Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн "Мөрч" гээд туурь бий. 1950-иад оны сүүлчээр говийн нэгэн аймагт хөдөө зэлүүд нутагт гарсан хүн амины ноцтой хэргийн эзнийг ажигч гярхай малчин эр мөрөөр нь мөшгөж илрүүлэн цагдаагийнханд тухай энд өгүүлдэг. Энэ бол бодит явдал. Зохиолд гардаг "Хүрэн сахал" хэмээх Удвал болон мөрч өвгөн энэ тэр бол бүгд л тухайн цаг үедээ амьдарч байсан бодит хүмүүс юм.
Хэрэг гарснаас хойш арваад хоночихсон, говийн хатуу тагжир хөрсөн дээр үлдсэн мөр бараг баларчихаад байсан ч газар шороогоо уншиж, ширхэг чулуугаа ч цээжээр мэддэг манай нутгийн буурлын ажигч гярхай, мөр гаргах гайхамшигтай чадварын ачаар хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг илрүүлсэн тухай өгүүлэх энэ туурийн гол баатар бол миний багын найзын аав, олон жил манайхтай айл саахалт явсан Цагаан гуай юм. Энэ тухай өгүлсү.
Арц Богдын өвөр хоолой бол алдартай нутаг. Цаг агаарын мэдээгээр бараг л өдөр бүр нэр нь дурдагдаж байдгийг анзаарсан байх. Учир нь энэ нутаг салхины гүйдэлтэй газар. Заган ой, улаан шавар цав, анир чагнах мэт ажин түжин налайх их уулс ер бусын амар жимэр байдлыг санагдуулна.
Арц Богдын өвөр хоолойгоор хэдэн сайхан өвгөчүүлийнх нутагладаг байсны нэг нь Цагаан гуайнх. Орчлонд угаасаа л ийм хэвээр ирсэн мэт энэ өвгөн цаг хугацааны гадна үлдчихсэн шиг санагддаг сан. Нутгийнхан түүнийг ихэнхдээ "Мухар" хэмээн хочилно. Цал буурал үс, урт цагаан сахал, түвшин налгар дүр төрх, хүүхэд багачуудыг цаашлуулж эрхлүүлэх дуртай нэгэн байсан юм даг. Албаны голдуу хүмүүс Цагаан гуайг хааяа "Мөрч" хэмээн нэрлэдэг байсныг санаж байна.
...1950-аад оны сүүлчээр Арц Богдын өвөр хоолойд гарсан хүн амины хэрэг амар жимэр энэ хязгаар нутгийнхныг айдас хүйдэст авахуулж олон жилийн турш ам дамжин ярих "аймшгийн сэдэв" болжээ.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат малчин эр "Хүрэн сахал" хэмээх Удвалыг эхнэртэй нь хамт эзгүй хээр амийг нь хороосон хэрэг чухамдаа энэ нутгийнхны хувьд урьд хожид үзэж дуулдаагүй зүйл байв. Хүн ам сийрэг тархуу, малчид бие биеэс алс нутагладаг болохоор хэрэг явдлыг хожуу мэджээ.
"Хүрэн сахал" уг нь бяр чадалтай, барагтай хүнд элэг бариулахааргүй нэгэн. Тэгээд гэр орноос нь хол эхнэртэй нь хамт эзгүй уулын жалгад бодийг нь хөтөлчихсөн болохоор хэргийг бүр ээдрээтэй болгожээ.
Тэр үед мэдээлэл харилцаа муу байсан, хэрэг гарснаас хойш бараг 10-аад хоногийн дараа аймгийн Цагдаагийн газарт хэргийн мэдээлэл иржээ. Цагдаагийнхан хэргийн газарт ирэхэд эд мөрийн тодорхой баримт үлдсэнгүй. Хүрэн сахлын эхнэр нь нөхрөөсөө нэлээд зайтай алагдсан байв. Ингээд нутгийн хоёр малчин Монхор Жадамба, Мухар Цагаан нараар мөр үзүүлжээ.
Хоёр эр хэргийн газарт хугас өдөржин мөр харсны дараа анхны таамагаа цагдаагийнханд хэлжээ. Нэгдүгээрт, энэ хэргийг 5-6 хүн үйлдсэн байна. Хоёрдугаарт Хүрэн сахлын авгай энд ганцаараа ирээд эргэж зугтсан байна. Бодвол нөхрийнхөө хойноос ирсэн ийм явдал болж байсан байх. Тэгээд зугтаж. Түүний араас морьтой хүн хөөж очсон байна. Тэрбээр амь гуйсан боловч хэрэгссэнгүй. Хүүхний хойноос хөөсөн хүн буруу талын хойт хөл нь дутуу гишгэдэлтэй сайвар морьтой байжээ. Энэ л хэргийн ээдрээг тайлах гээд байна. Ийм морьтой хүн харин хэн байдаг билээ хэмээн хоёр мөрч ярилцаад Мэнгэтийн Нацагийн бор морь биш биз гэсэн анхны таамагийг гаргажээ.
Хүрэн сахлын авгай амь гуйсныг та яаж мэдэв гэж цагдаагийнхан тодруулахад "Эхнэр нь үсээ задгайлсан байна. Монголын ёсонд эмэгтэй хүн амь гуйхдаа үсээ задалдаг байсан. Хүрэн сахал энэ хоёр урдаас /Өвөр Монголоос/ сүүлд орж ирсэн болохоороо ёс жаягаа айхтар сахьдаг хүмүүс байсан" хэмээн хариулжээ.
Мөрч Цагааны хэлснээр цагдаагийнхан Мэнгэтийн Нацаг хэмээгчийнд очжээ. Гэтэл гэртээ байсангүй. Сураг гаргавал хэдэн эрчүүд Арцын уулын бөглүү аманд гэр барьчихсан, даалуу тоглож, мах чануулж архи уусан шиг "буян"-аа эдэлж байдаг гэнэ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийнхан нутгийн зарим иргэдээр хүч нэмэгдүүлэн мөнөөх уулын дундах гэрт очвол үнэхээр хэдэн эрчүүд даалуудаж суугаатай тааралджээ. Тэд нутаг залгаа Өвөрхангай болон нутгийнхан аж.
Өндөр Санги, Тарлан Гэндэн, Мэнгэтийн Нацаг нарын зургаан харчуулыг баривчилжээ. Тэдний нэг нь баригдахдаа "Хэрэг хийгээгүй хүнийг барьдаг газар юм аа" гэхэд бусад нь "Харин тэгдэг газар юм байна" гэцгээж байсан нь хэргээ хүлээхгүй шүү гэсэн дохио байжээ. Тэдгээрээс Тарлан хэмээх Гэндэн зугтаж Улаан нуурын зэгсэнд бүгчихээд ойр хавиар явсан улаан хөлтэй бүхэн рүү буудаж сандаргаж байсан гэдэг. Хожим нь тэд хэргээ хүлээж толгойлогч гурав нь цаазаар авахуулжээ.
Өвөрхангай аймгийн Богд сумын урд бэлээр нутагтай "Өндөр" Санги угаасаа болж бүтэхгүй нэгэн байсан бөгөөд урьд нь хоёр ч хүний амь хөнөөсний нэг нь өргөж авсан эх нь байсан гэдэг. Санги айлын өргөмөл хүү байжээ. Өргөж авсан ээж нь хэдэн сайхан тэмээтэй хүн байж. Тэгээд энэ хэдэн тэмээг нь зарж үрэхсэн хэмээн байнга шунадаг байсан ч эх нь зөвшөөрдөггүй байжээ. Ингээд Санги эхтэйгээ хамт явж байхдаа тэмээнээс түлхэж унаган амийг нь хөнөөсөн бөгөөд энэ хэрэгтээ сэжиглэгдсэн ч хүлээхгүй байсаар суллагдсан нэгэн байжээ. Тэрбээр урьд нь бас малаа усалж байсан залуу бүсгүйг оролдож, татгалзсаных нь төлөө худагт унагаж хөнөөснөө мөн хүлээсэн гэлцдэг юм.
Мэнгэтийн Нацаг танхай балмад нэгэн байсан бөгөөд унаж явсан тэмээгээ сульдаж ядрахаар нь уурандаа хээр нугаслаж алчихаад явган алхаж байсан гэх яриа бий.
Харин Тарлан Гэндэнгийн хувьд хэнэггүй, бүдүүн хадуун зориг зүрхтэй нэгэн байсан бөгөөд хожим цаазаар авахуулах үедээ ч нөгөө хоёртоо "Хийсэн бол бүү ай" хэмээн сургамжилж байсан гэдэг.
Хэрэгтнүүдийг мөрдөн байцаах үед мөрч Цагаан гуайн хэлсэн бүхэн батлагдсан байдаг. Хүрэн сахал эхнэртэйгээ хамт явж байтал хураалттай барааг нь хэсэг хүмүүс ухаж байгаа харагджээ. Тэгээд яваад очтол тал талаас нь бариад авч нэлээд ноцолдсон ч олны хүчинд эрхгүй автжээ. Эхнэр нь араас нь иртэл хэрэг бишдсэнийг хараад буцаад зугтаж. Гэтэл мөнөөх Мэнгэтийн Нацаг хойноос нь хөөн гүйцэж егүүтгэсэн байна. Үнэхээр тэрбээр амь гуйж үсээ задалсныг Нацаг мэдүүлэгтээ дурдсан байдаг.
Хэргийг 6 хүн хамтарч үйлдсэн бөгөөд эдгээрээс Вандангийн Хөх, ёндом нарын гурван залуу харуулын үүрэг гүйцэтгэж байжээ. Тэр гурвын хоёр нь шоронд нас барж, харин Ёндон нь хожим суллагдсан юм даг. Гэхдээ тэрбээр ял эдэлж байх үедээ өрөөсөн хөлгүй болж суга таягтай байсаар насыг элээсэн. Нутгийнхан түүнийг "Модон хөлт" л гэхээс нэрээр нь бараг дууддаггүй байсан байх. Нүгэл нь нүдээр гарсан амьтан, тэднийхээр битгий очиж бай, чихэр жимс өгвөл бүү аваарай гэхчлэн захьдаг сан.
Түүнийг нэгэн удаа хадлангийн салааны тогооч хийлгэх гэсэн бузар үйл хийсэн хүний гараас хоол идэхгүй хэмээн хадланчид татгалзаж, хийх ажилгүй тэрбээр гэдрэг гэртээ буцаж байсан гэлцэх юм билээ.
Хэрэгтнүүд хэзээнээс Хүрэн сахлын эд хөрөнгөнд шунаж байсан бөгөөд тэр ч нэлээдгүй баян хүн байсан гэлцдэг.
Одоогоос нэгэн жарны тэртээ гарсан энэ ноцтой хэргийг хөдөө нутгийн малчин өвгөний илрүүлсэн түүх ийм. Энэ нь хожим "Мөрч" хэмээх сайхан зохиол болон үлдсэн билээ. Ер нь манай нутагт гайхалтай мөрчид олон байсны нэг нь энэ Цагаан гуай байв. Хэний адуу хаагуур хэзээ яваад өнгөрснийг мөрөөр нь хэлэх хүн цөөнгүй байсан гэлцдэг. "Мөрч"-ийг мөшгөвөл ийм болой.
П.Булган