gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нойр булчирхай хагарвал үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болдог

Эрүүл мэнд
2010-10-05
1
Twitter logo

Сүүлийн үед манай улсын хүн амын өвчлөл дотор нойр булчирхайн үрэвсэл өндөр байр эзлэх болсон. Тиймээс нойр булчирхайн өвчин гэж чухам юу болох, энэ өвчин үүсэх шалтгаан, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, ямар эмчилгээ хийдэг зэрэг зөвлөмжийг хүргэж байна

Нойр булчирхай гэж юу вэ

Эртний Грекийн эмч нар ходоодны дор байдаг нойр булчирхайг "цул махан" гэж нэрлэжээ. Бие махбодид нойр булчирхай нь хоол боловсруулалт, энергийн тогтмол солилцоо зэрэгт өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэдэг байна.

Жишээ нь нойр булчирхайн шүүрэл нь уураг өөх, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг. Нойр булчирхайн үрэвсэл нь хүний бие организмд хүндээр нөлөөлдөг. Энэ нь хурц ба архаг хэлбэрээр явагддаг бөгөөд хурдан идэвхтэй, удаан бөгөөд сул гэсэн шинжээр илэрдэг байна.

Өвчлөлийн шалтгаан

Нойр булчирхайн үрэвслийн 95-98 хувь нь архи хэтрүүлэн уух, цөсний хүүдийн өвчнөөс болж үүсдэг байна. Энэ нь цөсний чулуутай болох юм. Түүнээс гадна үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг.

12 гэдэсний үрэвсэл өвчин буюу ходоодны шарх, гадны гэмтэл бэртэл авах, парацетомал, антибиотик зэрэг зарим эмийн бодисоос, гахайтах болон элэгний шар өвчин тусч байсан бол, бодисын солилцоо алдагдах, дааврын өөрчлөлт судасны өвчнүүд зэргээс болж нойр булчирхайн хоол боловсруулах шүүс буюу бидний ярьж заншсанаар ходоодны кислота ялгаралт алдагдана. Эдгээр шүүсүүд нь хоолыг бус булчирхайг өөрийг нь боловсруулж үрэвсэл үүсгэдэг. Архаг үрэвслийн үед нойр булчирхайн эд нь аажмаар сорвиждог байна.

Шинж тэмдэг

Ходоод үрэвссэн гэдгийг илтгэх хамгийн анхны шинж тэмдэг нь өвдөлт. Энэ нь хоол идсэний дараа мэдрэгдэх бөгөөд аюулхай орчмоор илүү их өвддөг. Мөн баруун зүүн хавирга доогуур дамжин нуруу руу тархаж өвдөх нь цөөнгүй. Ихэнхдээ бүслүүр орчмоор өвдөх бөгөөд дээшээ харж хэвтэхэд улам ихэсч, суух ба урагш бага зэрэг тонгойход өвдөлт суларна. Мөн зүрхний орчмоор зүрхний цухалдалт маягаар илэрч болно.

Нойр булчирхайн өвчний өөр нэгэн таагүй зүйл нь гүйлгэн, өтгөн нь хүүхдийн будаа маягтай болж, дунд нь боловсроогүй хоолны үлдэгдэл байдаг.  Мөн өтгөний хэмжээ ихэсч, эвгүй үнэртэй болдог.

Хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, гэдэс дүүрэх шинж илэрнэ. Хоолонд дургүй болж богино хугацаанд турна.

Үр дагавар

Нойр булчирхайн өвчнийг ихэнхдээ цөсний хүүдийн үрэвсэл дагалдах бөгөөд эсрэгээрээ цөсний хүүдийн үрэвсэл нь нойр булчирхайг үүсгэх боломжтой. Өөр нэг маш аюултай хүндрэл нь нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болох явдал юм. Түүнээс гадна архаг үрэвсэл нь чихрийн шижин үүсгэх шалтгаан болдог байна.

Оношлогоо

Архаг нойр булчирхайн үрэвслийг оношлоход амаргүй байдаг бөгөөд ялангуяа эхэн үедээ бараг мэдрэгддэггүй. Тиймээс ходоод гэдэсний эмчид үзүүлж, лабораторийн шинжилгээ заавал хийлгэх хэрэгтэй.

Нойр булчирхайг оношлохын тулд үрэвсэл байгааг илрүүлэх зорилготой цусны ерөнхий шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ хийж "амилаз" хэмээх шүүрлийн түвшин ихэссэнийг тодорхойлсноор өвчний илрэлийг батална.

Мөн шээсний болон хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээгээр нойр булчирхайны өөрчлөлтүүдийг тодорхойлох боломжтой.

Түүнээс гадна үрэвслийн үйл явцад 12 хуруу гэдэс хамрагдсан эсэхийг тодорхойлох зорилгоор ходоод дурандаж, рентген зураг, компьютер томографикаар нойр булчирхай үрэвссэн эсэхийг мэдэж болно.

Эмчилгээ

Хурц болон архаг үрэвсэл хүндэрсэн үед мэс заслын тасагт эмчилгээ хийдэг. Эхэндээ өвчтөнд тусгай эм бичиж, хоолны дэглэм барих шаардлагатай. Эдгээр нь тус бололгүй нойр булчирхай задрахад хүрч хэвлийн гялтангийн үрэвсэл үүсчихсэн бол яаралтай мэс засалд орохоос өөр аргагүйд хүрдэг.

Мэс засал хийхдээ хэвлийн хөндийг угааж цэвэрлэх, тусгай гуурс хэвлийн хөндийд тавьж хуримтлагдсан шингэнийг гадагшлуулна. Нойр булчирхайн эвдэрсэн эдийг зайлуулах нь мэс засалч болон өвчтөний хувьд ч маш хүнд хагалгаа тул тун ховор хийгддэг.

Сүүлийн үед хийгдэж буй шинэ арга бол хурц үрэвслийн эхний хоногуудад цөсний хүүдийн гэмтэлтэй өвчтөний цөсний хүүдийг авах. Архаг үрэвсэл хурцдахаас урьдчилан сэргийлэх арга нь хоолны дэглэм барьж, хурц тостой хоол, архи хэрэглэхээс татгалзан цөсний чулуутай үед цаг тухайд нь эмчлүүлэх хэрэгтэй.

Нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдалтай үед хоол боловсруулах явцыг хөнгөлдөг бэлдмэлүүд буюу креон, мезимыг хэрэглэх шаардлагатай.

Б.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан