Өвөрмонголын олон ангит “Чингис хаан” кинонд тоглосон жүжигчин Б.Баасанжав талын Монголд анх удаа ирээд байна. Их хааны дүрээр Монголчууд бидэнтэй хэдий нь танил болсон Дундад улсын нэгдүгээр дэсийн жүжигчин энэ удаад хаан биш, цэргийн дарга болжээ. “Хаан байхаа больсон, суудлаасаа буучихсан шүү дээ” хэмээн хошигнох Б.Баасанжав гуай Монгол, Өвөрмонголын хамтарсан “Аравт” уран сайхны кинонд тоглож буй юм.
-Монгол оронд анх удаа зочилж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Ирэхээсээ өмнө их хааны өлгий нутгийг та ямраар төсөөлж байв?
-Монголд анх удаа ирж байгаа ч олон удаа ном, зохиол дээрээс уншиж байсан учраас төсөөлж байснаас тийм ч өөр санагдсангүй. Зураг авалтаар Увс аймагт очиж үзлээ. Уултай, устай, уужим сайхан, аргагүй талын Монгол юм даа гэж бодогдож байлаа. Монгол хүмүүс их сайхан зантай юм. Монголчууд намайг маш сайхан хүндэтгэж хүлээж авсан. Ялангуяа жирийн малчны амьдрал миний төсөөлж байсантай ижил санагдсан. Би жирийн малчны гэрт төрсөн. Тийм учраас аль болох хөдөө нутагт, мал хуйтай амьдрахыг хүсдэг. Улаанбаатар харин төсөөлж байснаас арай өөр юм. Ийм олон өндөр байшинтай гэж бодож байгаагүй. Бас Монголын байгаль үнэхээр хараа булааж байна. Одоо бидний байгаа газар (Тэрэлж) зундаа ямар сайхан байдаг нь хүртэл төсөөлөгдсөн. Ирэх зун боломжтой бол дахиж ирнэ.
-Та Монголоор их сайн ярих юм аа?
-Бид адилхан Монгол хүмүүс учраас эх хэлээ мэдэлгүй яахав. Гэхдээ газар газрын хэл аялгаараа ялгаатай байдаг. Эхэндээ жаахан хэцүү байсан, одоо бол халх Монгол хэлийг сайн ойлгож байгаа.
-Та “Аравт” кинонд ямар дүр бүтээж байгаа вэ. Монголчууд таныг Чингис хаанаар л их сайн танина шүү дээ?
-Би “Аравт”-ын дарга Цахир гэж хүний дүрд тоглож байгаа. Аравт дотроо хамгийн ахмад, Чингис хааны үнэнч албатын нэг.
-Монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллах ямар байна?
-Бид анх удаа хамтарч ажиллаж байгаа ч гэсэн гар сайхан нийлж байна. Чадлаараа л ажиллаж байгаа.
-Та Чингис хааны дараа Монголын түүхтэй холбоотой кинонд тоглосон уу?
-“Чингис хаан” кинонд тоглосны дараа Японы “NHK” телевизийн урилгаар 40 ангит “Хубилай” кинонд хааны дүрд тоглосон. Бас Мөнх хааны дүрд тоглосон юм байна.
-Тэгэхээр та гурван их хааныг бүтээсэн байх нь ээ?
-Гурван хааны дүрд тоглочихоод одоо Аравтын дарга болоод явж байна. Хаанаасаа буучихсан байгаа биз дээ. /инээв/
-Өмнө нь Чингис хааны дүрд тоглочихсон байсан болохоор Хубилай, Мөнх хааны дүрд тоглоход илүү ойр байв уу. Эсвэл Тэмүжиний дүрд “баригдаад” харин ч хэцүү байсан уу?
-Энэ гурван дүр Монголын их хаад гэдгээрээ төстэй. Гэхдээ өөр өөрсдийн гэсэн үйл хэрэгтэй, зан ааштай хүмүүсийн дүр учраас ялгаа байлгүй яахав. Зохиол дээр Хубилай, Мөнх хааны талаар тодорхой гаргаад өгчихсөн байдаг учраас тэр шугамыг л барьж тоглосон.
-Таныг “Чингис хаан”- д тоглохдоо хоёр өдрийн дотор зохиолоо уншиж дуусгаад зургандаа гарсан гэдэг юм билээ. Анх ер нь яаж тэр кинонд тоглох болсон юм бэ?
-Би анх Зэвийн дүрд тоглох хуваарьтай байсан юм. Чингис хааны дүрд олон хүн шалгуулсан. Өвөрмонголчууд Чингис хаан киног хийхдээ жүжигчдэдээ өндөр шаардлага тавьж, маш их ач холбогдол өгсөн. Нэг өдөр надад киноны группээс яриад Чингис хаанд тоглохоор болсон гэж хэлсэн.
-Чингис хааны дүрд тоглоно гэдгээ мэдээд ямар мэдрэмж төрж байв?
-Эхлээд их баярласан. Дараа нь нэлээн айж эхэлсэн. Сайн тоглож чадвал хүмүүс сайхан хүлээж авна, муу тогловол энэ их хааны нэр сүрийг бүр гутаачихна гэж өөрийгөө их цэгнэсэн. Ялангуяа Монголчууд яаж хүлээж авах бол гэж айж байлаа. Өмнө нь Монгол үндэстний тухай ном их уншдаг байсан учраас зохиол надад тийм ч хэцүү байгаагүй. Гэхдээ киног хийсэн даруйдаа шууд гаргаагүй. Хэдэн жилийн дараа дэлгэцэнд гаргасан. Киног хийснээс хойш хоёр жилийн дараа CD гарчихсан, олон ч Монгол хүн утсаар ярьсан. “Бидний сэтгэл дотор төсөөлж байсан Чингис хаан мөн байна. Баяр хүргэе” гэж хүмүүс урам өгөхөд л би тайвширсан. Нөгөөтэйгүүр энэ кино зөвхөн Монголчуудад ч биш, Хятадуудад их хүрсэн. Чингис хаан гэж ямар хүн байсан юм, тэр хүний талаарх зөв ойлголтыг Хятадуудад өгч чадсан гэж би боддог.
-Хятадын телевизээр зарим анги нь хасагдаж гарсан гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-30 ангит киног танаад 26 анги болгож гаргасан. Тэглээ ч гэсэн энэ киногоор л Хятадууд Чингис хааныг мэдэж авсан нь хамгийн гол юм. Монголын түүхийг сайн мэддэггүй хүмүүс Тэмүжин ийм зорилготой, ийм үйл хэргийг хийж явсан юм байна гэдгийг энэ киногоор л ойлгож хүлээж авсан.
-Олон улсад ч бас “Чингис хаан” киног сайхан хүлээж авсан шүү дээ?
-Тийм шүү. Өнөөдөр Чингис хааныг хасаг хүмүүс хүртэл манай хаан гэж булаалдаж байна. Сайн хүнийг л булаалддаг болохоос муу хүнийг өөрсдөөсөө аль болох зайлуулдаг. Тийм учраас би их баярладаг юм.
-Аливаа дүрд үнэмшилтэй тоглохын тулд тухайн хүн мэтээр өөрийгөө сэтгэж, төсөөлж байж амилуулдаг. Та ч бас тэгж л тоглосон байх. Тэгэхээр Чингис хааныг ямар хүн байсныг үнэнд хамгийн ойрхноор дүгнэх хүмүүсийн нэг нь та байх?
-Найруулагч, жүжигчин болгоны оюун санаанд байдаг Чингис хаан өөр. Миний тархинд ч бас нэг Чингис хаан бий. Би ч бас Тэмүжин ямар хүн байх бол гэж өөрөө өөрөөсөө асууж, төсөөлж байж энэ дүрээ гаргасан. Чингис хааныг хүмүүс зөвхөн дайн хийдэг гэж л ойлгодог. Би тэгж боддоггүй. Ялангуяа маш хурц ухаантай, одоогийнхоор бол их шинжлэх ухаанч хүн байсан байх гэж боддог юм. Газрын байдлыг яаж тийм сайн мэддэг байсан юм бол гэдэг нь гайхмаар. Энэ бүхэн багаасаа хал үзсэнийх нь байх. Бас ахмад настнаа хүндэлдэг, ах дүүгээ асардаг, ер нь их хүнлэг нэгэн байсан болов уу гэж боддог юм. Тэр Мянганы хүнээр тодорсон. Гэхдээ гэнэтхэн дайн хийгээд л тийм их амжилтад хүрчихсэн гэвэл эндүүрэл. Амжилтдаа алхам, алхмаар хүрсэн. Тийм учраас ч би энэ талаас нь ойлгуулахыг хичээсэн.
-Чингис хаантай төстэй тал танд байдаг уу?
-Чингис хаан агуу их хүн. Би дэргэд нь өчүүхэн шүү дээ. Гэхдээ хувцсыг нь өмсөөд, дүрдээ ороод ирэхээр өөрийн эрхгүй өөрийгөө Чингис хаан гэж төсөөлөх хэрэг гардаг.
-Олон улсын уран бүтээлчид Чингис хааны талаар кино хийсэн. Та бүхний хийсэн “Чингис хаан” юугаараа өөр болоод хүмүүст тэгтлээ хүрсэн гэж боддог вэ?
-Ямар ч зүйлийг үнэнээр нь гаргахаар хүмүүс их сайхан хүлээж авдаг шүү дээ. “Чингис хаан” кино тэр чигээрээ Монголын нууц товчооны үйл явдлыг харуулсан. Бодит үнэнд ойрхон байсан учраас хүмүүст таалагдсан байх.
-Танд хамгийн хэцүү санагдсан зүйл юу вэ?
-Хамгийн хэцүү нь дүрдээ орох. Зогсохоосоо эхлээд л бүх үйлдэл маань үнэмшилтэй байж хүнд хүрнэ. Найруулагч “Мотор” гэж хэлсэн л бол Чингис хаан л болох ёстой. Заримдаа дүрдээ орж чадахгүй байх үе бий. Би энэ дүрд тоглохын тулд бараг 9-10 сарын турш өдөрт гурван цаг л унтдаг байлаа. Гэхдээ энэ насандаа ийм агуу их хааны дүрд тоглож, тэр маань хүмүүст хүрсэнд их баярладаг. Амьдралын минь хамгийн том бахархал энэ. Жүжигчин болгон их хааны дүрийг гаргах юмсан гэж мөрөөддөг. Би ч бас энэ мөрөөдлөө биелүүлж, үүргээ сайн гүйцэтгэж чадсандаа баярладаг.
-Та Тэмүжиний дүрд тоглохдоо хэдэн настай байсан бэ?
-45-тай байсан.
-45 настай хүн идэр залуу Тэмүжиний дүрд тоглоход хэцүү байсан уу?
-Залуу болж жүжиглэх нь биеийн байдал, нүдний харцнаас их хамаардаг. Би 45-тай байсан ч бүх зүйлээрээ 20 ч хүрээгүй мэт харагдана гэдэг мэдээж амар байгаагүй. 20 настай баатар эрийг гаргахын тулд яах вэ, яавал насанд нь харагдах вэ гэж их бодсон. Киноны үйл явдал тасралтгүй үргэлжилдэг ч зураг авалтын эхлэл, төгсгөл, дунд хэсгийг энд тэнд нь оруулж байж кино бүтдэг. Тиймээс өнөөдөр 20 настай хааны дүрд тоглоход маргааш 40 настайг нь гаргах болдог. Тэр нь их хэцүү байсан, өнөөдөр ийм гэж төсөөлж байтал маргааш өөрөөр бодож, төсөөлөх үе гарна.
-Та нэгэн ярилцлагадаа “Би нүдээрээ энэ дүрийг бүтээсэн” гэж хэлсэн байхыг уншсан?
-Би яавал энэ агуу хүний дүрийг хүмүүст хүргэж чадах вэ гэж удаан бодсоны дараа харцаараа л гаргах ёстой юм байна гэж шийдсэн. Зөвхөн хоосон үг хэлээд тухайн дүр хүнд хүрэхгүй. Нүд гэдэг дотоод сэтгэлийн илрэл, тухайн хүний юу бодож, яаж байгааг нүднийх нь харцнаас олж харж болдог. Настай хүн ирэхэд ямар харцаар харах вэ, дайснаа яаж харах вэ гээд үгээр хэлэхгүй боловч нүдээр илэрхийлэх зүйл олон бий.
-Одоо киногоо үзээд ямар санагддаг вэ?
-Би олон удаа үздэг. Тэр болгонд энд ингэж дутуудуулчихаж дээ гэж харамсах үе ч цөөнгүй. Бас санамсаргүйгээр хийсэн үзэгдэл ч гэсэн сайн болчихсон байх тохиолдол байдаг.
-Жишээ нь юуг дутуудуулсан гэж?
-Би одоо хэлэхгүй ээ. Хэлвэл өөр хүн мэдчихнэ. /Инээв/
-Танай удамд жүжигчин хүн байдаг уу?
-Яг жүжигчин хүн байхгүй. Гэхдээ аав маань урлагийн хүн. Товшуур цохидог, хурим найрт ерөөл хэлдэг, дуучин хүн байсан.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн жүжигчин гарах нь уу?
-Тэрийг одоо хэлж мэдэхгүй байна. Хүүхдүүд бага байна. Том нь 13-тай, бага нь гурван настай. Би их хожуу гэрлэсэн. Чингис хаанд тоглох үед хуримаа хийж байсан юм. Эхнэр маань дуучин хүн бий.
-Таныг цэрэгт байхдаа бүжгийн хамтлагтай байсан гэж сонссон юм байна. Харин хэзээнээс жүжигчин болсон юм бэ?
-Би 30 хүртлээ Цэргийн уран сайханч байсан юм. Гэхдээ багаасаа кино, жүжиг их сонирхдог байсан. Тиймээс цэргээсээ гараад киноны мэргэжил эзэмшье гээд Өвөрмонголд зорьж ирж байлаа. Гэхдээ шууд жүжигчин болоогүй. Долоо, найман жил өөр ажил хийж байгаад кинонд яаж тоглодог, киног яаж хийдгийг мэдэж авсан. Цаашдаа кинонд туслах дүрд тоглож үзээд, болмоор юм шиг санагдсан. Анхны кино маань “Баруунаас ирсэн баатарчууд” гэдэг кино байлаа. 1991 онд тоглосон юм. Тэр кино маань тухайн үедээ хүмүүст их таалагдаж бас их магтуулж байлаа.
-Та энэ хугацаанд олон кинонд тоглосон уу?
-Олон олон. Чингис хааны дүрд нэг удаа, Хубилай хаан, Мөнх хаанд тоглосон.
-Киноны санал их ирж байна уу?
-Ирдэг юм. Одоо бас нэг кино багийнхан намайг ирэхийг хүлээж байна гэж мэдэгдсэн. Би
тэр кинонд нэг гэгээнтний дүрд тоглох юм.
-Ер нь та ихэнхдээ түүхэн кинонд тоглож байна уу. Хүмүүс таныг ихэнхдээ Чингис хаанаар хүлээж авдаг уу?
-Янз бүр. Би өнөөдөр Чингис хаан байсан бол маргааш малчин ч болж болно. Тиймээс заавал түүхэн кинонд тоглоно гэж боддоггүй, тийм боломж ч гардаггүй.
-Ингэхэд таны өөрийн хамгийн дуртай кино юу вэ?
-Миний өөрийн тоглосон кинонуудаас бол мэдээж “Чингис хаан”. Одоо ч их үздэг. Гэхдээ илүү мэргэжлийн талаас нь харж, дүгнэлт хийдэг.
Б.Нямсүрэн