Албан тушаалаасаа түлхэгдэн унасан, Киргизийн Ерөнхийлөгч Курманбек Бакиевийг эх орондоо хүлээн авахад бэлэн гэж Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко мэдэгджээ.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, Бакиев Казахстаны Тараза хотоос Беларусийн Минск хотыг зорьсон байна. “Хэрэв тэрбээр энд ирэх хүсэлтэй байгаа бол түүнийг өнөөдөр, маргааш, нөгөөдөр ч гэсэн хүлээн авахад бэлэн. Бакиев таван настай хүү, охин болон эхнэрийн хамт Казахстанд байгаа. Түүний гэр бүлийнхэн хүнд байдалтай байгаа бол бид тэдэнд туслахаас татгалзахгүй” гэж Беларусийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
Бакиев Киргизийн Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох баримт бичигт гарын үсэг зурсан гэдэг нь худлаа гэж Беларусийн Ерөнхийлөгч мөн мэдэгджээ. Үүнээс гадна түр Засгийн газрын эрх баригчдын харуулсан, Бакиев албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэх захидал хуурамч гэж Бакиевийн ах Ахмад мэдэгдсэн байна.
Киргизстаны сөрөг хүчин энэ сарын эхээр Засгийн газраа эсэргүүцэн жагсаж, дөрөвдүгээр сарын 7-нд Засгийн эрхийг хяналтдаа авсан юм. Бишкек хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр Киргизстаны Ерөнхийлөгч Курманбек Бакиев ордноо орхин улсынхаа өмнөд нутаг руу нисчээ. Харин үүний дараа сөрөг хүчнийхэн Отунбаева тэргүүтэй түр Засгийн газраа байгуулжээ. Бакиев АНУ, Орос, Казахстаны зуучлалаар өнгөрсөн пүрэв гарагт Киргизийн нутгаас дүрвэн гарсан бөгөөд албан тушаалаас нь хүчээр түлхэн унагасан, Киргизийн төрийн тэргүүн одоо хаана байгаа талаар Казахстаны эрх баригчдад тодорхой мэдээ байхгүй байна гэж Оросын хэвлэлд мэдээлжээ.
С.Отгонбаяр