gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Ч.Болортуяа
Улс төр
2011-05-26
0
Twitter logo

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүд зарим саналыг нэмж тусгах шаардлагатай байгаа тухай мэдэгдэж тэдгээр нь ч олонхийн саналыг авсан. Тухайлбал, Шинээр хаалттай хувьцаат компани байгуулахад баримтлах журмыг тодорхой болгох, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх талаар холбогдох заалтуудыг төсөлд нэмж оруулах, компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрээгээр зохицуулах асуудал, компанийн улсын бүртгэл, хувьцаа эзэмшигчдийн хурал, толгой компани болон охин компани хамтран хариуцлага хүлээх зэрэг зарчмын асуудлуудаар төсөлд зарим өөрчлөлт оруулах санал гарсан.

Түүнчлэн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн зааг ялгаа, хэмжээний харьцааг нарийвчлан тодорхойлох, компанийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээг бусад хууль тогтоомжуудтай харьцуулан тогтоохтой холбогдсон зарчмын агуулга бүхий өөрчлөлт, нэмэлтүүдийг төсөлд тусгах саналууд Байнгын хорооны хуралдаанаар санал хураагдаж, олонхоор дэмжигдсэн.

Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр хаалттай хувьцаат компани үүсгэн байгуулахад шаардагдах бэлтгэл ажлыг зохион байгуулах журмыг тодорхой болгох зорилгоор хувьцааны хаалттай  захиалгыг захиалгын хуудсаар авах, түүнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны төрөл, ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэргийг  тусгах  бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурснаар захиалга хийгдсэнд тооцох, захиалсан нийт хувьцааны төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийж байх зэрэг санал яригджээ.  

Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэхтэй холбогдуулан  хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл компанийн санхүүгийн жил дуусснаас хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол санхүүгийн зах зээлийг зохицуулах эрх бүхий байгууллага тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь дуусгавар болсныг мэдээлж, энэ үндэслэлээр бүрэн эрх нь  дуусгавар болсноос хойш 3 жилийн хугацаанд аливаа хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тухайн этгээдийн нэрийг дэвшүүлэхээс татгалзах гэх мэт заалтууд байсан.

Харин өнөөдрийн хуралдаанд дээрх саналуудын заалт бүрээр санал хураалт өрнүүлэв. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүд идэвхтэй оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлж, төсөл санаачлагч болон ЗГ-ын холбогдох ажилтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан.

Ингээд уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд нь шилжүүлэх саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн дээрх хуулийн төсөлтэй дагалдан боловсруулагдсан Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж УИХ шийдвэрлэлээ.

Ч.Хүслэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан