Монгол Улсын хөгжлийн банк байгуулах тухай хэлэлцээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар болжээ.
Хөгжлийн банк байгуулахтай холбогдуулан банкны хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 16.0 /арван зургаан/ тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гарган арилжаалах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасан байна.
Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт урьдчилсан тооцоогоор 19 орчим их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл 2010-2012 онд төсвийн зарлага, гадаад зээл, тусламжийн хэмжээ 10 их наяд орчим төгрөгөөс хэтрэхгүй байх төлөвтэй байна.
Хөгжлийн банк нь Засгийн газраас тодорхойлсон хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан салбаруудад санхүүгийн зуучлалын ажил, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх аж.
Хөгжлийн банк нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөгжлийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтэц, аж үйлдвэржилтийг дэмжиж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн холбогдох хүмүүс үзэж байна.
Хөгжлийн банк нь аж үйлдвэрийн салбарын хөгжилд зориулах Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хөгжлийн санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Хөгжлийн банкаар дамжуулах нь үр дүнтэй гэж Засгийн газар тооцож байна.