Спортын мастер, боксчин Т.Болортуултай ярилцлаа.
-Анх жүдо бөхөөр хичээллэж байгаад бокс руу шилжсэн гэсэн. Хэдэн жил хичээллэж байна вэ?
-Тийм. Би айлын том, дөрвөн дүүтэй. Дүү нартаа бол жаахан ширүүхэн эгч л дээ. Тэгээд л аав, ээж намайг “Энэ ер нь ийм яргачин юм чинь бөх болбол таарна, ерөөсөө бөх болгоно” гээд л жүдогоор хичээллүүлсэн. Хичээллээд эхэлсэн чинь бие хаа аймар бакь болоод нэг л сонин байсан. Тэгээд нэг өдөр боксын бэлтгэл хийж байгаа өрөө рүү сонирхоод шагайж үзсэн юм. Би эмэгтэй бокс байдгийг ч мэдээгүй. Тэгсэн аймар гоё хүүхнүүд бэлтгэл хийж байна аа. Их гоё санагдсан. Боксоор хичээллэвэл ийм гоё биетэй болдог юм байна гэж бодоод шууд л явж ороод “Би хичээллэж болох уу” гээд асуусан. Тэгсэн багш гайхаад “Чи жүдогийн охин биз дээ, яасан дураараа юм” гээд загнасан. Би олон өдөр гуйсан. Тэгээд л аав, ээждээ ч хэлэлгүй бэлдээд л байсан. Яг боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд орохын өмнө нь хэлж билээ. Аав “За яахав хэрвээ чи энэ тэмцээнд түрүүлэхгүй бол эргээд жүдо руу орно шүү” гэсэн. Би ч амандаа хамаг мэддэг тарниа уншаад орсон. Хамгийн гоё нь түрүүлсэн. (инээв) 16 настайгаасаа хойш гэдэг чинь долоон жил болж байгаа юм байна.
-Чиний биеийг харвал гоё биетэй болох хүсэл чинь биелжээ дээ.
-Тэгэлгүй яахав. Би чинь анх орж ирэхдээ 68 кг-тай байсан. Хичээллэх тусам жин хаясаар байгаад 48 кг болсон гээч. Гэхдээ тэр хүслээс минь илүү боксын спорт хүнийг их оргилуун, өөртөө итгэлтэй болгодог юм билээ. Тэрнээс гадна хүний биеийг өв тэгш хөгжүүлж, хүмүүжлийн хувьд ямар ч доголдолгүй болгодог.
-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Өндөр өсгийт дээр давгүй явчих уу?
-Би эмэгтэй хүн учраас бусдын л адил гоо сайхандаа анхаарал тавьдаг. Надад ганц пүүз, хоёр ээлжийн бэлтгэлийн хослол байдаг. Харин даашинз, туфль бол зөндөө бий. Учир нь би их эмэгтэйлэг хувцасладаг. Мэдэхгүй хүмүүст боксчин гэж хэлэхээр “Хугарах гэж байгаа мөчир шиг ийм боксчин хаана байдаг юм” гээд итгэдэггүй. Тэгэхээр бокс гэдэг чинь биеийн жингээс бус нүдний хурц хараа, тамирчны нарийн ухаан шаарддаг спорт юм.
-Сүүлийн үед охид боксыг ихээр сонирхох болсон юм шиг?
-Харин тийм. Нэг хэсэг эмэгтэй боксчин нүдний гэм байсан. Гэтэл одоо бокс сонирхогчид борооны дараах мөөг шиг олширсон. Энэ их сайн хэрэг. Учир нь нэг ч гэсэн эмэгтэй архи уудаг нөхрөөсөө айх юмгүй хэлэх үгээ хэлнэ гэсэн үг. Яагаад эмэгтэйчүүд гэхээрээ л дандаа эрэгтэй хүнд дээрэлхүүлэх ёстой гэж. Гэхдээ энэ үгээрээ бүх эрчүүдийг хамруулж байгаа юм биш. Манай улс жижигхэн мөртлөө архи уудаг эрчүүд нь дэндүү олон болохоор намайг их эмзэглүүлдэг юм.
-Энд тэнд эмэгтэй хүнийг дээрэлхэж буй нөхдүүдийг хараад цохиод унагачихмаар санагдах уу?
-Ер нь бол энэ спорт ямар ч хүнийг жаахан түргэн ууртай болгодог юм шиг санагдсан. Тийм болохоор биеэ барьж явахгүй бол би л боксчин гэсэн шиг үсэрч цовхчоод байх нь утгагүй биз дээ. Гэхдээ зарим нэг эмэгтэй хүнд бяраа гайхуулсан арчаагүй эрчүүдийг харахаар дургүй хүрдэг л юм. Эцсийн дүндээ би чинь эмэгтэй хүн шүү дээ.
-Өрсөлдөгчөө нам цохиж унагасны дараа өрөвдөх сэтгэл төрөх үү?
-Нэгдүгээрт өрсөлдөгчөө ялна гэдэг миний зорилго учраас хэзээ ч өрөвдөх сэтгэл төрж байгаагүй. Хоёрт эмэгтэй боксчин өрсөлдөгчөө накаутанд оруулах тохиолдол бараг гардаггүй. Эрчүүдэд л тийм цохилт байдаг. Харин ч би эсрэгээрээ тэгж накаутанд ортол нь цохиод баярлах болно.
-Манай эмэгтэй боксчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь?
-Өнгөрсөн онд Хятад улсад болсон Азийн аваргаас ОУХМ н.Ундрам мөнгөн медаль хүртсэн. Бас саяхан манай багш ОУХМ н.Одмаа, н.Ундрам хоёр Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд ирсэн. Ер нь боксын спорт манайд одооноос маш хурдацтай хөгжиж байгаа.
-Боксчин Болортуулын ирээдүйн зорилго?
-Тамирчин хүн бүр л олимпийн аварга болох зорилготой байдаг байх. Минийх ч бас ялгаагүй. Олимпийн аварга хүртлээ явна. Эмэгтэй боксчдын үзүүлж байгаагүй амжилтыг үзүүлээд дараа нь залгамж халаагаа бэлдэнэ дээ.
-Олимп гэснээс 2012 оны олимпод оролцох уу. Эрхээ авсан уу?
-Одоохондоо эрхээ аваагүй. Ирэх арванхоёрдугаар сард Азийн аварга болно. Дараа нь дэлхийн аварга болно. Энэ хоёр тэмцээндээ амжилттай оролцож олимпийн эрхээ авна гэж бодоод хамаг анхаарлаа төвлөрүүлээд бэлтгэлээ хийж байна.
-Чи боксын шигшээ багийн тамирчин гэж явдаг. Цалин нь хэр боломжийн байдаг вэ?
-Яахав ер нь боломжийн гэж үзнэ дээ. Саяхан манай холбооны ерөнхийлөгч шинэчлэгдсэн. Үүнээс хойш сарын 300-аад мянган төгрөг авдаг болсон. Манайд чинь цалин авдаг дөрвөн хүн л байдаг.
-Тамирчид чинь тодорхой нэг компанид харъяалагдаад явбал арай дээр байдаггүй юм уу?
-Тийм л дээ. Бид энэ спортдоо өөрийн бие сэтгэлээ зориулсан учраас л сэтгэл хангалуун байдаг. Бодит байдал дээрээ амьдралд 300 мянган төгрөг мэдээж хангалттай биш. Хажуугаар нь өөр байгууллагын тамирчин болохыг хүсдэг л дээ. Тухайн байгууллагынхаа нэрийг ч гаргаад өөрсдөдөө ч ашигтайгаар ажиллахыг боддог. Хамгийн гол нь бидний өмнөөс тэгж явах хүн байдаггүй. Өөрсдөө явна гэхээр гуйлга гуйж байгаа юм шиг санагдаад санаа зовоод байдаг юм.
-Дээрээсээ дэмжээд өгвөл аль аль талдаа ашигтай байна гэсэн үг үү?
-Тийм.
Н.Оюундалай http://niigmiintoli.mn/