gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэдний сэтгэл зүй ба Б.Баярбатын сүүлчийн захидал

Нийгэм
2010-05-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-05-10

"Б.Баярбат миний бие 2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс цаазаар авах ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн өршөөлөөр амь өршөөгдсөн. Би аавыгаа хөнөөснөө хүлээдэг. Бусад хохирогчийг би хөнөөгөөгүй тул надад энэ бүх хэргийг тулгасанд гомдолтой байдаг. Би эдгээр гэмт хэргийг үйлдээгүйгээ, байцаагч хэрэг хүлээлгэх гэж намайг хуулиас гадуур хэрхэн дарамталж байсан, мөн хэрэгт холбогдолтой зарим зүйлийг дутуу болон огт шалгаагүй тухай чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээе".

Энэ бол гэр бүлийнхээ таван хүний амийг 2003 онд зэрлэгээр хөнөөсөн гэх "Б.Баярбатын амиа егүүтгэхээсээ өмнө бичсэн захидлын эхний хэсэг. Тэрбээр шүүхийн танхимд эцсийн үгээ хэлэхдээ "Надад ялын дээд хэмжээ битгий өгөөч. Би үхвэл манай удам тасарна гэсэн үг. Удам судраа таслахгүйн тулд би насаараа хоригдоод ч болтугай амьд үлдэх ёстой" гэсэн байдаг.

Б.Баярбат энэхүү захидлыг 405 дугаар хорих ангид хоригдож байхдаа тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад бичжээ.

"Би аавыгаа  хөнөөснөө хүлээдэг". Энэ үгийг Б.Баярбат захидалдаа хоёр ч удаа дурьдсан аж. "...Намайг орох үед бусад нь нэгэнт өнгөрчихсөн. Аав  ганцаараа байсан. Тухайн үед би маш их цочирдсон  ба дараа нь аавыгаа хөнөөсөндөө өөртөө гутарч балмагдсан юм.

Тэр үед би аавыгаа "Энэ хэрэгт буруутай" гэж  бодсон. Гэр бүлийнхээ болон аавынхаа нэр хүнд, аавынхаа өмнө үйлдсэн нүглээ бодсон ч энэ хэргийн талаарх бодит байдлыг ярихад надад хүнд байлаа. Мөн байцаагчийн зүгээс надад маш их дарамт үзүүлж байв.

Тэр үед миний сэтгэл санаа хямарсан байсан ба байцаагч янз бүрийн хууль бус дарамт үзүүлж, худал мэдүүлэг зохион энэ хэргийг болон С.3ориг агсны амь насыг егүүтгэсэн хэргийг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байсан...".

Б.Баярбатын хувьд, өнгөрсөн    үйл явцуудыг эргэн санах гэх оролдож байсан нь захидлын ерөнхий агуулгаас тодорхой харагдана. Түүгээр ч зогсохгүй хүйтэн ханан дунд сэтгэл зүйн дарамтыг үл тэвчин байсан нь гараар бичсэн захидлынх нь үг, өгүүлбэр бүхнээс мэдрэгдэж байлаа.

Тэрбээр ялын дээд хэмжээг сонсоод хэрхэн  цочирдсон ба амиа хорлох болсон шалтгаанаа ийн дурьджээ. "Нэгдүгээрт, байцаагчийн  зүгээс үзүүлж байсан бие, сэтгэлийн асар их дарамтаар. Хоёрдугаарт, аавынхаа болон гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтүүлэхгүй, аавынхаа өмнө үйлдсэн нүглээ бага ч болтугай наминчлахын тулд. Гуравдугаарт, эхнэр, хүүхдээ өөртэйгөө адилхан дарамтлуулж, тамлуулахгүйн тулд.

Мөн гурван хүүгээ бүтэн  өнчрүүлэхгүйн тулд. Дөрөвдүгээрт, байцаагчийн амласнаар гаваа урдаа гаргуулж, эхнэр, хүүхэдтэйгээ уулзан салах ёс хийж, ааваасаа өөр хүнийг егүүтгээгүйгээ гэрээслэн амиа хорлохоос өөр аргагүй болсон учир худал мэдүүлэг өгч байсан. Надад хүчингийн хэрэг тулган зүйл, анги сонсгоход би энэ хэргийг яагаад ч хүлээж чадахгүйгээ ойлгосон. Энэ нь миний хувьд дэндүү жигшүүртэй байв" гэж.

Б.Баярбатын бичсэн захидлаас зарим хуульч хэд, хэдэн гаргалгааг хийжээ. Тэд "Өөрийгөө өмгөөлөх, гэм буруугүйгээ нотлох эрхийг эдлүүлэхгүй байх явдал "Баярбатын хэрэг" гээчид давтагдсан байна" гэж үзэж байгаа юм. Гэхдээ яагаад. "Шүүх эмнэлгийн комисстой танилцаж, мэдүүлэг өгөх эрхийг минь хасаагүй бол уг дүгнэлт үнэн зөв гарч, хэрэг шийдэгдэх байсан гэдэгт би итгэдэг".

Захидлын эзэн ийн өчжээ. Өөрийнх нь болон аавынх нь тухайн үед барьж байсан хутга болон түүний бие дэх шархыг дахин магадалж шинжилсэн бол арай өөр дүгнэлт гарч болох байсан талаар Б.Баярбат бичсэн байдаг. Уг захидалтай танилцсан хуульчид "Хүний амьд явах эрхээс гадна төрмөл эрхийн асуудал энд хөндөгдөж байна" гэсэн юм.

Учир нь Б.Баярбат "Гарыг минь ард гавласнаас өөрийгөө арчилж чадахгүй болж, хоёр суга маань нурсан. ...Амьдаараа өмхийрч, өлсөж цанган нойргүй хонож, аль муугаа үзэж байхад байцаагч намайг тавлан доромжилж "Хэрэг хүлээвэл гавыг чинь янзалж, нөхцөлийг чинь сайжруулна" гэдэг байсан.

Хэдий би сэжигтэн байсан боловч идэж, уух, унтаж амрах, амьд хүний наад захын хэрэгцээ болох бие засах, хамар, амаа цэвэрлэх мэтийг өдөрт ядаж ганц удаа, цөөн минут ч болтугай зөвшөөрч болмоор юм. Хүнийг ингэж тамлан тарчилгах нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. ...Миний хувьд, үнэнийг л өөрийн биеэр нотлох зорилгоор амь насаа золиосолж байна" хэмээн дэд сайдад бичжээ.

Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн тухайн үед дуулиан тарьж байсан Баярбатыг энэ удаад зөвтгөх ч гэсэнгүй. Басхүү олон талаас нь дахин шүүн  дүгнэе ч гэсэнгүй. Ялын дээд хэмжээ сонсож, шүүхийн  шийдвэр гүйцэтгэх хугацааг хүйтэн хананы дунд хүлээн байхдаа гэмт хэрэгтнүүд сэтгэл зүйн хувьд ямар байдалтай байдаг тухайд л хөндөх гэсэн хэрэг.

Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хүн бүр амьд явах эрхтэй. Гэвч хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, бас бусдын амь насыг санаатайгаар хохироосныхоо төлөө амьд явах эрхээ хасуулж, цаазын  тавцнаа очсон хүмүүс чамгүй олон.

Судалгааны дүнгээс харахад, Монголд сүүлийн 40 жилд 800 гаруй хүнд цаазаар авах ял оноожээ. Олон улсын Эмнести интернэшнл" байгууллагынхны үзэж  буйгаар, өнгөрсөн онд  дэлхий дахинд 17188 хүн цаазаар авахуулсан байна.

Үүнээс гадна олон нийтийг цочирдуулсан аймшигт гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөөсийг цаазын тавцнаа "төлж" буй хэчнээн хүн буйг эцэслэн дурьдахын аргагүй. Хүний амьд явах эрхийг хуулиар "хориглох" үйл явц буюу цаазаар авах ял 68 улсад хэрэгжиж байгаа билээ.

С.Баттулга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан