...Саяхан www.shinekino.mn сайт дээр тавигдсан "Монгол харийнхны нөөцийн сав хэвээр байх уу?" нэртэй бичлэгийг үзээд гайхсанаа нуух юун.
Бээжинд төвтэй angel research гэх хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн материал болон бусад 24 эх сурвалжаас үндэслэн өнөөгийн Монголын хөрсөн доор буй байгалийн aшигт баялгийг зах зээлийн үнэлгээгээр үнэлэн гаргажээ.
Үүнд:
1. Уран 62 000 тн
зах зээлийн үнэлгээ 6 тэрбум $
2. Алт 12 сая унци
зах зээлийн үнэлгээ 15 тэрбум $
3. Зэс 31.9 сая тн
зах зээлийн үнэлгээ 210 тэрбум $
4. Нефт 5 тэрбум баррель
зах зээлийн үнэлгээ 350 тэрбум $
5. Нүүрс 100 тэрбум тн
зах зээлийн үнэлгээ 8 их наяд $
Нийт үнэлгээ 8 их наяд 601 тэрбум $ гэжээ.
Тэд энэ баримтыг зүгээр ч нэг дурдсангүй. Энэ баялгийн ашиглалтад таны оруулсан 1$-ыг тань 5.758% буюу 57 дахин өсгөхөөр амлаж, хөрөнгө босгохыг уриалж байна. Энэ тухай эх сурвалжийг www.angelnexus.com сайтаас үзэж болох аж.
Хэрэв энэ бүхэн бодит, ядаж л бодит байдалд ойролцоо тооцоо бол, үүнийг Монгол оронд хайрласан "бурхны хишиг" гэхээс өөрөөр яаж нэрлэх билээ. Бурхан хишгээ үндэстэн болгонд, хүн бүрт тэгш хуваарилаад байдаггүй.
...Монголын Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад монгол хүн бүр "эзэн" болж оролцохыг уриалж, тодорхой хүмүүсийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан "Монгол-999" Үндэсний нэгдэл ХК-ийн бэлтгэсэн энэ нэвтрүүлэгт багагүй асуудлыг хөндөн өгүүлжээ.
-Дээрх баримтуудаас гадна Перу, Уганда, Туркменстан зэрэг байгалийн их хэмжээний баялагтай орнууд баялгаа гадныханд ашиглуулснаар өөрсдөө төдий л хөгжихгүй байгаа тухай дурджээ. Тухайн орнуудын ҮНБ-ээс ашиглалт явуулж байгаа гадны компаниуд 300 дахин ашиг олсон тухай баримт гаргасан байлаа.
-Монголын ЭБЭХ-ний сайд Зоригтын тооцоолж, мэдээлж байгаагаар манай улс байгалийн ашигт баялгаас 17,1 % -ийн ашиг буюу 5 тэрбум 492 сая $ олно гэсэн баримтыг ч оруулахаа мартсангүй. Гэхдээ энэ нь зөвхөн нүүрснийх ч байж магадгүй.
Алив зүйл тодорхой бус ойлгомжгүй байх тусмаа илүү хардлага дагуулдаг. Ямартай ч энд өгүүлсэн баримтууд танд ч бидэнд нэг юм бодогдуулж байгаа байх. Ер нь ийм тохиолдолд Монголын ЗГ бус, гадааддын байгууллагууд илүү бодит баримт тооцоог гаргаж ирдгийг би ихэд гайхдаг. Зүй нь ийм баримт болон тодорхой мэдээллийг Монголын ЗГ ард иргэддээ мэдээлж, энэ боломжийг хэрхэн ашиглах болон бусад олон арга замын тухай саналаа ил тод илэрхийлж, олон нийтийн саналыг сонсдог бол...
Гэтэл алив асуудлыг тодорхой бус битүү байдлаар илэрхийлж, "бид та нарын төлөө сэтгэлээ чилээн, орондоо орох ч завгүй алжааж зүдэрч байхад ойлгохгүй юм" гэж гоморхох, эсвэл "та нар жаахан хүлээж бай, удахгүй хамтдаа баяжиж, амар сайхандаа жаргацгаах болно" хэмээн жаахан хүүхэд хуурч буй аятай тэнэглэн аашлах нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа хэрэг. Олон нийт тэнэг биш учраас л энэ ойлгомжгүй байдлын улмаас, тэднийг бусадтай үгсэн хуйвалдаж, хүнд суртал авилгал хээл хахуулын аргаар өөрсдөө баяжиж, өргөн олныг хууран мэхэлж, улс орны хувь заяаг хиртүүлээд байна гэж хардаж буй хэрэг.
