ зарж, хөгжим тоглож, мэргэ төлөг үзэж, гутал тосолж, тах хадаж суухад яагаад болохгүй гэж. Тэр бүү хэл талбайд очиж сайхан хоол ч идэж болохоор байна. Зах зээлийн зарчмыг баримталж бүхий л төрлийн үйлчилгээг иргэддээ үзүүлэх цаг ирнэ биз ээ. Зохион байгуулалттай, соёлтой жишиг үйлчилгээг нэвтэрүүлбэл сайнсан. Бусад захуудын лангууны түрээсээс хямд байвал бүүр ч соёлтой байж болохоор.

Харин хог, бие засах газрыг нь шийдээд өгвөл нийслэлийн төв талбайг иргэддээ түрээслүүлэх цаг ойрхон байна. Өнөөдөр энэ талбайд хэдхэн зурагчдаас өөр үйлчилгээ алга. Зуны дэлгэр цагт шөнөжингөө үйлчилгээ явуулахыг болохгүй гэх газаргүй. Харин архи, тамхи, согтууруулах ундаа худалдаалбал хатуу торгодог байх хэрэгтэй. Сүхбаатарын талбай жагсаал цуглаанд зориулагдсан бус, дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нээж өгч болох юм.

Н.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан