-Эсрэг тэсрэг байр суурь-
Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвар зэс, нүүрсэн дээр 18 хувиар нэмэгдэхээр болоод буй. Гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчингуй болно. Иймээс дээрх татварыг нөхөх зорилгоор Засгийн газраас Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг УИХ-д оруулж ирсэн билээ.
Засгийн газраас Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг 5+1+1+1+1+1 гэсэн хувилбараар оруулж ирсэн. Энэхүү саналыг ажлын хэсгээр хэлэлцээд 15 хувь болгон нэмэгдүүлэхээр болсон. Гэтэл байнгын хорооны хурлаар 18 хувь болгон нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь зарим гишүүдийн хооронд маргаан үүсгэв.
Дээрх татварын талаар УИХ-ын гишүүн Д.Зоригт болон Д.Ганхуяг нараас тодрууллаа.
-Зэсийн баяжмалд тавих гэж буй татварыг дэлхийн жишигт байхгүй өндөр татвар хэмээн та тодотголоо. Энэ талаараа тодруулаач?
-УИХ-ын зарим гишүүн дэлхийн хэмжээнд байхгүй тийм өндөр нөөцийн татвар тавих сонирхолтой байх шиг байна. Тэд хуучин байгаа 15 хувийг нэмээд 23 хувьд хүргэж иргэдээс авах санал оруулж ирлээ. Үүнийг л хэт өндөр байна гэж би эсэргүүцсэн юм. Зарчмын ялгаа ердөө л энэ. Ийм өндөр татвар тавьчихвал хөрөнгө оруулагчид татварын таатай орчинтой Чили, Индонез гэсэн орон руу яваад өгнө биз дээ. Мөн Монголд дахин зэсийн шинэ үйлдвэр байгуулах боломж хаагдаж байгаа юм.
-Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татаар Оюутолгойд хамаарах эсэх нь эргэлзээтэй байгаа. Таны хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Оюутолгойн гэрээнд энэ татварыг тогтворжуулаад таван хувиар төлнө гээд заачихсан. Тэгэхээр одоо гарах хуулийн дагуу өөрчилнө гэсэн ойлголт байхгүй.
-Зэсийн баяжмалаас авах татварын хэмжээг өндөр тогтоох нь ачааны хүндийг Эрдэнэт үйлдвэр үүрэх болсонтой холбоотой гэж үү?
-Одоогоор бол зөвхөн Эрдэнэт үйлдвэрт энэ асуудал тулгарна. Ирээдүйд Монголд байгуулагдах зэсийн үйлдвэрт татварын гол ачааг үүрүүлэх гэж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд хөрөнгө оруулалтаа нөхсөн учраас өндөр татвартай ч гэсэн ажиллах боломжтой. Шинээр байгуулагдах зэсийн үйлдвэрүүдийн хувьд үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
-Татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн гишүүд уул уурхайн лиценз эзэмшдэг улстөрчид парламентад бий учраас ашиг сонирхлын зөрчил гарч байна гэж үзлээ. Иймдээ ч татварыг нэмэх дээрх саналаас татгалзахад хүрлээ гэж тайлбарлаж байна. Үнэхээр ийм байр суурьнаас асуудалд хандлаа гэж үү?
-Тэгж хэлж болохгүй. Монголд хайгуулын 3000, ашиглалтын 1600 лиценз бий. Бүгд уул уурхайн салбарынхан шүү дээ. Тэр хүмүүсийн л эрх ашгийн асуудал энд хөндөгдөж байна. Мөн УИХ-аар яригдаж байгаа 20 гаруй ашигт малтмал ч багтана. Энэ чиглэлээр ажиллаж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд энэ татвар сөрөг үр дүн үзүүлэх болно. Ийм л байр суурьнаас асуудалд хандсан.
-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болно. Эндээс орж ирдэг мөнгийг нөхөх зорилгоор дээрх хуулийг санаачилж байгаа. Жилд гэнэтийн ашгийн татвараас орж ирдэг байсан мөнгө, энэ 15 хувиас орж ирэх мөнгө хоёрын ялгаа нь асар их. Энэ нь эргээд сөрөг үр дагавар гаргахгүй юу?
-Тодорхой хэмжээгээр энэ татварын орлогыг л нөхөх зорилгоор Засгийн газраас оруулж ирж байгаа юм. 68 хувийн татвар чинь зөвхөн алт, зэсэн дээр байсан шүү дээ. Одоогийн орж ирж байгаа шинэ рояалтыгаар бол түрүүн дурьдагдсан 20 гаруй ашигт малтмалаас орж ирэх юм. Тэгэхээр энэ орлогын тодорхой хэсгийг нөхөж чадна.
Д.ГАНХУЯГ: ДЭЛХИЙН ЖИШИГ ИЙМ Л БАЙДАГ
-Өсөн нэмэгдэх нөөцийн татварыг өмнө нь 15 хувиар нэмэгдүүлнэ гэж байсан бол 18 хувь болгон оруулж ирлээ. Яагаад дахин нэмэгдүүлэх болов?
-Ажлын хэсгээс оруулж ирж байгаа саналд гишүүд багагүй маргалдсан. Гэхдээ зэсээр дэлхийн зах зээлийн 30 хувийг дангаараа эзэмшдэг Чили, Австрали зэрэг орны дунджаар оруулж ирсэн. Тухайн орнуудын дундаж 60 орчим хувьтай байдаг. Харин манай орных өнөөдрийн байдлаар 42 хувь байгаа. Мэдээж 18 хувь нь орлогын татвар учраас ашгийнх 36 болох юм. Тэгэхээр 76 орчим хувь болно.
Одоогийн байдлаар асуудлыг зөвхөн хэлэлцэж байна. Зэсийн үнэ нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэгчид, баялагтай ямар ч холбоогүй. Харин эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой. Иймээс үнэ өсөж байгаа тохиолдолд Монгол Улс энэ үед 40-50 хувийг авах ёстой гэсэн зарчмаар явах нь зүйтэй юм. Зэс үйлдвэрлэгч бусад орны дундажтай ойролцоо байя гэдэг зарчим дээр санал нэгдсэн гэж ойлгож болно.
-Зарим гишүүн дэлхийн жишгээс даруй дөрөв дахин их байна гэж шүүмжиллээ шүү дээ?
-Тэр бол худлаа.
-Өсөн нэмэгдэх нөөцийн татварыг 18 хувиар нэмэгдүүллээ гэхэд төсөвт хэчнээн төгрөг төвлөрөх юм бэ?
-Хуучин 520 орчим тэрбум төгрөг ордог байсан. Одоо бол 360 орчим тэрбум төгрөг орж ирэх юм.
-Өсөн нэмэгдэх нөөцийн татварын тухай хууль Оюутолгойд хамаарах уу. Хуулийн төслийг анх өргөн барихдаа хамаарахтүй гэсэн утга бухий зүйлийг Сангийн сайд С.Баярцогт мэдэгдэж байсан шүү дээ?
-Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос асуусан. Сангийн сайд Оюутолгойд хамааруулах дээр анхаарч ажиллана гэсэн хариу өгсөн. Хэрэв хамаарахгүй бол энэ нь утгагүй болно. Учир нь Оюутолгойн тухайд уурхай ашигласнаас хойш найман жилийн хугацаанд алдагдлын татвараас чолөөлнө гэсэн хөнгөлөлт бий. Нэгэнт ийм хөнгөлөлт хийсэн учраас рояльтыг авдгаараа авах ёстой.
УИХ-ын 57, 40 дүгээр тогтоол, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газарт байгуулах чиглэл өгөхдөө УИХ-ын дарга протоколоор "Энэ гэрээ хүчинтэй болохоос өмнө дүгнэлтийг оруулж ир" гэсэн. Харамсалтай нь орж ирээгүй. Тийм учраас хамаарах ёстой гэж үзэж байгаа.
Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/