Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох саналаа МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өргөн барьж зөвшилцөж байна.
Ерөнхийлөгч Ж.Эрдэнэбат нэр дэвшигчийн УИХ-аар орж батлагдан Ерөнхий сайд болох юм бол маш том завшаан болно гэдгийг хэлэв. Учир нь АСЕМ-ын уулзалтаар хориод орны Ерөнхий сайдтай гар барин танилцаж, ажлаа эхэлнэ гэдэг маш том боломж гэдгийг онцолж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхаарч, халамжаас илүүтэй ажилтай, орлоготой байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.
Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан дээр анхаарал хандуулан ажиллахыг сануулж байна. Тогоонд ороод ирсэн асуудлыг цаашдаа зөв шийдвэр гарган, улсын эдийн засгийг олон жил авч явсан ажилчдын эрх ашгийг хамгаалж, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах нь Ерөнхий сайдын үүрэг гэдгийг онцолж байна.
Олон нийт хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнээс ард түмэн эрх баригчдын алхам бүрийг харж байна. Буруу гишгэсэн мөр арилахгүй учраас өмнө гарч байсан алдаануудыг давтахгүй байхыг ч мөрдөж ажиллана гэж найдаж байгаагаа хэллээ.
Бусад улс оронд Ерөнхий сайд ажлаа эхлэхээсээ өмнө ёсзүйн зарчмыг баталж төрийн албанд төрөл садан, танил талаа дэмжихгүй байхаа баталдаг. Үүнтэй нэг адил ажиллах нь ард түмний итгэлийг хадгалах үндэс учраас ёс суртахууныг чандлан сахихыг анхааруулсан юм.
Долдугаар сарын 18-аас эхлээд Засгийн газрын бүтцийг ярьж эхлэх учраас энэ тал дээр анхаарч чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай байлгахад анхаарахыг зөвлөв.
Засаг солигдох сургаар энд тэндэхийн яам руу утас цохиж, албан тушаал горьдож байгаа талаар яриа Ерөнхийлөгчийн чихэнд хүрсэн тул эдгээр хүмүүсийг хазаарлахыг сануулж байна.
Ерөнхийлөгч Ерөнхий сайдын ажил бол "24 цаг Монгол Улсын төлөө сэтгэлээ чилээдэг ажил шүү" гэдгийг Ж.Эрдэнэбатад сануулснаар зөвшилцөл дууслаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир