gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Тэмбүү Монгол” болох вий

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2016-05-04
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Эрүүл мэнд
2016-05-04
“Тэмбүү Монгол” болох вий

Үхэр Монголчууд. Энэ үгийг мэдэхгүй Монгол хүн цөөхөн. Гэхдээ энэ үгэнд үнэн голоосоо дургүй. Учир нь эзэлж дийлдэг, хүчтэй чадалтайг нь магтдаг “Үхэр Монголын уур хилэн” шүлгээс бусдаар энэ "тодотгол"-д сайн юм ганц үгүй. Үхэр гэдэг амьтан суудал их, хөдөлгөөн удаан, залхуу хойрго, өнөөдрөө л бодсон богино ухаантай, идэш их хэр нь залхуу, гэрээ тойрон бэлчээрлэж өөрийгөө хуурдаг амьтан гэх.

Харин бидэнд энэ “тодотгол”-оо солих цаг хэзээ мөдгүй ирэх нь. Гэхдээ үүнийг бүр дордуулж  “тэмбүү Монголчууд”  тодотголд хүрэхэд хэдхэн шат дутуу байгааг бид цуврал сурвалжлагуудаараа хүргэсээр байгаа билээ.

Нийтлэлээ арван мянга орчим иргэнтэй Чингэлтэй дүүргийн 17-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд 2015 онд тэмбүүгийн сорил тавиулсан жирэмсэн эхчүүдийн тоо баримтаар эхлүүлье.

Сар I II III IV V VI VII VIII IX X XI XII
Тэмбүүгийн сорил тавиулсан жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо 32 19 30 29 27 19 20 30 32 22 24 39
Эерэг гарсан тоо 3 0 2 3 2 1 3 5 6 4 6 4

Тэмбүүгийн халдвартай тохиолдолд сорилын хариу эерэг гардаг

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтад орохын тулд дээрх шинжилгээг заавал өгсөн байх ёстой бөгөөд бүтэн жилийн хугацаанд энэ сорилыг тавиулсан 323 эмэгтэйн 39 нь эерэг гарчээ. Найман эмэгтэй тутмын нэг нь тэмбүүтэй эсвэл тэмбүүгээр өвчилж байсан гэсэн үг юм.

Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замаар дамжих халдвар. Эрт үед оношлуулбал эмчлэх бүрэн боломжтой. Харин эмчлүүлээгүй тохиолдолд тэмбүү өвчин урагт халдварласнаас

  • зулбах,
  • дутуу төрөх,
  • жин багатай, амьгүй хүүхэд төрөх,
  • төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх,
  • нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ.

Зөвхөн нэг хороонд жилийн дотор 39 эмэгтэй тэмбүүгийн халдвартай байгаа нь аюулын дохио. Өнгөрсөн жил гэхэд л 52 төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөн. Харин үлдсэн нь дээрх хүндрэлийн улмаас хорвоод мэндэлж чадаагүй гэж хэлж болно.

Тэмбүүгийн сорил тавиулж буй эмэгтэйчүүдийн дунд энэ халдвар буурахгүй бүр өссөөр байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгааг тус ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан н.Нуржан халаглан ярьж байв.

ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАР 5-50 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ, ЭЦЭСТ НЬ АМИЙГ ТАНЬ АВНА

Тэмбүү өвчний үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, илэрсэн ч мэдэхгүй өнгөрөх нь элбэг. Халдвар авснаас хойш дунджаар гурван долоо хоногийн дараа эмэгтэй хүний бэлэг эрхтэн эр, эм хүний анус орчим өвчин эмзэглэлгүй хатуу яр /шархлаа/ гарна. Хатуу яр нь өвчин, эмзэглэлгүй байдаг бөгөөд эмэгтэйчүүдэд нүдэнд ил харагдахгүй газар гарч болдог тул энэ шинж тэмдгийг анзааралгүй өнгөрөөх тохиолдол байдаг.

Тэмбүүгийн халдвар мөгөөрс, ясанд сууж гэмтээхээс гадна, үхжүүлдэгЭмчилгээ хийлгээгүй ч уг яр нь аяндаа алга болдог тул зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай эсэх нь тогтоогдоно. Мөн амны хөндий эсвэл хэлэн дээр цагаан юм гарах, үс хэсэгчлэн унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Тэмбүүгийн халдварыг эрт оношилж, эмчлүүлээгүй тохиолдолд хэсэг хугацааны дараа өвчний үе шат даамжирч арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ.

Харин халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарахаас гадна дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт илэрч, яс, үе мөчийг гэмтээдэг.

Зүрх, тархи зэрэг  дотор эрхтэнүүдийг гэмтээхээс гадна мэдрэлийн систем, ясыг хүндээр гэмтээж үхэлд хүргэдэг байна.

ЗҮСЭГДСЭН АРЬС, ЦУСААР ХАЛДВАР ДАМЖИНА

Дахин тоо баримт сануулъя. Манай улсад халдварт өвчнүүдийг амьсгалын замын халдвар тэргүүлдэг. Харин түүний араас бэлгийн замаар дамжих халдвар эрчимтэй нэхэж байна.

Харин бэлгийн замын халдвар дунд ТЭМБҮҮ толгой цохиж явна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд нийт 7678 хүн энэ өвчнөөр өвчилсөн байна. 2014 онд энэ тоо 6890 буюу 800 орчмоор бага байжээ.

Тэмбүүгийн ХАЛДВАР ДАМЖИХ ГУРВАН ЗАМ бий.

1.Тэмбүү өвчинтэй хүнтэй хамгаалалт/бэлгэвч/-гүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.
2.Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт дамжин халдварлана.
3.Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн зүү, тариураар мөн зүсэгдсэн арьсаар халдвар дамжина.

Тэгэхээр тэмбүүгийн халдвар надад хамаагүй гээд өнгөрч болохооргүй болж байгаа юм. Та гэр бүлээс гадуур харьцаагүй, олон бэлгийн хавьтагчгүй, тохиолдлын бэлгийн хавьталд ордоггүй, орсон ч бэлгэвч хэрэглэдэг байлаа ч эрсдэл байсаар байна.

Тэмбүүгийн халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь эрсдэл улам ойртож, гараа зүсэхэд, эмнэлэгт хандахад хүртэл айдас дагуулахаар хэмжээнд хүрчээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Су Ньюн У хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Орон нутагт БЗДХ маш өндөр тархалттай байна" гэдгийг онцлоод судалгааны явцад тэмбүүгээр өвчилсөн 13, 14 настай хүүхдүүдийг харж байсан тухайгаа ярьжээ. Хормойн өвчинд дарлагдсан тухай мэдээ дэлхий дахинд ч цацагдсаар байгааг түүний энэ мэдээлэл харуулж байна.

Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа тэмбүүгийн халдвар биднийг “ТЭМБҮҮ МОНГОЛ” тодотголтой болгох цаг ойрхон болсон тул дорвитой арга хэмжээ авахыг салбар яамныханд сануулъя.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан