1990 ээд оны дундуур хаврын нэг өдөр төр засгийн бодлогыг эсэргүүцэж нэг нөхөр өөрийгөө шатаахаар зарлав. Яг баасан гаригийн 14.00 цагт их жанжин Сүхбаатарын талбай дээр зулын гол болохоор тов тодорхой зарлав. Нэлээд их хэмжээний хөвөн самбай, бензин, ургамлын тос, мод түлээ бэлдсэнийгээ зурагтаар үзүүлэв. Удалгүй хугацаа нь ч болов.
Харин Монголчууд хүний мууд дуртай, бас нэн сониуч тул хүн хэрхэн өөрийгөө шатаах, хиншүү шарвас яаж үнэртэх, гал нь хэрхэн дүрэлзэх хаанаасаа эхлэн хэрхэн шатаж дуусах, шатаж байх үедээ хэрхэн орилох, яаж амь тавих, зулын цөгц нь хэр зэргийн томыг харахаар талбай дээр дүүрэн байлаа.
Гэтэл ажиллагаа эхэлдэггүй нэг цаг өнгөрөв, хоёр цаг өнгөрөв. Ахиад хагас цаг өнгөрлөө. Хүлээж ядсан зарим нь “манайхан ингээд цагаа барьдаггүй юм аа” гэхэд нөгөөдөх нь “харин тийм ээ, манайхан шал худалч. Хэлсэн амандаа хүрэхгүй, хэрэг алга” хэмээн тун харуусангуй үглэх ажээ.
Ингээд бүхэл бүтэн хүнээр гол хийсэн том зул ассангүй. Ер бусын үзвэр үзэж чадалгүй хулхидуулсан үзэгчид гурван цагийн дараа урам муутайхан гэрийн зүг тарж билээ.
Бидний Монголчууд улс төрийн тэмцлийн олон хэлбэрүүдийг эдүгээ андахгүй. Эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийх, шаардах бичиг хүргүүлэх, төрийн ордныг гороолох, улс төрийн суулт хийх, өлсгөлөн зарлах, хамгийн хурц хэлбэр нь өөрийгөө шатаах буюу зулын гол болох юм байна. Энэ бүгд ул болж “Хаврын синдром” гэсэн өвчний онош тавиад жагсахыг ч бас өлсөхийг төр нь ч, ард олон нь ч нэгэнт тоохоо больжээ. Жагсаал цуглаанаас 5 хүн буудан хороож нөгөө муу Баасан авгайг хүртэл 7 удаа шоронд хийж томоожуулсан тул болж бүтэхгүйгээ коммунизмийн үеийнх шиг гэр орондоо л ярьж суудаг болжээ.
Саяхан эвсэл хөдөлгөөнүүд дахин нэгдэж аваад УИХ-ыг тараах тухай мэдэгдэж нэлээд олон хүмүүс жагсаж, улмаар өлсгөлөн зарласан авч “бөөсөнд хутга” гаргаж шөнө дөлөөр арван мянган цагдаагаар бүслүүлж өлсөж буй хэдийг чонын үүрнээс бэлтрэг суйлж буй маягтай нэг нэгээр нь суйлж сарвайтал дамжлан машинд чихэж аваад мөнөөх “синдром” өвчнийг нь албадан эмчлэх нэрээр эмнэлгүүдэд тарааж өлсгөлөнг хүчээр зогсоов.
Гэтэл байдал ямар байна вэ.
Монгол орон ядуурлын хэмжээгээр дэлхийд дээгүүр оров. Нэг хүнд ногдох ДНБ орлогоороо дэлхийн 200 гариу орноос сүүлээсээ 17-д жагсаж байна Монголын хүн амын 40 хувь нь ядууралд өртөж, шудрага бус явдал газар авч, хууль шүүх прокурор нь ерөнхийдөө бүрэн “дампуурчээ”.
Шинэ ерөнхийлөгч тангараг өргөхдөө “энэ өдрөөс эхлэн Монголд шудрага бус явдал цэглэгдэж, авилгачид гишгэх газаргүй болно” хэмээн сүртэй өндөр дуугаар зарлан тунхагласан авч хүчин мөхөсдөж одоо тэрээр ерөнхийдөө томоотой хүн болжээ.
Хойт эцэг нь байнга хүчирхийлсэнээс охин гэрээсээ дүрвэж өлсөж үхэхгүйн тулд 5000 төгрөг хулгайлжээ. Монголын шүүх тэр охинд 10 жилийн ял өгөв. Гар утас хулгайлаад 5 жилийн ял авсан тохиолдол ч байна. Харин Хадгаламж зээлийн хоршоодын эзэд хэдэн тэрбумаар нь идчихээд бүгд 5-6 жилийн ялтай салж байх юм. Чимэдцэрэн 14 тэрбумыг гав ганцаараа залгичхаад мөн л 10 жилийн ял үүрэв.
Та сард 250 мянган төгрөгийн цалин авдаг бол юу ч идэхгүй, бас хэрэглэхгүйгээр 4666 жил насалж байж энэ их хөрөнгийг цуглуулна. Мөнгө албан тушаал хоёр хуулиас тохой өндөр болсон тул Монголын хууль ийнхүү гууль болсон хэрэг. Хариуцаж буй сайд нь өөрийгөө өмөөрөөд хүн боож унагаад байдаг.
Тээр жил Дэмбэрэл гэдэг нөхөр хоёр том даргыг хулгайд сэрдэв. Өөрөөр хэлбэл улсын сан хөмрөгөөс туусан, Цайрт минералын ордыг Хятадуудад ашиглуулаад улсаа 100 тэрбумаар хохироосон гэж сэрджээ. Угтаа Хятад улс Монголд 50 сая ам.долларийн зээл тусламж үзүүлжээ. Гэтэл тэр зээлийг нь манай “их гар”-ууд Монголчууддаа биш Хятадуудад өгчихсөнд хэргийн учир илэрхий сэжиг оршиж байлаа. Цаадуул нь “гэмгүй намайг гүжирдлээ” хэмээн шүүхэд гомдоллов. Нөхөр Дэмбэрэл худал хэлж хүн гүжирдсэн эсэхийг тогтоохын тулд хүссэн ч, хүсээгүй ч эрхэм нөхдийг шалгахаас өөр зам байхгүй. Шалгаж байж л тэр хоёрыг хиргүй ариун явдалтай, харин Дэмбэрэл хүн гүтгэгч өөдгүй шаар болохыг батлана.
Гэтэл манай шүүхийнхэн болохоор огт шалгахүйгээр “энэ нөхөр Дэмбэрэл бол хүн гүжирддэг этгээд, харин манай хоёр дарга болбоос ариун явдалтан” хэмээн тогтоогоод Дэмбэрэлийг шууд шоронд хийгээд дараа нь 10 саяар торгов.
Өнгөрсөн онд УИХ хувийн банк дампуурвал дампуурлыг төр /ард түмний татварын мөнгөөр/ даана гэсэн хууль гаргав. Ингэхдээ банк дампууруулсан хэргийн эздэд хэрхэн хариуцлага тооцох тухай ойлголт захын долоон буудлын чавганцын толгойд ч ормоор доо. Үүнийг зориудаар цоорхой болгон орхисон тул хэдүүлээ нийлж банк зориудаар дампууруулчихаад төрөөр даалгах маш өндөр унацтай 140 гариу тэрбумын бизнесийг хийх нь тэр. Дээгүүрээ ийм байхад тэр доогуур юу болж байна вэ.
Монголын 3 хүн бүрийн нэг нь гэмт халдлагад өртөж гэмт хэргийн улмаас жил дутам 3000 шахам хүн цаг бусаар нүд аньж хорвоог орхих болов. Зодуулж боолгуулж, дээрэмдүүлнэ, хулгайчид гэр орноо, аль бүхнээ тонуулна, хутгалуулна буудуулна, хүчиндүүлнэ, машинд дайруулна, хурдны зам дээр аваарт орж үхнэ, машин галт тэрэг хоорондоо мөргөлдөж хүн эндэнэ, усанд унаж үхнэ, хэдэн малынхаа хойноос шуурганд үхнэ, бүр хүүхдээ тэврээд осгож үхнэ, согтуугаар гудамжинд хөлдөж үхнэ, траншейд үхнэ, зарим нь өөрийгөө боож, дүүжилж бүр 12 давхраас үсэрч амиа хорлоно.
Гудамжны угаадас, зам талбайн мөс цасанд хальтарч, нүхэнд унаж, согтуу жолоочийн машинд мөргүүлж гар хөлөө хугалж, тахир дутуугийн группт орно. Мартаар хэтрүүлж найрласан хүүхэн жолооч, айлын гэр дайрч хүн ална. Гол нуурын мөс цөмөрч машинтайгаа живнэ.
Уусан архиндаа хөлчүүрч зодолдож бие биенээ хөнөөнө, архинаас хордож нэгдсэн журмаар бөөнөөрөө үхнэ, идсэн хоолноосоо хордож амь тавина, хүүхдүүд үдийн цайнаас хордож хэдэн зуугаараа эмнэлэг бараадна. ДОХ тусаж үхнэ, цианитад хордож амиа алдана, нисдэг тэрэгтэйгээ сүйрэлд орно. Тавхан настай балчир үр мөнгөнөөс болж хойлоогоо хэрчүүлнэ. Насанд хүрээгүй охидыг хүчирхийлж ална. Төрсөн эхийгээ нүдийг нь сохолж ална. Шуудай нүүрс, ширхэг алтны төлөө уурхайн шороонд даруулж үхнэ.
Үе үе үйлдвэрлэлийн ослоор талийгаач болно. Гал түймэрт шатаж үхнэ. Эх орны хил дээр Монгол цэргүүд бие биенээ буудаж, бас амиа хорлож цаг бусаар явна. Хөдөөд Хятадууд машинаараа дайрч ална. Ирак, Афганы дайн л гэсэн үг. Байсхийгээд нярай хүүхдийн цогцос, эзэнгүй цогцос энд тэндээс олдоно. Бүр сүүлдээ хүний эд эрхтэн зуучихсан нохой хүртэл захын гэр хороололд явж байх нь тэр. Уутанд хийсэн хүний толгой хашааны булангаас ч олдож байх шиг. Энэ одоо юу гээч болж байна аа??? Эс үнэмшвэл зөвхөн 2008-2010 оны өдөр дутмын сонины дугааруудыг сөхөж үз, ЦЕГ-ын тоо бүртгэлийг үз.
Хөдөөд малчид амь зуулгын хэдэн малаа шуурганд тавьж тууна, бас сүүлгүй чононд тавьж тууна. Хотод зарим нь Солонгос луйварчинд байдаг хэдийгээ залидуулж хэтэвчээ гөвнө. Захын хороололын ядуус орой үдэш овоолсон хогонд бүдэрч, хар утаан дунд зүг чигээ алдаж ханиалгаж бүгшүүлж, уушгины төв, хавдрын эмнэлэгт урт дараалал үүсгэж өдрийг барна. Бүр зарим нь өөд болсон нэгийгээ оршуулах зардалгүй гэртээ сар хадгална. Зарим нь айлын зуслангийн хашааны дэргэд тавьчихаад арилж өгнө. Түүнийг нохой шувуу зооглож хэрзгэр яс үлдсэнийг зурагтаар үзүүлэв. Гудамжаар машины түгжрэл дунд жолооч нар хараалыг ерөөл шиг урсгана. Зам гэж там тул өр зээлээр авсан машин нь төдөлгүй ямбийрч үнэтэй сэлбэгэнд нь хэтэвчээ гөвж дуусна.
Гэтэл тэдний хажуугаар дарга нар, дээдсийн хөлөглөсөн гялалзсан хар жийп машинуудын цуваа гэрэл дохио чарлуулан түгжрэл бөөгнөрлийг хага зүсэн хуй салхи лугаа довтолгон одоход тоосонд нь үлдсэн түмэн олон араас нь залбирч Тэнгэрлэг заяат дээдэс минь авралдаа багтаа. Энхрий хайрт нам минь бидэндээ сая таван зуугаа болгоож хайрла хэмээн залбирч сүсэглэнэ. Шар ордонд суугаа ихэс дээдэс болохоор Айвенхоу майнз, Бороо Гоулд, гаднынхны өмнө сөхөрч авралдаа багтааж болгоож хайрла хэмээн сөгдөж мөргөнө. Цаадуул нь Манж амбан шиг аашилж гэдийхээрээ гэдийнэ. Зарим сайд Айвенхоу Майнзийн компанийн орлогч захирал, менежерийн ажлыг давхар хашиж, албаа сайн гүйцэтгэсэн тул өндөр ашиг хүртэнэ. Ерөнхий сайд харь орноор хэсүүчилж нүүрээ улалзуулан мөнгөний бадар барина. Их өрийг тэглэснийхээ хариуд их өндөр хүүтэй их өр тавина. Хөдөөгийн уул тал үзэсгэлэнт байгаль тэр чигээрээ лиценз нэрээр харийн мэдэлд очиход, гол мөрөн нуур ус ширгээд овоолсон шороо ухсан нүх болон үлдээд авилгач түшмэлийн түрийвч түнтийж, гадны луйварчин тэрбумтан болоод нисэж одно. Байгаа жаахан ой нь түймэрт бас хулгайд хуйхлагдаж хожуул болон ярайна. Хотын захад булш ухаж тонон, төмрийг нь тушаадаг байхад хөдөөд бүр Хүннү Сүннүгийн булшийг ухаж, хүн чулуун хөшөөг хоёр гурваар нь хулгайлаад зарчихдаг болов.
Монголын идэр залуу эрчүүд аргагүйн эрхэнд боолын хөдөлмөр эрхлэхээр хэдэн мянгаараа авралын од болсон харь гүрнийг зорин одоход гэртээ хоцорсон охид бүсгүйчүүдийг нь баян Хужаа, Солонгос эрчүүд эргүүлдэж амраглана. Эрхтэн дарга нар Сүхийн талбай тойруулаад албан конторын сүрлэг шилэн байшинг хэд хэдээр нь босгож түүндээ ямбалж суухад хүүхдийн төрөх эмнэлэгүүд нь нурж унах шахаад нярайн эндэгдлээр бөөнөөрөө үхнэ.
Хүнлэг энэрэнгүй шудрага нийгэм, шудрага ёс зүүд зэрэглээ болон хоцорчээ. Үүнд дургүйцэж бухимдахдаа л залуус чулуу нүүлгэж, цонх хагалж байшин шатаахдаа хүрснийг ойлгоход тийм их ухаан шаардагдахгүй. Тахианы тархи ч хангалттай.
Төрийн зайлах аргагүй эрхэм үүрэг бол ард түмнээ айх аюулгүй амар жимэр, гэдэс цатгалан амьдруулах үүрэгтэй байдаг. Үүний тулд энэ 76 нөхрийг сонгож, дэвшүүлж, шүүх, арми, цагдаа, прокурор хийгээд төр хэмээх дэндүү нүсэр байгууллагуудыг бид нуруун дээрээ дааж ядан үүрч явна. Гэтэл төр үүргээ огт биелүүлдэггүй.
Авлигын хэмжээ сая доллараар яригдаж бүхэл бүтэн улсаа худалдах хэмжээнд хүрч байна. Оюутолгойн гэрээнээс авилга нэвт ханхалж үнэртэж байна. Айлд очоод “авдранд чинь байгаа 10 үе дамжсан үнэтэй хөөргийг тань олон саяар борлуулж өгье” гээд “зараад 34 хувийг гэрийн эзэнд үлдээж, 66 хувийг нь авья” гэвэл та зөвшөөрөх үү. 34 хувийг нь ч бас эзэнд нь зүгээр өгөхгүй гэрийн эзэн мөнгө төлж байж өөрт ноогдох хувиа авна гэж байгаа. Авлига аалзны тор лугаа хэрсэн тул улс төрчид “Надад баримт бий, цаг нь болохоор хэлнэ” хэмээн айлддаг болов. Энэ өгүүлбэрийг орчуулбал “Чиний булхайг би мэднэ. Хэрэв миний булхайгаар оролдвол чиний булхайг дэлгэнэ шүү” гэсэн үг юм. Авлига ард түмний нүдэн дээр хэнд ч ойлгомжтой дэндүү ил харагдаад байдаг гэтэл Авлигатай тэмцэх газар нүсэр том байгууллага нэг ч авилгачинг илрүүлж бардаггүй дээ. Уг нь хариугүй илрүүлэх гэж байтал Элбэгдорж өршөөчихсөн гэнэ. Илрүүлсэн нь бригадын тоо бүртэгч, сум багийн засаг даргын хахуульд авсан ганц нэгэн мянган төгрөгний жараахайнууд. Нэгэнт хийх ажил хомс тул зарим дарга нь хүүхэн хүчиндэж, порнодож цагийг нөхцөөнө.
Угтаа хариуцлага хүлээнэ гэдэг нь хор идсэн мэт хашир суухыг л хэлнэ. Ганц худагт сууж шоронд ял эдлүүлэхийг хэлнэ. Би шудрага ажиллахгүй бол, би эх орноо худалдвал, би хуулийг завхруулбал, би луйвар хийвэл, би авлига авбал намайг шоронгийн төмөр тор, дүүжлүүрийн олс, цаазын тавцан хүлээнэ гэж зүрхэнд нь шар ус хуруулж тархинд нь айдас дагахыг хэлнэ. Авлига, луйварт холбогдсон улс төрчийг нийгмийн бүх амьдралаас үүрд зайлуулж улс төрийн үхдэл болгох ёстой. Ингэж байж төр цэвэршинэ. Өөр зам үгүй.
Үргэлжлэл бий
Г.Алтангэрэл /инженер багш/