-Хүний эрх дээд зэргээр зөрчигдсөн газар 20 хоног хоригдлоо. 120 хүний багтаамжтай газар 800-гаад хүнийг амьгүй биет шиг л чихсэн газар байдаг юм байна. Хоол нь шар будаа, цувдай, ариун цэврийн шаардлага, үнэр танар гэж ярих юм байхгүй. Би өрөөндөө 21 настай охинтой хамт байсан. Өглөөний таван цагаас шөнийн 23 цаг хүртэл суулгадаг юм билээ. Өглөө зүсэм хар талх, цай, өдөр цувдайтай шар будаагаа идээд л байж байлаа.
-Эргэлт авч байсан уу?
-Долоо хоногт нэг удаа буюу мягмар гаригийн 06-11.30-ийн хооронд
гэрээсээ эргэлт авч хувцас хунараа солих зарчимтай юм билээ. Тэр
зарчмын дагуу л байсан.
-Хоригдож байгаа хүмүүсийн болон хянагчдын харьцаа хэр байв?
-Бас л нэг шоронгийн хэлбэр юм чинь хянагч нар нь ширүүн байлгүй яахав.
Эрх нь зөрчигдөж байгаа ардуудыг хулгайчуудаа, новшнуудаа л гэж
харьцдаг юм билээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч их хүнд нөхцөлд
ажилладаг. Тэнд хоригдохоор очсон хүмүүс дунд нийгэмд ямар ч хор
хохирол учруулаагүй хүн байдаг л юм билээ. Жишээ нь ээжтэйгээ муудсан
охин, эхнэртэйгээ хэрэлдсэн нөхөр гээд л. Би л гэхэд өгсөн бичгийнхээ
хариуг авах гэж очорд л хэрэгтэн болсон. Биеэ үнэлсэн гээд насанд
хүрээгүй охидыг ч тэнд хорьсон байдаг юм билээ. Уг нь манай төр чинь
“та нар биеэ үнэл” гээд өндөр өндөр зочид буудлууд бариад л, саун
массажны газрууд ажиллуулаад байхад охид биеэ үнэлэхгүй яах юм. Нийгэм
өөрөө нөхцлийг нь бүрдүүлчихээд тэгээд охидыг хориод байгааг би төрийн
бодлогоор шоронжуулах ажиллагаа явуулж байна гэж ойлгож байна.
-Таны ярианд биеэ үнэлж байгаа охидын зөв гэсэн санаа гарлаа?
-Яалаа гэж дээ. Тэгэхдээ тэр охидод буруу байхгүй, өөр арга байхгүй.
Ямар ч эрүүл ухаантай хүн биеэ үнэлэхийг зөвшөөрөхгүй. Харин эрүүл
бишээрээ манай төр зөвшөөрөөд байгаа юм. Төр биеэ үнэлэх нөхцөл
боломжийг нь бүрдүүлчихээд биеэ үнэлэхээр нь “чи биеэ үнэллээ” гэж
яллаж байдаг юу юм бэ. Тэгэхээр биеэ үнэлж байгаа охидын биш, авч
байгаа хүмүүсийнх буруу. Нөхцөл байдлыг нь бүрдүүлсэн төрийн буруу.
Магадгүй би өнөөдөр 20-25 настай байсан бол биеэ үнэлээд явж байхыг
үгүйсгэх аргагүй л орчинд амьдарч байна.
-Таныг хоригдож байх хугацаанд МоАХ-ны байрыг нураачихлаа. Та ер нь
ямар учиртай энэ байшинг булаалдаад байдаг юм бэ. Энэ байшингийн оронд
аятайхан шинэ байшин барьчихвал наанадаж хотын өнгө төрхөнд ч бас
хэрэгтэй шүү дээ?
-Хэрвээ би хоригдоогүй байсан бол энэ байрыг яасан ч нураалгахгүй
байсан. Гэвч хүний эрхэнд ороод, шоронд хоригдсон хүн чинь шувуу болоод
нисээд ирэх биш, яалтай билээ. Намайг хорих гол шалтгаан нь Г.Баасандаа
биш, байшиндаа байхгүй юу. Би хотын үзэмжинд санаа зовдог. Гэхдээ хот
төлөвлөлт гэдэг чинь өмнөхөө бүгдийг нь нурааж устгаад, шинэ барилга
барьснаар хөгжинө гэж бодож байгаа бол үүн шиг том тэнэглэл байхгүй.
Бусад орныг харахад түүхийн үнэт дурсгалын газраа тэр л хэвээр нь
үлдээгээд хот гадагшаа тэлж байдаг болохоос манайх шиг дотогшоо шавж
байдаг улс орон гэжбайхгүй.
-Та болон таны хүрээлэлд байгаа хэдэн эмээ, өвөө нараас бусад бүх
Монголчууд энэ байрны оронд шинэ байр баригдаасай гэж хүсэж байгаа?
-Уучлаарай. Энэ байранд засвар хийж болно гэдгийг битгий март.
Хоёрдугаарт түүхийн үнэт дурсгалын барилга гэдгийг бид хэзээч мартаж
болохгүй. Хуучин нойтноо бүгдийг нь устгачихсан байсан чинь гадныхан
ирээд танай дээр. үеийн түүхийн барилга чинь байна уу гэвэл юу гэх юм.
Муухай болохоор нь устгасан гэх үү.
-Уучлаарай, Г.Баасан гуай. Гадныхан манай орны хөгжил цэцэглэлт, түүх
соёлыг хамтад нь л харна. Гэхдээ өнөө маргаашгүй нурах шахсан байшин
сонин байх нь юу л бол. “Зам инвест” ХХК-ийнхан шинэ барилгынхаа нэг, хоёр давхрыг танд өгнө л гэж байгаа шүү дээ?
-Асууна. Захын жуулчин ирээд л асууна. Та нар энэ байшинг хэврэгшсэн
нурна гэж бодож байна уу. Монгол хүн Монгол сэтгэлгээгээр барьсан энэ
барилга хэдэн зууныг үдсэн ч нурахгүй, чанартай барилга. Сүүлийн үеийн
барилгууд дандаа хулхины барилга баригдаж байна. Ёстой гайгүй байлгүй.
Энэ байрыг нураахгүй байгаагийн учир нь Сүхбаатарын талбайн гол тэнхлэг
нэгдүгээрт энд байна. Хоёрдугаарт байрлал маш чухал. Учир нь хамгийн их
хөдөлгөөнтэй уулзвар замууд байгаа. Ленин клубын урд зам өвөл нил мөс
болж аваар осол гардаг. Хэрвээ энд өндөр барилга барьвал нар тусахгүй
байсаар мөс тогтож, бөөн ослын төв цэг болно. Болормаа дарга зурагтаар
ярихдаа “Энэ барилгыг нураагаад оронд нь гоё барилга бариад, ахмадуудад
доод давхруудыг нь өгнө гэхээр Г.Баасан авахгүй гээд байна” гэж яриад
байгаа. Гэтэл Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалтай “Зам инвест”
ХХК-ийн гэрээний бичгэн дээр ахмадуудын талаар ганц ч өгүүлбэр байхгүй.
-Тэр гэрээнд ахмадуудын талаар тусгагдчихвал та зөвшөөрөх үү?
-Үгүй яаж ч байсан энэ барилгыг нураалгахгүй.
-Хүйтний улирал хаяанд ирлээ. Дээвэр нь онгорхой цоорхой энэ байрыг
нурааж эртхэн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн нь дээр юм биш үү?
-Хүйтэн болсон ч, балгас байсан ч энэ байр байдгаараа байх л
ёстой.Саарал ордонд төрийн бүхий л ажлууд явагдаж байна. Гэтэл түүнийг
тойроод өндөр барилгууд баригдахаар муугаар бодоход тагнуулын бүх ажил
явагдах бололцоотой болж байгаа юм. Учир нь өндөр байшингаас саарал
ордон руу дурандаад л ажлыг зохицуулна шүү дээ. Ядаж үүнийг бодох
хэрэгтэй.
-Та энэ байшинг үхэж байсан ч нураалгахгүй гэдэг. Таны ард Женко
Х.Баттулга байгаа болохоор энэ газар дээр тэр өөрөө барилга барих
санаатай болохоор ингээд байна гэсэн яриа гараад байгаа?
-Миний ард хэн ч байхгүй. Яагаад заавал бидний ард хэн нэгэн байх ёстой
юм. Х.Баттулга Монголын ахмадын Их хурлыг санхүүжүүлэхдээ МоАН-аас бид
санхүүжилт авч байгаа гэдгээ хэлээд өгсөн. Мөн бүх Ард түмний Их
хуралдайг 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Гэхдээ энэ хоёр санхүүжилтийг
нийтэд зарласан шүү дээ. Түүнээс биш өөр санхүүжилт Х.Баттулгаас
аваагүй. Монголын ард түмнийг яагаад заавал хэн нэгнээс санхүүжилт авах
ёстой, өөрөөр мөнгөгүй гэж бодоод, басамжлаад байгаа юм. Г.Баасанг
хойноо хэн нэгэнгүй бол тэмцэх чадваргүй гэж үзээд байгаа юм уу.
-Таныг Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамнаас санхүүждэг ч гэх яриа
байдаг. Үүнийг батлах хүмүүс ч байдаг шуу дээ. Та бас л няцаах уу?
-Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны санхүүжилт бол шал өөр санхүүжилт.
Бидний тэтгэвэр тэтгэмжийн асуудал байхгүй юу. Хөдөлмөрийн яамнаас
гаргаж байгаа хууль тогтоомж, ахмадуудад үйлчилж байгаа хууль
тогтоомжтой л холбоотой асуудлаар бид харьцдаг. Түүнээс байр байшинтай
холбоотой асуудал биш. Өөрөөр хэлбэл ахмадуудад зориулсан Монгол улсын
хууль тогтоомж, Нийгмийн даатгалаас явуулж байгаа тэтгэвэр тэтгэмжийн
асуудал нь ахмадуудад хүрч байгаа эсэх талаар Нийгэм хамгаалал
хөдөлмөрийн яаманд туслах зорилгоор л бид хамтарч ажиллаж байгаа.
-Таны нарийн бичиг Туулаас бусад нь таниас нүүр буруулсан. Харин хамт
улдсэн Туулдаа байр хөөцөлдөж авч өгсөн гэх яриа бий. Хэрвээ ийм байр
авч өгсөн нь үнэ юм бол бас л авлигын тухай ярих болох байх даа?
-Би МоЧАХ байгуулагдахаас өмнө Хүний эрх зөрчихөөс хамгаалах төв гэж
ТББ-тай байсан. Туул тэр байгууллагын шугамаар хандаад, гурван жил
шахам хөөцөлдөж байж, өнгөрсөн гурван сард “Гангар инвест” компани нэг
өрөө байр өгсөн. Түүнээс өөр асуудал байхгүй. Миний хамтран зүтгэгчид
хэвээрээ л байгаа.
Х.Намуун