Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн Шар айрагны үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт ёслол төгөлдөр дээд хэмжээнд зохион байгуулагдлаа. Дэлхийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэртээ нэвтрүүлсээр ирсэн АПУ компани энэ удаад пивоны шинэ үйлдвэрийнхээ өргөтгөлийг нээж буй нь энэ юм. 2003 онд хувьчлагдсанаасаа хойш АПУ компани архи, пиво, ус ундааны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө бүхэлд нь шинэчилж байсан.
Харин энэ удаад шар айрагны үйлдвэрээ өргөтгөх ажлыг амжилттай хэрэгжүүлж үйлдвэрийнхээ нээлтийг монгол улсын төр засгийн өндөрлөгүүд, УИХ-ын эрхэм гишүүд, урлаг спортын одод, харилцагч байгууллагуудтайгаа тэмдэглэн өнгөрүүллээ. Үүднээсээ эхлэн цэнхэр өмсгөл өмссөн охид залуус угтан, Капитал группийн гадаах задгай талбайд хүндэтгэлийн тайз засан голд нь томоос том “Боргио” пивоны лого бүхий лаазтай шар айраг байршуулсан нь энэ пивыг шинээр савлагдах болсныг илтгэж байлаа. Шинэ пивоны үйлдвэрээ нээх энэхүү хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд Сү. Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд, гадаад дотоодын бизнесийн хүрээнийхэн, урлаг спортын одод зэрэг 400-гаад зочид ирсэн байлаа.
Ёслолын арга хэмжээг нээж Морин хуурын чуулган будаг нь ханхалсан шинэхэн үйлдвэрийн жаврыг үргээн тоглов. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын гавьяат ажилтан АПУ компанийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан энэхүү арга хэмжээг нээн үг хэлсэн юм. Тэрээр: Манай компани хүнсний аюулгүй байдлыг хангасан, баталгаат, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хэмээн ойлгож, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрийнхээ стандартыг дэлхийн жишигт хүргэхийг ямагт зорилгоо болгож ирсэн билээ.
Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хамгийн шилдэг тоног төхөөрөмж, хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх нь чухал байдаг. Энэ утгаараа бид шар айрагны үйлдвэрээ өргөтгөн хөнгөн цагаан савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автомат тоног төхөөрөмжийг суурьлуулан нээлтээ хийж байна. Улсынхаа эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, үйлдвэрээ хамгийн орчин үеийн дэвшилтэт технологитой үндэсний шилдэг үйлдвэр байж, чанартай соёлтой хэрэглээг дэмжих үүднээс шар айрагны үйлдвэрээ өргөтгөн сайжруулж байна. Зөвхөн ашигт малтмалын их баялаг, уул уурхайн салбар л Монгол улсыг хөгжүүлнэ гэлтгүй бид дор бүрнээ хичээж, өөрсдийн ажил үйлсийг төгс сайн болгохын төлөө зүтгэх юм бол эх орны маань хөгжил дэвшил тэр болно.
Манай эдийн засагт хувийн хэвшил голлох үүрэг гүйцэтгэх болсон нь Засгийн Газрын зүгээс явуулж буй бодлого, дэмжлэгээ өгч байгаагийн илэрхийлэл юм. Монголчууд бид аж үйлдвэрээ хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байж л эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхана гэв. Түүний дараагаар Монгол Улсын ерөнхий сайд Сү. Батболд үндэсний шилдэг тэргүүний аж ахуйн нэгж АПУ компани томоохон төслийг хэрэгжүүлж шинэ үйлдвэрээ нээж байгаад баяртай байна. Засгийн газраас үндэсний шилдэг үйлдвэрүүдэд дэмжиж ажиллах болно гэдгээ амлалаа. Энэ үдшийн хамгийн чухал арга хэмжээ болж МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан АПУ компанийн ТУЗ-ийн дарга ноён П.Батсайхан, МУ-ын Ерөнхий сайд Сү.Батболд, Германы Кронес фирмийн төлөөлөгчид тайзны голд байрлах “Боргио” пивоны лаазан дээрх кнопыг дарснаар АПУ компанийн пивоны шинэ үйлдвэр ажиллаж эхэллээ.
Дараа нь АПУ компанийн пивоны үйлдвэрийн нээлтэд ирсэн зочид шинэ үйлдвэртэй танилцаж шинэхэн пивоны дээжээс амсах завшаан тохиосон юм. АПУ компанийн шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээ ийнхүү амжилттай боллоо. Ийнхүү 30 тэрбумын хөрөнгө оруулалтаар босч буй шар айрагны үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр гадагш чиглэдэг, 20 тэрбум төгрөгний урсгал дотооддоо үлдэх боломж нээгдлээ. Үүнийгээ дагаад хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих бололцоо ч бүрдэж байгаа аж. Монголчууд бидний хүнсний бүтээгдэхүүний 70 хувь нь импортоос хамааралтай байсан үе ард хоцорч өргөн хэрэглээний бараагаа өөрсдөө 100 хувь дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсоны анхны алхам энэ юм.
АПУ компани, Германы алдарт Кронес фирмийн тоног төхөөрөмжийг шинэ үйлдвэртээ нэвтрүүллээ
АПУ компани, Дэлхийд алдартай Германы КРОНЕС фирмийн иж бүрэн тоног төхөөрөмжийг шар айрагны шинэ үйлдвэртээ суурилуулсан байна. Пивоны үйлдвэрлэлээ Дэлхийд тэргүүлдэг Германы улсын КРОНЕС фирм нь, Дэлхийн өнцөг булан бүрт 30 гаруй салбараа нээж, 9 мянга гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж буй аж.
2007 онд Дэлхийд нэг тэрбум 787 сая гектролитр буюу, нэг их наяд 787 тэрбум литр шар айраг үйлдвэрлэгдсэнээс 3 ны нэг хувийг нь Кронесс фирмийн тоног төхөөрөмжөөр дамжжээ. Хагас зуун жилийн түүхтэй КРОНЕС фирм нь шилэн лонх, лааз гээд бүхий л дэвшилтэд хэлбэрээр савлагаа хийдэг. Тиймээс АПУ компанийн шинээр худалдаанд гарч буй лаазтай Боргио шар айраг нь дээрх шаардлагуудыг бүрэн хангасан дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн боллоо.
АПУ компанийн гүйцэтгэх захирал: Ц.Эрдэнэбилэг АПУ компани шар айрагны хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүллээ
-Пивоны шинэ үйлдвэрээ нээж буй энэ мөчид танай хамт олонд баяр хүргэе. Шинэ үйлдвэрийнхээ технологи хүчин чадлын талаар танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Бид маш богино, таван сарын хугацаанд энэ төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийг хэрэгжүүлснээр АПУ компани шар айрагны үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүллээ. Герман улсын хамгийн сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмж болох КРОНЕС фирмийн технологийг бид оруулж ирсэн. Энэ компани бол дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг.
Миний бодлоор Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, шууд үйлдвэрлэгч нартай нягт холбоотой байх ёстой. Манай компани нийгмийн хариуцлагатай компанийн хувьд хүнсний аюулгүй байдлыг хангасан, хамгийн чанартай, хамгийн өндөр стандартын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмж технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсээр ирсэн. Мөн энд ажиллаж байгаа боловсон хүчнийхээ ур чадварыг дээшлүүлж, хамгийн сайн багыг бүрдүүлж ажиллахыг бид зорьдог. Энэ гурван огтлолцол дээр өнөөдөр хамгийн шилдэг бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх ёстой. Үүнийг АПУ компани нийгмийн хариуцлага гэж ойлгож байгаа.
Тийм учраас энэ хариуцлагаа бүрэн биелүүлэхийн тулд АПУ компани энэ их хөрөнгө оруулалтыг хийсэн. Бидэнд арай хямдхан төсөв хөрөнгөөр энэ төслийг хийх боломж байсан. Гэсэн ч АПУ компани маань 85 жилийн түүхтэй үндэсний үйлдвэр учраас өөрсдийн байгаа боломжийг бүрэн ашигласан. Хүний нөөц, боловсон хүчний хувьд ч хангалттай байсан учраас хамгийн шилдэгийг хийе гэж бид бодсон. Өнөөдөр шинэ тоног төхөөрөмж суурьлуулахдаа гол нь биш, хамгийн орчин үеийн дизайнтай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдэг үүднээс бид бүх талаас нь цогцоор нь шийдсэн.
Нөгөөтэйгүүр ажилчдынхаа ажиллах нөхцөл бололцоог өндөр түвшинд байлгах нь хамгийн чухал. Монголчууд өнөөдөр тоног төхөөрөмж технологио худалдаж авах бололцоотой байна. Энд хамгийн чухал асуудал бол ерөөсөө хүний нөөцийн асуудал. Хүнээ хөгжүүлж мэргэшүүлэх нь аливаа үйлдвэрлэлийн амин чухал хэрэгцээ юм. Тэгэхээр ерөөсөө үйлдвэрийн салбарт дэлхийн стандартыг оруулж ирнэ гэдэг нь тоног төхөөрөмж технологийг нь, мөн мэргэшлийг цогцоор оруулж ирнэ гэсэн үг л дээ. Ингэж байж л бид өрсөлдөх чадвартай болж байгаа юм. Хүмүүс үндэсний үйлдвэрээ дэмжье гээд яриад байдаг. Хамгийн гол нь хэрэглэгчдэд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хүргэх ёстой. Ийм учраас бид хамгийн сүүлийн үеийн үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирсэн.
-Боргио пиво Монголчуудын хувьд шинэ бүтээгдэхүүн биш л дээ. Харин лаазтайгаар шинээр үйлдвэрлэгдэж байгаа “Боргио” пивоны амт чанарын хувьд өөрчлөлт орсон уу?
-Ер нь “Боргио” пиво Монголчуудын хэрэглээний нэг том брэнд болж чадсан бүтээгдэхүүн. Тийм учраас бид “Боргио” пивоны амт чанарыг өдрөөс өдөрт тогтвортой хадгалах, илүү чанартай болгох тал дээр өдөр бүр анхаарч ажилладаг. Манай лаборторийнхон, технологийн багынхан инженер техникийн ажилчид энэ тал дээр өдөр тутам ажиллаж байна. Мөн гадны мэргэжилтнүүдийг урьж авчирч байгаа. Өнөөдөр АПУ компани Монголын үндэсний үйлдвэр гэдгээрээ бахархаж явдаг. Монголчууд бид өөрсдөө удирдлага зохион байгуулалтыг итгэл үнэмшилтэйгээр сайн хийх ёстой. Гадны хүн авчираад, гадны менежментийг хийгээд сайжирна гэхээсээ илүү, бид өөрсдөө хөгжиж ажиллах тогтолцоог бий болгож ажиллана.
Ардын уран зохиолч Т.Галсан: Эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхаж байгаа үйлдвэрээ харахад сайхан байна
-АПУ компанитай та олон жил хамтарч ажилласан хүний хувьд энэ компанийн шинэчлэл хөгжлийн талаар та юу хэлэх вэ?
-Хамтарч ажилласан юм биш ээ. Хувь заяаны эрхээр энэ сайхан үйлдвэрийн хамт олны дунд хоол хороох ерөөл надад хүртсэн юм. Анх би малчин байж байгаад Улаанбаатарт ирээд, Мах комбинатад ажилд орсон. Нам засгийнхаа буянаар малчинаас ажилчин болж суга дэвшсэн. Тухайн үед мах комбинат маань 12 сар хүртэл махаа нядалж дуусаад, ажилгүй болдог байлаа. Хойтон оны 6 сар хүртэл хүнсний бусад үйлдвэрүүдэд ажилчдаа тарааж өгдөг байлаа. Тэр үед би АПУ-д ачигчаар ажилд орсноор, миний хувь заяа энэ компанитай холбогдсон юм. Давах ёстой давааны минь нэг, учрах ёстой ерөөлийн минь нэг, амсах ёстой рашааны минь нэг АПУ байсан юмсанж.
Энэ хамт олон МУ-ын ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дэд дарга Г.Батхүү зэрэг том том улс төрчидийг эгнээнээсээ төрүүлсөн байхгүй юу. Мөн П.Батсайхан, н.Саруул н.Ганхүү зэрэг хүнсний аж үйлдвэрийн гавьяат ажилчид олныг төрүүлсэн хамт олон. Хүнсний үйлдвэр өөрийнхөө эгнээнээс ардын уран зохиолч төрүүлсэн гээд бод доо сонин байгаа биз. Үйлдвэр маань намайг ирэх болгонд танигдахааргүй өөрчлөгдсөн байдаг даа. Миний үзсэн Дэлхийн хамгийн хөгжилтэй гэдэг улсуудын шингэн хүнсний үйлдвэрийн жишигт л дөхөөд явдаг юм. Энэ бол ганц АПУ компанийн ололт биш юм. Цаашлаад миний монгол дэлхийн өмнө нүүр улайхааргүй ийм сайхан ундаа хийдэг болжээ гэж харахад баяртай байна.
-Таны ажиллаж байх үед АПУ компанийн үйлдвэр ямар байсан бэ?
-Сая би өөрийн ажиллаж байсан том агуулахаар орлоо л доо. Итгэхийн аргагүй өөрчлөгдсөн байна. Миний үед бол шороо бужигнасан том агуулахад, модон хайрцагтай архийг гартаа өргөс оруулаад машинд ачдаг байлаа. Тэгсэн одоо тийм юм байхгүй болжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь дэлхий өнөөдөр ямар түвшинд байна, тийм л түвшинд очиж. Тэр үед байсан үйлдвэр өнөөдрийн үйлдвэр хоёрыг харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Ганцхан өдөр ийм болчихсон юм биш ээ. Тухайн үед улсын ганцхан үйлдвэр байхад өрсөлдөөн байдаггүй байлаа. Зах зээлд шилжингүүт Спирт бал бурам, САПУ, Зүүн хараа зэрэг олон үйлдвэртэй болсон. АПУ үйлдвэр маань, хамт олон маань ирэн зуунтайгаа алхаа нийлүүлэн хөгжиж байгааг харахад сайхан байна.
Их аварга энэ үдшийн од байлаа
Энэ үдшийн хамгийн содон, бас эрэлттэй хүнээр Японы мэргэжлийн сүмогийн Их аварга Асашёрюу Дагвадорж тодров.
Эх орондоо амрахаар ирсэн түүнтэй зургаа авахуулах гэсэн зочид урт дараалал үүсгэх нь холгүй байлаа.
Хүн болгонтой уриалгахан зургаа даруулсан аварга сүүлдээ залхсан уу яасан ганц пиво уугаадхая гэж байж олны хөлөөс холдов.