Сүүлийн үед манай улсад газар хөдлөлт идэвхжиж байгаа тухай албаны хүмүүс ярих болсон. Тэр дундаа Өмнөговь аймагт ойр ойрхон газар хөдөлж байгаа.
Энэ сар гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт гурван удаа болсон. Энэ хөдлөлтүүд Өмнөговь аймгийн Гурвантэс, Мандал-Овоо сумдад болсон байна.
Мөн өнгөрсөн наймдугаар сарын 26-нд тус аймгийн Ханхонгор сумаас хойш 18 км-т рихтерийн шаталбараар 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнээс гурав хоногийн дараа Ханхонгор сумаас хойш 25 км-т таван магнитудын газар хөдлөлт тус бүр мэдрэгдэж байсан билээ.
Чухам яагаад Өмнөговь аймагт ийм ойрхон давтамжтай газар хөдөлж байгаа талаар Одон орон, геополитикийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Цэмбэлтэй ярилцлаа.
-Сүүлийн саруудад Өмнөговь аймагт ойр ойрхон газар хөдөлж байгаа. Яагаад нэг аймагт газар хөдлөлтийн давтамж ингэж их нэмэгдээд байгаа юм бол?
-Өнгөрсөн наймдугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд газар хөдлөлт болсон. Сумын төвөөсөө хойш 18 орчим км-ын зайд зургаан магнитуд орчим газар хөдлөлт болж байсан шиг санагдаж байна. Урьд нь ийм хэмжээний газар хөдлөлт тус бүс нутагт болж байгаагүй. Сүүлийн 100-гаад жилийн тэмдэглэлийг харсан ч Өмнөговь аймгийн нутагт газар хөдлөлт болж байсан бүртгэл байдаггүй юм билээ. Харин энэ оны наймдугаар сард газар хөдлөлт болж, идэвхжиж эхэлж байна. Түүнээс хойш Өмнөговь аймагт олон удаа газар хөдөллөө.
Гэхдээ хүмүүст бага зэрэг мэдрэгдэхүйц газар хөдлөлт болсон. Харин хүнд мэдэгдэхгүй үл ялиг чичирхийлэл сүүлийн хоёр сарын хугацаанд 700 гаруй бүртгэгдсэн. Үүнээс үзэхэд газар хөдлөлт идэвхжиж байна гэсэн үг. Газар хөдлөлт газрын гүний үе давхарга эвдрэлээс болж үүсдэг. Манайд мэдрэгдэж буй хөдлөлт бол тиктоникын газар хөдлөлт юм. Энэ газар хөдлөлт төвийн хэсэгтээ хүчтэй байдаг. Төвөөсөө холдох тусмаа хүч нь сулардаг юм.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мандал-Овоо суманд газар хөдөлсөн гэсэн?
-Өмнөговьд хаа сайгүй л жижиг газар хөдлөлт болж байна. Цогтцэций, Манлай, Мандал-Овоо сумын нутаг дахь Олон-Овоот хавьд газар хөдлөлт их болж байгаа. Ер нь ч Олон-Овоотын уурхай хавьд газар хөдлөлт болдог. Уурхайн тэсэлгээ их хийдэгтэй холбоотой ч байж болох. Гэхдээ тэсэлгээ газар хөдлөхөд нөлөөлдөг гэж хэлэх нь юу юм. Олон жилийн эвдрэлийн нөлөөнөөс болсон газар хөдлөлийн давтамж одоо идэвхжиж байгаа гэвэл болно. Ерөөсөө Өмнөговь аймагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдээд байгаа шалтгаан нь тэр.
-Ханбогд хавьд газар хөдлөлтийн давтамж, хүч ямар байгааг судалсан л байлгүй. Оюутолгойн уурхайд нөлөөлөхүйц газар хөдлөх магадлал байгаа болов уу?
-Мэдээж судалгаа байлгүй яахав. Бид газар хөдлөлтийн мужлалт хийчихсэн байдаг. Мужлалт хийхдээ 4.5-аас дээш магнитудын газар хөдлөлтийг үндэслэж хийдэг. Түүнээс доош хөдлөлтийг тооцдоггүй. Тиймээс энэ бүсэд тэдэн баллын газар хөдлөх магадлалтай, тэр бүсэд хүчтэй газар хөдлөлт болохгүй гээд л тооцоод явдаг юм. Мужлалтынхаа дагуу шүү дээ.
Жишээ нь, Өмнөговийн бүсэд гэхэд 4.5 магнитудаас дээш газар хөдлөлт болохгүй. Яагаад гэвэл мужлалтын судалгаагаар тэнд хүчтэй газар хөдлөлт болох магадлал бага гэсэн үг. Тэр дундаа Манлай, Ханбогд хавьд бол зургаагаас доош баллын газар хөдлөлт л болно. Зургаан балл гэдэг чинь хүмүүст мэдрэгдэх төдий л чичиргээ. Тийм болохоор уурхайд аюул учирна гэж бараг л байхгүй.
-Дэлхийн томоохон газар хөдлөлт шилжиж байгаа тухай эрдэмтэд ярьдаг. Өмнөговьд болж байгаа газар хөдлөлт шилжээд Улаанбаатар хотод нөлөөлнө гэж байх уу?
-Газар хөдлөлтийн зүй тогтол гэж байдаг. Газрын гүнд эвдрэл үүсдэг. Тэр эвдрэл нь зурвас урт бүс үүсгэдэг юм. Тэр бүсийн дагуу л газар хөдөлнө гэж ойлгож болно. Говь-Алтай аймагт гэхэд уулын хормой дагуу л газар хөдлөх магадлалтай. Яагаад гэвэл газрын гүний зурвас бүс нь тэгж таардаг юм. Манай улсын газрын гүний хагарлын бүс голдуу уулынхаа хормойг дагаж хөндлөнгөөр байдаг гэсэн үг. Тийм болохоор Өмнөговьд болж байгаа газар хөдлөлт Улаанбаатар хотод нөлөөлнө гэж бараг л байхгүй. Гэхдээ бүх хагарлын бүс баруун, зүүн тийшээ чиглэлтэй байдаггүй. Дундговь аймгийн бүс хавийн хагарлын бүс зүүн хойшоо чиглэлтэй байдаг. Тэр бүсэд газар хөдөлбөл Улаанбаатарт мэдрэгдэх байх. Гэхдээ Улаанбаатарт газар хөдлөх үү гэдэг чухал биш.
Харин хэр хүчтэй газар хөдлөлт болох вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулж, судлах нь зүйтэй. Зургаа хүртэлх баллын хүчтэй газар хөдлөлтөд байшин барилга эвдэрдэггүй. Их л муу барилга эвдрэх нь хаашаа юм гэхээс. Зургаан баллаас дээш болоод ирэхээр л байшин эвдэрнэ. Тийм болохоор барилга төлөвлөлтөд 6-9 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхээр хийдэг. Харин 9-12 хүртэл баллын хүчтэй газар хөдлөлт болбол тэсвэрлэх ямар ч арга байхгүй. Тиймээс 6-9 баллын газар хөдлөлт Улаанбаатарын аль бүсэд болох магадлал байна вэ гэдгийг нарийн судлах шаардлагатай байгаа юм.
-Нийслэлд газар хөдлөлт идэвхжиж байгаа тухай ярих болсон. Үнэхээр идэвхжил ихэссэн юм уу?
-Улаанбаатарын бүс дэх жижиг газар хөдлөлийн идэвхжил ихэссэн. Гэхдээ 3-4 магнитутын хүчтэй л газар хөдлөлт. Энэ чинь ямар ч хохирол учруулахгүй. Хүмүүст бага зэрэг л мэдрэгддэг болохоор сандраад байдаг байх. Гэхдээ урьд нь Улаанбаатар хавьцаа газар хөдлөлт ийм ихээр мэдрэгдэж байгаагүй. Энэ газар хөдлөлтийн идэвхжлийн онцлог л байх. Нөгөө талаар Улаанбаатар хотод газар хөдлөлтийг бүртгэдэг станц хэд хэдийг суурилуулсан. Тэр станц жижиг газар хөдлөлтийг бичээд байгаа болохоор илүү их хөдөлж байгаа юм шиг санагдаад байгаа юм. Урьд нь ганц л станц нийслэлийн төвд байсан. Чадал муутай станц учраас бүх хөдлөлийг барьж, бүртгэж чаддаггүй байж. Тийм учраас газар хөдлөлийн идэвхжил бага байна гэж мэдээлдэг байсан байх.
-Цаашид Улаанбаатар хотод аюул тарих хэмжээний газар хөдлөлт болох магадлал хэр байдаг вэ?
-Манайх ерөнхий мужлалаа тогтоочихсон байгаа тухай түрүүнд хэлсэн. Мужлалаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 5-6 магнитутаас илүү газар хөдлөлт болохгүй. Гэнэтийн зүйл болдоггүй л юм бол. Бид мужлалаа тогтоохдоо хамгийн сайндаа л сая жилийн тэртээх газар хөдлөл, хагарлыг судалж, мэдэж чадна. Гэтэл дэлхий ертөнц хэдэн сая жил болж байгаа билээ. Бидний мэдэхгүй гүний хагарал байж л байгаа нь ойлгомжтой. Тэр хагарал нэг өдөр идэвхжээд айхтар газар хөдлөл болж магадгүй юм. Гэхдээ ийм газар хөдлөлт болох магадлал маш бага л даа.
Н.Болд