gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэргэн гүн Гомбожавыг эргэн дурсаж байна

Б.Чимэг
Боловсрол
2016-08-19
0
Twitter logo
Б.Чимэг
0
Twitter logo
Боловсрол
2016-08-19
Мэргэн гүн Гомбожавыг эргэн дурсаж байна Мэргэн гүн Гомбожав гэргий Б.Оюунбилэгийн хамт

Монголын үндэсний сэхээтний нэрт төлөөлөгч Мөнх-Очирын Гомбожавын мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд “Мэргэн гүн Гомбожав: Амьдрал өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэнг Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгууллаа.

Өнөөдөр 09.00 цагт Туушин зочид буудалд үзэсгэлэн, хурлын нээлт болов.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ-ын эрдэмтэд 20 гаруй илтгэл хэлэлцэхийн зэрэгцээ гэрэл зургийн үзэсгэлэн гарна.

Мөнх-Очирын Гомбожав үндэсний сэхээтний нэрт төлөөлөгч, шинжлэх ухааны анхны боловсон хүчний нэг бөгөөд Мэргэн хэмээн олноо алдаршсан. Тэрээр боловсрол, шинжлэх ухааны үйл хэрэгт оруулсан томоохон хувь нэмэр оруулжээ. Монголын алтан ургийн удмын төлөөлөгч, Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн хошууны засаг ноён, 1923-1924 онд явагдсан засаг захиргааны ардчилсан өөрчлөлтөөр анхны засаг даргаар сонгогдсон Монгол төрийн түшээ юм.

Эрдэм боловсролыг дээдэлсэн тэрбээр Оюутны сургуулийг төгсөн, Монгол улсын шинжлэх ухааны анхны байгууллага-Судар бичгийн хүрээлэнд дагалдан сурагчаар ажиллаж, Монголын түүх, соёлын үнэт өв, ховор чухаг ном судрыг цуглуулах, нэр томъёоны толь зохиолцох, түүхийн ном бүтээл орчуулах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх, олон түмнийг шинжлэх ухааны үзлээр соён гэгээрүүлэх зорилго бүхий анхны тогтмол хэвлэлийг бий болгоход хувь нэмрээ оруулжээ.

М.Гомбожав Орос, Франц улсад суралцан, дэлхийн монгол судлалд нэр алдраа дуурсгасан эрдэмтэн П.Пеллио, Ж.Цэвээн нарын авъяаслаг шавь нарын нэгэн байж, монгол хэл шинжлэл, түүх судлалын салбарт аль ч цаг үе, нийгэмд үнэ цэнээ үл алдах бүтээлийг үлдээж, үндэсний бичиг соёлоо түгээн таниулахыг зорьж байсан байна.
 
Тэрээр бусармаг цагийн золиос болж, цэл залуугаараа хэлмэгдсэн ч хүсэл тэмүүлэл, эрдэм ухаан, хийж бүтээснээрээ үндэсний түүхэнд мөнхөд дурсагдах нэгэн болохын учир мэндэлснийх нь ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Түүний удам угсаа, намтар, эрдэм судлалын үйл хэрэг, өвийн талаар хэлэлцэн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох шинэ мэдээ материалыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, “М.Гомбожав судлал”-ыг гүнзгийрүүлэхэд тустай санаа, сэдлийг өгөх нь өнөөдөр болсон эрдэм шинжилгээний хурлын гол зорилго юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан