Ирэх сарын 19-нд болох сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд дараах намууд өрсөлдөж байна.
- Монгол ардын нам,
- Ардчилсан нам,
- Иргэний Зориг Ногоон Нам,
- Монголын ногоон нам,
- Бүгд найрамдах нам,
- Монгол ардын хувьсгалт нам,
- Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл,
- Эх орон нам,
- Монгол үндэсний ардчилсан нам,
- Хөдөлмөрийн үндэсний нам
7282 мандатын төлөө 15 212 нэр дэвшигч бүртгүүлсэн. Улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 1-нд эхэлж, 17-нд дуусах юм.
Сонгуульд өрсөлдөж буй нам эвслүүд олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй нэвтрүүлэх эрхтэй. 21 аймгийн сумдын ИТХ-ын сонгуульд 6 нам, 1 эвсэл, харин дүүргийн ИТХ-ын сонгуульд 6 нам оролцоно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболдын охин, дуучин Баажий, Баянгол дүүргийн засаг дарга асан Д.Оросоо, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ гээд анхаарал татсан нэр дэвшигчид бий.
Олон нийтийн радио,телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг бэлтгэн явуулах бөгөөд нэг нам, эвсэлд нэг өдөрт 10 минут олгожээ.