gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     10.22
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 6
Зурхай
 10.22
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 10.22
Валютын ханш
$ 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУГЖ Г.Батбаяр: Надад ард түмнээсээ нуух юм алга

Соёл урлаг
2011-03-07
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2011-03-07
"Морины" Г.Батбаяр гэхээр Монгол түмэн андахгүй билээ. Дуугаараа түмнийхээ сэтгэлийг хөдөлгөж, хөглөж ирсэн уран бүтээлчтэй ярилцсанаа хүргэе.

-Олондоо танигдсан нэртэй уран бүтээлчийг сар шинийн дараахан уншигчидтайгаа уулзуулж байгаадаа таатай байна. Та уран бүтээлийн олз омог дүүрэн туулай жилээ угтав уу?
-За баярлалаа. Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргээд, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Туулай жилийг уран бүтээлийн арвин их олзтой угтсан. Төлөвлөсөн шинэ ажлуудаа эхнээс нь хийгээд явж байна.

-Та хорь гаруй жил морины тухай дуу дуулж байна. Дуунуудыг тань сонсоход хүлэг морьдын төвөргөөн чихэнд сонсогдож, хөлс тоосных нь үнэр үнэртэх шиг мэдрэмж төрдөг. Та ер нь онцолж яагаад морьтой холбогдсон хүн бэ?
-За баярлалаа. Морины уран бүтээлийг дуулаад бараг л 27 жил болжээ. Анх гарсан "Хардэл бэйсийн унага" дуу нэлээн түүхтэй. Яруу найрагч, зураач Саруулбуянгийн шүлгийг авах гэж долоон хоног хойноос нь сэтгэл зүрх гаргаж, уран бүтээл хийе гэсэн маш их урам зоригоор дүүрэн явж байж авсан түүхтэй. Тийм учраас 20, 30 жил одоог хүртэл дуулахад минь хамт байгаа уран бүтээл бол "Хардэл  бэйсийн унага" юм. Хүмүүс ер нь энэ дууг сонсохгүйгээр намайг явуулдаггүй. /инээв/.

Энэ дуугаа дуулаагүй цаг мөч гэж байхгүй дээ. Ард түмний минь сонсох дуртай, сэтгэлд нь үргэлж байдаг нэлээн олон уран бүтээл байна. "Ээжээ зоръё", "Түрүү магнай", “Гал шарын унага", "Адуучин миний жаргал" гээд олон бүтээлүүд бий. Миний анхны уран бүтээлийг нээж өгсөн байгууллага Хязгаарын дуу бүжгийн чуулга юм. "Хязгаарын дуу бүжгийн чуулга-"ын 50 жилийн ойн концертод цэрэг байхдаа ирж ороод улираад жинхэнэ дуучин болох гараагаа эхэлсэн дээ. Тэр үед зургаан сарын дуучны курс гэж явагддаг байсан. Тэр курсээр ороод л уран бүтээлээ хийж эхэлсэн. Бүх цэргийн эрдмийн чуулгад бол 1994 оноос хойш уран бүтээл хийж байна. Хоёр амсамбль хоорондоо нийлээд нэг чуулга болсон. Тэгэхэд нь Хязгаарын цэргийн ансамблиас армийн ансамбль гэж байхад нь ороод  Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад одоог хүртэл уран бүтээлээ хийгээд явж байна.

-Удам сударт тань дууч хүмүүс байсан байх. Таныг Увс аймгийн Малчин сумын хүн гэдгийг мэдэх юм. Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Бага насныхаа тухай дурсвал?
-Миний аав Увс аймгийн Малчин сумын хүн. Цалгарын хотгорт төрсөн Гэнин гэж хүн байгаа. Аав
минь насаараа багшийн ажил хийж өнгөрүүлсэн. Харин миний ижийг Аюуш гэдэг. Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн хүн. Манай удамд ээжийн маань аав миний өвөө Ховд аймгийн уртын дууч Жанглай гэж уртын дуу маш сайхан дуулдаг, авьяастай хүн байсан. Би эхээс зургуулаа. Дээрээ хоёр эгчтэй, гурван дүүтэй хүн дээ.

-Таныг үзэсгэлэн гаргахаар хэмжээний морины цуглуулга, олон сайхан дурсгалын зүйлтэй гэж сонссон. Ер нь хүмүүс танд морь их бэлэглэдэг болов уу гэж бодлоо?
-Миний найз нөхөд, миний ард түмний дурсгасан олон морины цуглуулга надад байдаг. Мөн олон янзын баримал, уран зургийн цуглуулга бий. Дараа жилээс ч юм уу гэрийнхээ нэг өрөөг уран бүтээлийн өргөө болгож, цуглуулгаа дэлгэн тавих бодол надад байдаг. Хэрэгжүүлсний дараа ирж сонирхоорой. Ард түмэн, найз нарын өгсөн морьдоо одоохондоо өөр дээр байлгах боломжгүй байгаа учраас морьд маань уяан дээрээ байгаа. Морьдоо байнга эргэж тойрдог.

-Уучлаарай, хөлний тань бэртэл одоо гайгүй юу?

-Бүрэн эдгэрч арай л чадахгүй байна. Шинэ жилийн өмнө хөл маань дахиж үрэвсэж, идээлээд эмнэлэгт хэвтээд гарсан. Хагалгаа хийлгээд солонгосын идээ уусгадаг бодис гэх юмыг хийсэн байгаа. Энэ нь идээг үгүй болгодог гэнэ. 26 хоноод авдаг. Надад ард түмнээсээ нуух юм алга. Ард түмэн минь Батбаяр гавъяат хөл нь яасан бол, цаашдаа хөл дээрээ таяггүй зогсож чадах болов уу гэж байнга харж, хайрлаж явдаг болохоор би ний нуугүй хэлж байна.

-Таныг гэмтээсэн хүн одоо танд тус дэм үзүүлдэг болов уу. Тантай холбоотой байдаг уу?
-Холбоо байхгүй. Хаана юу хийж явааг нь би мэдэхгүй. Яахав дээ би тэр хүнээс мөнгө төгрөг, хоол хүнс гуйж байгаа биш. Өнөөг хүртэл надад туслаж, намайг дэмжиж ирсэн ард түмэн, найз нөхөд, ах дүүсийнхээ хүчинд болж л байна. Сайхан амьдарч байна.

-Тэр үед та хагалгаа хийлгэснийхээ дараа эмч нарт зориулж сайхан ая дуу барьсан гэж байсан. Тэр тухайгаа одоо дурсвал?
-Баярлалаа. Америкийн нэртэй эмч нар Цэргийн нэгдсэн госпиталийнхантай хамтарсан хагалгаа хийхэд нь би байж таарсан. Тухайн үед юм юм л бодогдож байлаа. Тэрхүү алтан гартай эмч нарт барих миний хамгийн том бэлэг ая дуу. Тэгээд л “Гал шарын унага"-ыг цангинуулж орхисон юм. Эхлээд тун гайхаж, дараа нь ихэд биширч байв. Уран бүтээл хүнийг сэтгэл зүрхээр нь мөнхөд амьдруулж чаддагийн нэг жишээ тэр гэж боддог доо. Одоо би өдий зэрэгтэй хөл дээрээ явж чадаж байгаа гол үндэс суурийг Цэргийн нэгдсэн госпиталийн хамт олон тавьж өгсөн. Тэр үеийн бүх эмч, сувилагч нар болон Лхамжав эмчдээ одоо хэрнээ талархаж явдаг. Лхамжав гээд маш мундаг эмч байсан. Одоо байхгүй байгаа л даа. Мөн Шинэ гэмтлийн эмч найзууд гээд л нэлээн олон хүний хүчинд өдий зэрэгтэй явж байна.

-Эрүүл саруул байна гэдэг хамгийн чухал. Тайзнаа түмнийхээ сэтгэлийг хөдөлгөсөн сайхан дуунуудаа дуулж, эрүүл саруул явж байсан хүн бусдын буруутай үйлдлээс болон хэвтэрт ортлоо бие тань муудахад үнэхээр амаргүй байсан байх?
-Яахав дээ. Хэцүү үе их л байлаа. Ард түмэн, ойр дотныхоо хүмүүсийн тусаар Солонгос, Хятад ч явж эмчлүүлж байсан. Одоо тэдгээр хүнд өдрүүд ард үлдсэн. Сэтгэл санаа минь сайхан болсон. Дуртай ажлаа хийгээд, хамт олон, гэр бүлтэйгээ сайхан байна ах нь.

-Танд хамгийн их түшиг болж байсан хүн мэдээж таны хань шүү дээ. Та хань болон хүүхдүүдийнхээ тухай танилцуулаач?

-Миний хань багш мэргэжилтэй. Би гурван сайхан охин, хүргэнтэйгээ, зээ охинтойгоо сайхан амьдарч байна. Нэг охин маань ноднин жил СУИС төгссөн. Зууны манлай дуучин Уртнасангийн шавь. Саяхан маамуулж одоохондоо гэрээрээ байгаа. Удахгүй уран бүтээлдээ орно доо.

-Монгол нутгаа тойрон аялан тоглож явсан уран бүтээлчийн хувьд сэтгэлд тань хоногшсон тоглолт хэзээ, хаана болсон бол?
-Би дуучин Л.Банзрагчтай хамтран 18 аймгаар өөрийнхөө уран бүтээлийн "Амьдран буй цаг хугацаа" нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийж явсан. Ганцаараа бол Хэнтий, Увс, Ховд зэрэг аймгуудад очин тоглож байлаа. Бүх л аялан тоглолтууд маань өөр өөрийн гэсэн дурсамжтай, сэтгэлд үлдсэн сайхан тоглолтууд болдог. Хүмүүс миний дууг даган дуулж, халуун алга ташилтаар бэлэг барьж, уран бүтээлч биднийгээ хүндэлж хайрлаж байгаа нь хэзээ ч мартагдашгүй, давтагдашгүй аз завшаан гэж боддог.

-Нээрээ таны шинэ цомог их таалагдсан шүү?

-Саяхан "Морины хийморь" нэртэй VCD гаргасан. Ноднин жил "Тэмүүлэл" нэртэй шинэ CD гаргасан байгаа. Одоо ч CD-нүүд маань ард түмэнд хүрч байна. Дараагийн шинэ уран бүтээл, шинэ CD 2012 онд ард түмэнд минь хүрэх болно. Мөн би дан мориороо дагнасан шинэ уран бүтээл гаргаж ард түмэндээ бэлэг барина. Энэ бол миний гол төлөвлөж байгаа шинэ ажлуудын маань нэг.

-Та ер нь шинэ залуу уран бүтээлчдийн талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Тухайн уран бүтээлчийн уран бүтээл ард түмний уран бүтээл байдаг. Шинээр гарч ирж байгаа залуу дуучид маань нэлээн сайн, мэргэжлийн, мундаг байна. Хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон залуучууддаа баярлаж байна. Тэдгээр уран бүтээлч нартаа сайн сайхан, амжилт бүтээлийг хүсье. Цаашдаа ард түмнийхээ сонорыг мялаах сайхан уран бүтээл гаргаарай гэж дүү нартаа хэлье дээ.

-Цаг зав гаргасан танд баярлалаа.
-Баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын өндөр их амжилт хүсээд, бүх Монголынхоо ард түмэнд хамгийн сайн сайхныг хүсье.

Ж.Одонтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан