gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Бороо Гоулд” ба С.Батболд

Улс төр
2011-03-25
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-03-25
“Бороо Гоулд” ба С.Батболд
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бороогийн алтны уурхайг Ерөнхий сайд С.Батболдтой холбон ярих боллоо. Энэ нь Ерөнхий сайдын нэр хүнд болоод Засгийн газрын ажилд тээг болж байх шиг.

С.Батболд гэдэг хүний амьдрал Бороогийн уурхайтай хэзээ холбогдож, хэзээ салсныг сонирхвоос, 1996 онд Засгийн газраас Бороогийн уурхайг эзэмшүүлэх нээлттэй тендер зарлахад түүний удирдаж байсан "Алтай трейдинг" компани тендерт ялжээ. Тухайн үед С.Батболд улс төрд ямар ч хамааралгүй энгийн нэгэн бизнесмэн байв.

Тэгвэл хэзээнээс энэ ордоос салах болов. 2000 онд төрийн албанд орсноос нь хойш гэж хэлж болно. Товч бөгөөд богинохон энэ түүхийг Монголчууд, тэр дундаа МАН-ын нөхөд нь сайн мэднэ. Гэтэл намынх нь гишүүн О.Чулуунбат "Ерөнхий сайд сонгуулиас өмнө Бороогийн уурхайг яаж авснаа мэдэгдэх ёстой. Энэ чухал үед дуугүй сууж болохгүй" гэсэн нь мэдэн будилсан улс төрийн зорилготой ч юм шиг.

1960-аад онд Германы геологичид Бороогийн уурхайг олж нээжээ. Түүнээс хойш тус ордыг ашиглах нөхцөл бүрдэхгүй байсаар 1990 онтой золгов. Улмаар 1991 онд Засгийн газар Бороогийн уурхайг АНУ-ын томоохон алтны компанид өгсөн ч тус компани нь ашиглалгүй байсаар 1994 онд буцааж өгчээ.

Тухайн үед дэлхийн зах зээл дээр алтны үнэ 250-300 ам.доллар байсан болохоор эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзэн буцааж өгсөн байна. Техник, эдийн засгийн үндэслэлээрээ бол алтны үнэ 320 ам.доллараас доош байх нөхцөлд эдийн засгийн ашиггүй гэсэн дүгнэлт гарч байжээ. Буцааж өгөх бас нэг шаптгаан нь Бороогийн ордын алтны агууламжийн хэмжээ байв. Нэг тонн хүдэрт ногдох алтны агууламж тун бага, ердөө л гурван грамм.

АНУ-ын компаниас буцаж ирсэн Бороогийн уурхайд Засгийн газар нээлттэй тендер зарлахад С.Батболдын "Алтай трейдинг" ялалт байгуулжээ. Ингээд тус уурхайд үйл ажиллагаа явуулах гэтэл хөрөнгө мөнгөгүй учраас гаднын хөрөнгө оруулалт татжээ. Тэрхүү хөрөнгө оруулагч компани нь Австралийн хөрөнгө оруулалттай "AGR" компани байлаа. Тус компани Бороогийн уурхайн 95 хувийг эзэмшиж, үлдсэн таван хувийг "Алтай трейдинг" компани эзэмшиж байжээ.

"AGR" компани нь уг ордыг авснаасаа хойш нөөцийг шинээр тогтоох судалгаа хийж, шинээр нөөцийг нь баталгаажуулсан ч мөн л эдийн засгийн хувьд ашиггүй гэдэг шалтгаанаар 2002 оны дөрөвдүгээр сард одоо эзэмшиж буй "Сентерра Гоулд" компанид шилжүүлэн өгчээ. Улмаар "Сентерра Гоулд" корцорацийн охин компани болох "Бороо Гоулд" 2002 оны долдугаар сард үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд үүнд 75 сая ам.доллар зарцуулсан.

Бүтээн байгуулалтын ажил хоёр жил орчим үргэлжилж, албан ёсоор 2004 оны гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, алт олборлож эхэлжээ. Улмаар 2007 онд "Алтай трейдинг" компани Бороогийн төслийн таван хувиа "Сентерра Гоулд" корпорацид шилжүүлэн өгчээ. Ингээд л "Алтай трейдинг" болон С.Батболд Бороогийн уурхайд ямар ч хамааралгүй болжээ. Энэ хугацааг хүртэл бүх зүйл хуулийн дагуу болсныг "Бороо Гоулд"-ын удирдлага болоод Ерөнхий сайд тайлбарлаж байна.

"Бороо Гоулд" Бороогийн уурхайг авч эхний гурван жилд тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу орлогын татвараас 100 хувь чөлөөлөгдсөн байна. Гэсэн ч энэ хугацаанд тус компани олборлолт явуулж орлого олох бус бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлж байлаа.

Ерөнхий сайдын замд тээг болоод буй Бороогийн уурхай түүнтэй холбоотой байсан он жилүүдийн түүх гэвэл ердөө л энэ.

Ерөнхий сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би "Бороо Гоулд" компанийн үйл ажиллагаанд төр, хувь хүний дэмжлэг туслалцаа орсон гэж бодохгүй байна. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгодог" гэсэн юм.

Мөн тэрээр Бороогийн уурхайг өмнө нь эзэмшиж байсан Австралийн "AGR" компани болон одоо үйл ажиллагаа явуулж буй "Бороо Гоулд" компанийг эрсдэл хүлээх чадвартай дэвшилтэт технологитой болохыг онцолж байлаа.

"Бороо Гоулд" компани төр болон хувь улстөрчийн ямар нэгэн дэмжлэггүйгээр үйл ажиллагаагаа шударгаар, хуулийн дагуу явуулж ирснийг тус байгууллагын улсын төсөв болон орон нутагт төлсөн татвар, хандив нотолно.

"Бороо Гоулд" компани нь 2004 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийтдээ 210 тэрбум төгрөгийн татвар төлж 2009 онд манлай татвар төлөгчөөр шалгарч байлаа. Харин Монгол Улсад оруулсан нийт өгөөж нь 715 тэрбум төгрөгөөр тоологдож байгаа юм байна.

А.Ариунзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан