gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     4.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бооцоо буюу чоносын нэгдэл

Улс төр
2011-02-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-02-09
Бооцоо буюу чоносын нэгдэл
Халаасны буланд шажигнах бутархай мөнгө шиг жижиг намууд cap шинийн дараахан золголт хийхдээ өөр хоорондоо нэгдэн улмаар иргэний хөдөлгөөнийхнийг өөртөө элсүүлж, Үндэсний нэгдсэн нам болох тухай ярилцжээ. Өнгөрсөн намраас чих дэлссэн энэхүү хуучин атлаа шинэ мэдээ энэ удаа юугаараа өөр байх бол.

Юуны өмнө тэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэгдэх сонирхлоо илэрхийлж уулзсан гэж байгаа. Үндэсний нэгдсэн нам байгуулахын тулд эхлээд тухайн намууд дор бүрнээ их хурлаа зарлан хуралдуулж хэлэлцэх ёстой гэнэ. Монголд улс төрийн хүчирхэг гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа энэ үед Н.Энхбаяр намаасаа гарч шинэ нам байгуулсан нь тэдний загатнасан газар маажив гэгч болжээ. Улс төрийн гуравдагч хүчин гэхээр л ИЗН-ын дарга С.Оюун, Монголын ногоон намын дарга Д.Энхбат нарыг л боддог байсан үе саяхан. Гэтэл тэд хоорондоо нэгдчихлээ. Тэгээд "Энэ нэгдэл бол улс төрийн гуравдагч хүчин юм" гэж тод зарлахыг хүсч байгаа. Харамсалтай нь энэ нэгдлээс хуйвалдаан үнэртэж эхэллээ.

Үндэсний нэгдсэн нам үндэсний үзлийг, "Иргэний зориг-Ногоон нам" ногоон үзлийг нэгдүгээрт тавих гэнэ. Мэдээж эндээс М.Энхсайхан, Д.Энхбат нар илүү тод харагдаж байгаа биз. Энэ юуны дохио вэ. Яагаад С.Оюун, Д.Энхбат нар Үндэсний нэгдсэн нам байгуулахаас урьтаж гарын үсэг зураад авав. "Чоно үүрэндээ өлзийтэй" гэгчээр парламентад суудалгүй намуудтай нэгдэж гуравдагч хүчин болж "доошоо орохгүй" гэсэн үг үү. Эсвэл тэдэнд өөр санаа байна уу...

С.Оюуны ард МАН-ын эрх ашиг ямагт байдаг
ИЗН-ын дарга С.Оюуны хувьд олон жилийн турш гуравдагч хүчний орон зайг "зайдалсан". Олон ч намтай эвсч, бас салж байв. Түүний үйлдэл бүхэн МАХН, одоогийн МАН-д ашигтайгаар тусдаг байлаа. Тухайлбал, Б.Жаргалсайхантай Иргэний зориг-Бүгд найрамдах нам, Б.Эрдэнэбаттай Иргэний зориг-Эх орон нам байгуулан хамтарч байсан. Мөн Ардчилсан намтай эвсч, сонгуульд оролцсон ч өөртөө ганц суудал олж аваад буцсан түүнд  парламентад орогнох нүх сүв хэрэгтэй учраас л гуравдагч хүчний орон зайг ашиглаж байсан билээ. Сөрөг хүчнийг дэмжигчдийн итгэлийг улс төрийн гуравдагч хүчний дүрээр олж, сонгуулиар санал хуваан МАН-д тусалсныхаа төлөө л удаа дараа УИХ-ын гишүүн, нэгэнтээ бүр сайд ч болж үзсэн нь түүний улс төрийн амжилтын нууц биш гэж үү. 2001 онд гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн Р.Гончигдоржийн саналыг хуваах зарчмаар намаасаа Дашнямыг дэвшүүлж байсан.

Парламентад ганцхан суудалтай энэ намд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдэг МАХН-ын нэр дэвшигч Н.Багабандид л туслах зорилготой байсан гэж улс төр ажиглагчид дүгнэдэг. Тийм ч учраас Иргэний зориг нам өнөөдрийг хүртэл хүчээ авч чадаагүй л яваа. Харин энэ удаа тэрбээр юу сэдсэн юм бол. Ер нь либерал ардчилсан нам ногоон үзэл баримтална гэхээр ойлгомжгүй санагдаад байгаа юм. Ямартай ч энэ нэгдэл МАН-д л ашигтай гэдэг дээр мөрийцсөн ч алдахгүй. Учир нь Ардын нам Ардчилсан нам хоёр нэг хөнжилд хэвтэж байгаа энэ үед сөрөг хүчин байж мэдэхээр дуэльд гарсан Н.Энхбаяр нарын нэгдлийн хүчийг сааруулахын тулд зохиосон жүжиг юм биш биз. Ямартай ч хүмүүс ингэж дүгнээд эхэлчихэж. Барууны үзэлтэй намын дарга зүүнийхэнтэй зүү орох завсаргүй хуйвалдсаны нэгэн жишээ энэ. Үнэндээ С.Оюуны гуравдагч хүчний орон зайг нөхөх хөтөлбөр нь ийм л замналаар явж ирсэн гэдгийг захын улстөрч хэлнэ дээ.

Эрлийз намынхан санал хуваана гэж яадгийг үзүүлж өгнө
Эрлийз намын дарга болсон Д.Энхбатын хувьд түүнтэй нэгдсэнээрээ улс төрийн анхны бохир алхмаа хийхээс аргагүйд хүрэх нь ойлгомжтой. Тэрбээр ИЗН-тай хамтрахынхаа өмнө буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард намын бага хурлаа хийсэн. Энэ үеэр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд, мөн гуравны нэг нь залуучууд байна гэсэн шийдвэрт хүрсэн нь улигт жендерийн асуудал, сонгуульд нэр дэвших хүсэлтэй залууст олгох боломж гэдэг талаасаа хувьсал болсон юм. Ингэснээр уг нэгдэл рүү хүүхнүүд бас "хүүхдүүд" хуйлрах нь тодорхой. Жинхэнэ чин шударгуу намд элссэн хэмээн итгэсэн тэдний оролцоо ирэх сонгуулиар тойргууд дээр "Санал хуваана" гэж яадгийг үзүүлж өгнө. Эцэст нь хоёр лидер нь МАН-аас шагналын суудлаа авна. МАН-д олонх болохын төлөө хоёр суудал золиослох юу ч биш. Тэртэй тэргүй алдаж л байдаг хоёр суудал. Харин ч олон нийтэд итгэл үнэмшилтэй харагдуулах сайн талтай.

Ийнхүү барууны үзлийг бүдгэрүүлж, сайхан нэртэй намынхаа нэр хүнд, үнэт зүйлийг УИХ-ын гишүүний суудлаар худалдахын цаана өөрийнх нь намын нэг гишүүн "Барууны хүчний холбоо байгуулъя" хэмээсээр байтал ногоон үзэлтэй намд нэгдсэн нь С.Оюуны л төлөө сонгуульд зүтгэж явсан журмын нөхдийнхөө урмыг хугалсан биз ээ. Ногоон намынхны хувьд ИЗН-ынхан шиг даруу, ноомой байж чадсангүй. "Энхбат аа, аятайхан байгаарай" гэсэн намын гишүүд нь "Намаа аврах хөдөлгөөн" хүртэл байгуулж ажиглагчдад өхөөрдүүлээд авсан. Эрүүл бөгөөд эр хүнээр толгойлуулсан нам ийм л байдаг. Тэд өнөөдөр "Даргын толгой яаж эргэхээрээ очиж очиж С.Оюунтай нэгддэг байна аа" хэмээн харамсч сууна. Харин С.Оюун мөнөөх л хэнэггүй ч юм уу, хэрсүү ч гэмээр зангаараа "Ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл" хэмээн тайлбарлав.

"Чонос нэгдэл" дээр бооцоогоо тавиад үзэх үү
Ямар ч байсан С.Оюун, Д.Энхбат нарыг Төрийн ордноос орогнол хүсч, нэгдлээ гэж үзвэл Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын нэгдлийг "Чоносын нэгдэл" гэвэл зохилтой. Улс төр дэх цөөвөр чоно шиг харагдахгүй байна уу, тэд. Яагаад өнөөдрийг хүртэл иргэн Н.Энхбаяр, иргэн М.Энхсайхан нар УИХ-ын зарим гишүүнээс хүчтэй хэвээрээ байна вэ. Тэд нэгдээд нам байгуулчихвал яах бол гэдэг бүр ч сонирхолтой. Телевиз, сониноор ярьсан зүйлс нь нийгэмд ямар хүчтэй тусч байгааг эрх баригчид огт анзаарахгүй байна уу гэвэл үгүй. Тэд амьсгаа даран чагнаж байгаа. Үндэсний үзэл ярьснаараа тэд ялахгүй ч нэг их буруудахгүй. Хэдийгээр үндсэрхэг үзэлтэй хольж хутган тэднийг шоолох, буруушаах хүн олон ч цагаа тулахаар юм гэдэг хэцүү шүү. Ядахдаа мань хоёр улс төрийн тавцанд хэрхэн жүжиглэдгийг, яаж хор найруулдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Одоогийн эрх баригчид бол тэдний "оюутнууд" төдий л шүү дээ.

Гэмгүйхэн "Принстоны төслийг" шүүмжлээд ярьж байгаа М.Энхсайхан, "Шинэ хүн, шинэ улс төр"-ийг үгүйлэн МАХН-ын дарга болсон Н.Энхбаяр нар хамтдаа МАНАН-г жаахан ч атугай сийрүүлнэ гэдэг дээр бооцоогоо тавиад үзвэл яасан юм бэ. Тэдэнд гуравдагч хүчний орон зайг нөхөх чадвар хангалттай бий. Фрэнсис Фукуяама, Строуб Тальбот нар "Дэлхийн үйл явдлуудыг терроризмын эсрэг дайн явуулж байна гэсэн өнцгөөс биш харин Америкийн шинэ стратеги явж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэсэн байдаг. Түүн шиг цаана чинь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар МАНАН сарниулах хөтөлбөр яваад байгаа болохоос юун иргэний хөдөлгөөнтэй нэгдэх, юун гуравдагч хүчний нам байгуулах байх вэ дээ.

Иргэний хөдөлгөөнийхөн намд нэгдэх нь түр зуурын үзэгдэл
Парламентад суудалгүй намынхны нэгдсэн золголтод иргэний хөдөлгөөнийхөн оролцож, намд нэгдэх тухай ярьж байна. Энэ бол түр зуурын л үзэгдэл юм. "Үндэсний соёмбо" гэдэг гоё нэрийн дор тэд нэгдэх оролдлого хийсэн. Бүтээгүй. Тийм туйлбаргүй, прагматик хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн нам ч хол явахгүй нь тодорхой. Зүгээр л эсэргүүцэгчдийг эгнээндээ нэгтгэж, хүчирхэг харагдуулах, олон нийтийн итгэл үнэмшлийг төрүүлэх гэсэн жүжиглэл юм шүү дээ. Сонгуульд нэр дэвшсэн иргэний хөдөлгөөний "лидерүүд"-ийг хар л даа. Ж.Батзандан, О.Магнай нарын түүх үүнийг нотолно. Эдүгээ тэд хэн ч биш болжээ. Ийм л хувь тавилан Үндэсний нэгдсэн нам байгуулахаар хамтран зүтгэж буй иргэний хөдөлгөөнийхнийг ч тосч буй. Эцсийн дүндээ Монголд жинхэнэ гуравдагч хүчин ч гэж алга. Дуншиж буй гуравдагч хүчнийхэнд ч итгэхэд бэрх болоод байна.

У.Оргилмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан