Монголын хамгийн хүйтэн цэг болох Тосонцэнгэл сум, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрхан Завхан аймагт оршдог. Отгонтэнгэр хайрхан нь дэлхийн хамгийн анхны эх газар бөгөөд Этүгэн буюу их уснаас өтгөрч гарч ирсэн анхны Өтгөн эх газар гэсэн утгатай ажээ. Байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалын үнэт өв, олдворуудаараа баялаг энэхүү аймгийн талаарх сонирхолтой 13 баримтыг хүргэж байна.
1. Завхан аймгийн Засаг захиргааны нэгжийг 1923 онд 24 сум, 114 баг, 69 мянган хүн амтайгаар шинэчлэн зохион байгуулсан.
2. Завхан аймгийн төв Улиастай хот хүртэл Улаанбаатар хотоос 1104 км байдаг.
3. Завхан аймагт Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол улсын тав дахь ерөнхий сайд С.Дамдинбазар нар мэндэлсэн.
4. Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгаас тодорсон бөгөөд газарзүйн хувьд Отгонтэнгэр хайрханыг тойрон мэндэлсэн байдаг.
5. Завхан аймгийн уугуул Дилов хутагт Б.Жамсранжав нь Монгол улсыг НҮБ-д албан ёсоор гишүүн улс болон элсэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Тайван улсын ерөнхийлөгч Чан Кайши, Далай лам, Ванчин богд нарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн АНУ-ын эхний 10-т эрэмбэлэгддэг Жон Хопкэнсийн Их сургуульд багшилж байсан ба АНУ-ын Нью Жэрси мужид буддын шашны сүм, музей байгуулсан нь одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ажээ.
6. Завхан аймгаас хамгийн олон Монгол улсын эрдэмтэд төрсөн байдаг.
7. Завхан аймгаас Монгол улсын хамгийн олон генерал цолтон төрж гарсан буюу 20 гаруй генерал цолтон төрсөн байдаг.
8. Монгол орны хамгийн хүйтэн цэг Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Өвөлдөө хасах 40 градус хүйтэн байдаг ба хамгийн хүйтэн нь хасах 53 градус хүртэл хүйтэрдэг.
9. Дэлхийн хамгийн анхны эх газар бол Отгонтэнгэр хайрхан. Манай дэлхий усан галав юүлсэн усан далай байсан 3-н тэрбум жилийн өмнө далайн усан доороос хамгийн анх түрэн гарсан эх газар юм.
10. Отгонтэнгэр хайрханы нэр нь эртний Түрэг, өв Монгол хэлээр Этүгэн буюу далайн их уснаас өтгөрч гарч ирсэн анхны Өтгөн эх газар гэсэн утгатай юм.
11. Монгол овог аймгууд эрт үеэс Отгонтэнгэр хайрханыг тахин дээдэлдэг байсан бөгөөд энэ уламжлал Манжийн дарлалын үеэс алдагдаж эхэлсэн ба 1911 онд Богд хаан жил бүр шашины ёсоор тахих зарлиг гаргаснаар одоог хүртэл уламжлагдан ирж 1995 онд албан ёсоор Төрийн тахилгат хайрхан болгон зарлажээ.
12. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4031 м өндөр өргөгдсөн байдаг ба мөнх цаст хэсэг нь 3752 м-ээс дээш өндөрлөгөөс эхэлдэг.
13. Завхан аймагт эртний хүн чулуу, хот балгадын туурь, тариалангийн талбай, байлдааны зэр зэвсэг, цайз хэрэм, сүм дуганы туурь зэрэг 100 гаруй түүх дурсгалын өв соёлын олдворууд байдаг.