УИХ сонгуулийн тухай хууль нь "Эрх баригчид өөрийн намд ашигтай хувилбар сонгох үедээ сонгуулийн өмнөхөн хуульд өөрчлөлт оруулдаг. Сонгуулийн хуулийг өөрчиллөө гэж сайн, мууг цэгнэж хэлэлцсэн мөртлөө хамгийн сүүлд санал өгөхдөө зөвхөн өөрийн сонгогдох боломжийг харж асуудалд ханддаг" гэх зэрэг шүүмжлэлийг дагуулсаар ирсэн.
УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах, түүн дотроо системийг өөрчлөх тухай яригдаад жил гаруй болов. 2008 оны сонгуулийн дараа намууд зөвшилцөж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нараар ахлуулан байгуулж, хуулийн төсөл өргөн барьсан. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Болд нарын гишүүд мөн л холимог хувилбар бүхий төсөл өргөн барьсан билээ.
Гэтэл өнгөрөгч тавдугаар сарын эхээр МАХН-ын /хуучин нэрээр/ Удирдах зөвлөл Их тэнгэрт уулзалт зохион байгуулан УИХ-д өргөн барьсан пропорциональ тогтолцоог үгүйсгэж, холимог буюу 50:26 гэсэн хувилбарыг гишүүддээ танилцуулж, улс төрийн шийдвэрээ тулгаж амжсан юм. Олон хуулийн төсөлтэй болсон парламент хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж амжаагүй тул 2010 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын зургаад бичигдсэн байдаг. Харин сар гаруйн дараа УИХ-ын намрын чуулган өндөрлөх төлөвтэй байна.
Гэхдээ УИХ дахь намын бүлгүүд УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байгаагаа илэрхийлээд байгаа. УИХ дахь МАН, АН-ын дэмжээд буй холимог хувилбарт 50x26 гэж тусгагдсанаас гадна УИХ-д суудал авах босгыг 6-7 хувь гэж тооцсон байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрийг 26 тойрог болгож намууд тус бүр гишүүдээ нэр дэвшүүлнэ. Харин 50 мандатын төлөө намууд улсын хэмжээнд өрсөлдөх юм.
Дэлхийн жишгээр сонгуулийн тойргийг тогтоохдоо хүн амд ногдох нэг гишүүн гэсэн үзүүлэлтийг баримталдаг. Харин манай улсын хувьд энэ үзүүлэлтийг чухалчилдаггүй. Өргөн уудам нутагт хүн ам нь харилцан адилгүй тархан суурьшсан байдаг учир нэг аймгаас нэг хүнийг УИХ-д төлөөлөл болгохоор тусгажээ. Ийнхүү эрх баригч намууд холимог хувилбарыг сонгохдоо газар нутгийн онцлогийг л харсан уу гэхээс 1.6 сая гаруй сонгогчдын тоог анхаарсангүй. 21 аймгийн 950 гаруй мянган иргэнийг 20 гишүүн УИХ-д төлөөлнө.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн 47 мянга орчим иргэн УИХ-д нэг төлөөлөлтэй байх юм. Харин 650 мянга орчим сонгогчтой Улаанбаатарын иргэдээс зургаахан гишүүн сонгогдохоор байна. Тодруулбал, нийслэлээс сонгогдсон нэг гишүүн дунджаар 108 мянга гаруй иргэнийг төлөөлөхөөр байна. УИХ-ын нэг гишүүний орон нутаг, нийслэлийн иргэдийг төлөөлөх тоо ойролцоо байх учиртай. Хэрэв газар нутаг, сонгогчдын тоо аль алиныг нь харгалзаж үзвэл нийслэлд 14 мандат ногдох юм. Энэ тохиолдолд улсын хэмжээнд өрсөлдөх мандат 42 болно. Дэмжигдээд буй төслөөр бол орон нутгаас сонгогдох нэг гишүүн 61.5 мянга гаруй иргэнийг төлөөлөл болох учиртай.
Өөрөөр хэлбэл, дэмжигдээд буй холимог хувилбарын дагуу сонгогчдын тоог чухалчлан үзвэл нийслэлд 10, орон нутагт 16 мандат ногдох юм. Гэтэл аймаг бүрийн сонгогчдын тоо харилцан адилгүй. Тухайлбал, Дундговь аймаг 27 мянга гаруй сонгогчтой бол Хөвсгөл 75 мянга орчим сонгогчтой. Харин энэ тоог харгалзаж нийслэл, 21 аймгийг 26 тойрог болгоно гэвэл багагүй маргаан дэгдээх нь гарцаагүй. Тиймээс нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх нь оновчтой шийдвэр болох нь дамжиггүй.
Д.Навчаа