Эргэцүүлэхүй
Монгол оронд Бурхны хайрласан хишиг болох байгалийн их ашигт баялаг монгол хүн бүхэнд хамаатай. "Монгол орны хөрсөн дээрх болон хөрсөн доорх баялаг нь нийт ард түмний өмч байна" хэмээн Үндсэн хуулиндаа тунхагласан учраас л Монголдоо аж төрж буй болон Солонгос Япон, Европны олон оронд бас Америкт ажиллаж амьдарч байгаа бүх л монголчуудад хамаатай.
-Дээр дурдсан уран, алт, зэс, нефть, нүүрсний баялгаа бүгдийг нь зэрэг ашиглан, богино хугацаанд гэнэт баяжицгааж, тасран хөгжихөөр өнөөгийн Монголын төр ихэд яаран догдолж буй. Олон зуун жил хав дараастай байсан энэ их баялгийг энэ цагийн монголчууд бид ингэж үрж зарж, барж дуусгах эрхтэй билүү?
-"Бушуу туулай борвиндоо баастай" гэдэгчлэн авилгал хүнд сурталтай, худал амлаж, хулгайлан завших аргад мэргэжсэн, хамгийн муу засаглалтай өнөөгийн Монгол оронд ингэтлээ яарч "Салан баавгайн үлгэр" аашлах хэрэг байна уу? Байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж хөгжих нь сайн хэрэг хэдий ч, шийдвэр гаргах засаглал нь муу байх аваас дарга нар нь баяжиж, ард олон нь ядуурч, улс орон нь гамшиг болон үлдэж буй дэлхийн олон орны муу жишээг бид харж мэдэж л байгаа.
-Бурны хишгийг "баялгийн хараал" болгон хувиргах аваас хожмын хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
-Энэ их баялгийг ашиглах нэг хэрэг. Дэлхийд нэрд гарсан туршлагатай гадныхантай хамтран ашиглаж, боломжтой заримыг нь монголчууд өөрсдийн боломжоороо ашиглаж болно. Баялгийг зөөх төмөр зам нь нарийн өргөн аль нь ч байж болно.
Харин баялгийг ашиглахад дагалдан гарах технологийн болон үйлчилгээний олон бизнесийг зөвхөн монголчуудад боломж олгох нь хэрэгтэй баймаар. Баялгийг минь ашиглаж дуусаад мөнгөө өвөртлөн тэд хэзээ нэгэн цагт Монголоос гарч явахад, монголчууд бид л газар нутаг дээрээ үлдэх болно. Ядаж л энэ бизнесийн хажуугаар монголчууд бид өөрсдөө бизнес хийн мөнгө олж, өөрсдөө хөгжиж сураг л дээ. Алийн болгон "бид муухай улс" гэж архиа ууж, хамраа ухаж, аль эсвэл шилээ маажин зогсох юм бэ? Оюутолгойд ажиллуулахаар 3000 хятад залуус оруулж, Солонгост ажиллуулахаар 3000 шилэгдмэл монгол залуусаа гаргаж байгаа энэ ЗГ-ыг бодлоготой гэх үү? солиотой гэх үү?
Гадаадын олон оронд бүх л төрлийн ажил хөдөлмөр хийж, бизнес эрхэлж сурсан Монголчууддаа ажлын байр гарган, тэдэнд боломж олгох бололцоо нь энэ буюу.
-"Гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд дөвтэй" гэдэгчлэн гэнэт ихээр баяжих хүсэлдээ мансуурцгаан, өөр олон зүйлийг умартана. Яг үнэндээ энэ их баялгийн эзэн нь болсон 2,7 сая хүнээ ажилтай, боловсролтой, хөгжингүй болгоход тийм их мөнгө, ухаан хэрэгтэй гэж үү? Ядаж л энэ баялгийн эхний ашгаасаа ард иргэдээ хөгжүүлж, өөрсдөө хөдөлмөрлөн сайхан амьдрах боломж, хөгжиж дэлхийн дайдад хүргэх төрийн "мэргэн бодлого" тэгтлээ харагдаж мэдрэгдэхгүй л байна шүү.
Бүх баялгаа нэгэн зэрэг бус, эхнээсээ л ухаалаг ашиглаж, зөв бодлого барьж чадваас аажим аажмаар монголчууд бид энэ баялгаа эзэн хүний сэтгэлээр өөрсдөө ашиглах боломж бүрдэх л болно. Их баялгийг "хоосон авдар" бус ирээдүйд чиглэсэн дуусаж дундрахгүй "оюуны баялаг" болгон хувиргах нь хамгаас чухал байна.
Яг үнэндээ энэ эрхэм зорилгод өнөөгийн УЙХ, ЗГ-ийн эрхмүүд "жижигдээд" байнаа.
Мөрөөдөхүй
Бурхан улс үндэстэн болгонд, хүн бүрд ийм хувь заяа, хишиг оноодоггүй. Магадгүй "их хувь заяатай" гэж сэтгэлдээ залбирч, аугаа өвөг дээдсийн үр сад хэмээн цээжиндээ омогшдог монголчуудын хувьд энэ баялаг, эв нэгдлийн том боломж байж болох. Энэ боломжийг бид алдах аваас энэ их хувь заяа эргээд бидэнд үл олдох.
"За за, зальтай нэг нь завшиж баяжаад л дуусах биз, яршиг цаашаа" гэж бодвол, та мөнхийн мөнхөд харь оронд хар ажил хийсээр насыг барах болно. "Мөхөж байгаа монгол орон хөгжиж дэвшихгүй ээ" гэж хараавал, нэгэн цагт буцаж очоод бууцан дээрээ хөрвөөх газар үгүй, овоонд нь мөргөх өндөрлөг үгүй, усанд нь шумбах гол үгүй л болно. "Тамын тогооны үхэр монголчууд эвлэлдэн нэгдэх нь үгүй " хэмээн хэн нэгнийг хараан гоочилж, шоолон шүүмжилж, гутаан доромжлох аваас, та өөрөө үхэр төдийгүй нэгэн цагт илжиг ч болон хувирч магадгүй.
Бидэнд эвлэлдэн нэгдэж, эх нутагтаа эзэн байх, Монголоороо үлдэх олон боломжууд бий болж байна.
1. Эвлэлдэн нэгдэхийн эхлэл нь "Монгол-999" Үндсэний нэгдэл ХК байж болохыг үгүйсгэхгүй ч баталж бас чадахгүй. Эхэндээ дэмжиж байсан монголчууд олон охин компани хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн, итгэж боломгүй олон хүн ТУЗ-д орсон гэдэг хардлагаас ихэд болгоомжилж байгаа нь үнэн. Аливаа зөв эхлэлийг аажимдаа "завааруулан" өөрийн өчүүхэн ашигтаа нийцүүлэн хувиргадаг муу үйлдлүүд ийн болгоомжлоход хүргэж буй.
Гэхдээ энэ зөв эхлэл. Яг энэчлэнгээр Монголын байгалийн баялгийн бүх ашиглалтад, нийт ард иргэдийг төлөөлөн оролцох Үндэсний Консорциум байгуулах хэрэгцээ заавал буй. Зөвхөн энэ консорциумаар дамжуулан бүх зүйлийг чин шударгаар, зөв бодлогоор хийж чадах аваас ард нийт хувьцааг нь бүрдүүлэх бүрэн боломжтой.
2. Өдгөө ард иргэдэд тараах гэж оролдоод байгаа "амлалтын" 1.5 сая төгрөгийг нийт ард иргэд гар дээрээ бэлнээр авахаас татгалзаж, хууль ёсоор авах тэр мөнгөө Үндсэний Консорциумд хувьцаа хэлбэрээр шилжүүлж болно. Ийм тохиолдолд үнийн хөөргөдөл, инфляци болгохгүйгээр хөрөнгө оруулалтыг ухаалгаар шийдэж болно.
Монгол хүн маргаашдаа итгэлтэйгээр, өнөөдрийн ажил амьдралдаа санаа тавьж, тайван ажиллаж амьдрах боломжтой болно.
3. Үндэсний Консорциумыг үүсгэгчид ч, өнөөгийн Монголын төр засгийн эрх баригчид ч өөрийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө, жалга дов тойрсон өчүүхэн сэтгэлгээнээсээ сал л даа. "Иргэн баян бол улс баян" гэдэгчлэн монголчууд бид бүгдээрээ л амьдралын боломжит түвшинд хүрэхэд өнөө цагийн атаа хорсол, бухимдал багасч, "тамын тогооны" үлгэрээсээ салж болох шүү дээ. Аугаа их боломжийн дэргэд таны өчүүхэн шунал юу юм бэ? Зааны дэргэдэх ялаа шүү дээ.
"Ганцаараа идсэн гахай таргалдаггүй"-н үлгэрээр хувалз болон хувирсан та, хэзээ нэгэн цагт хуулийн өмнө "хагарах" гашуун тавилан буйг бүү мартаарай.
Бурхны хишиг Монголчууд бидэнд, Монгол оронд түүхэн боломжийг авчирч буй. Алдаж болохгүй боломж гэж байдаг. Харин үүнд хамаагүй монгол хүн гэж үгүй. Та энэ тухай эргэцүүлж нэг бодож үзээрэй.
Бурхан Монгол орныг болон Монголчууд биднийг ивээг!
Г.Галбадрах