Аяллын хорхойтнууд өөр улс, хотуудаар аялан зугаалж, шинэ ертөнцийг өөртөө нээж байдаг. Зарим үед тухайн улс руу дахин ирэх хүсэл төрөх хүртлээ бидэнд таалагддаг. Харин эсрэгээрээ хар дарсан зүүд шиг аяллаа мартахыг хүсэх тохиолдол бас бий.
Ийнхүү аялагчдын сэтгэгдэл тухайн хотыг хамгийн найрсаг, найрсаг бус, аюултай, аюулгүй гэдгийг нь тодорхойлоход хүргэж байдаг. АНУ-ын “Travel+Leisure” сэтгүүлээс жил бүр уншигчдынхаа дунд шилдэг аяллын чиглэлүүдийн судалгааг гаргадаг юм.
Судалгаанаас үзэхэд найрсаг байдал гэдэг бол аливаа хотын чухал шалгуур болдог байна. Танд зөв зам зааж өгдөг. Орох дуртай хоолны газраа хүртэл санал болгодог оршин суугчтай тийм улс орныг нэрлэнэ үү гэсэн хариултад судалгаанд оролцсон хоёр сая гаруй хүмүүсийн ихэнх нь Ирланд улсыг нэрлэжээ. Жил бүрийн жагсаалтад Ирландын Голуэй, Дублин, Корк гэсэн гурван хот дээгүүрт бичигддэг нь аялагчид энэ хотыг дахин сонгох нэгэн шалтгаан ч болж байдаг юм.
Тэгвэл Ирландын хотууд ямар шалгуураар "Дэлхийн хамгийн найрсаг хот"-уудын жагсаалтад багтаж буйг сонирхов.
Байгалийн гайхамшигт тогтолцоо, далайн эрэг, уламжлалт газар тариалан, тариаланчдын ахуй төрх, чулуун хашаа, дуган, үндэсний дуу хуур, орчин цагийн хөгжил дэвшил хосолсон хойд, өмнө, баруун, зүүн гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваагдан ялгарах өөр өөрийн өвөрмөц онцлогтой бүсүүдэд аялахаар дэлхийн олон сая жуулчид Ирландыг зорин ирж, тус улсын түүх, хэл соёлтой дотно танилцсаар байна.
ГОЛУЭЙ ХОТЫН ИРГЭД ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ

Тэндхийн оршин суугчид гайхалтай зочломтгойгоос гадна хошин шогийн мэдрэмж өндөртэй гэдгээрээ алдартай.
Аялагчдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд жуулчдын ихэнх нь Ирландын Голуэй хотын иргэдийг эрч хүчтэй, хөгжилтэй, баяр баясгалан, байнга дуу хууртай байдаг гэж тодорхойлжээ.
Голуэй хотод жуулчдад зориулсан төрөл бүрийн концерт, урлагийн наадам байнга зохион байгуулдаг юм. Тухайлбал зөвхөн Ирландад бус Европтоо шилдэгт тооцогддог томоохон урлагийн наадам жил бүр Голуэй хотод болдог.
Тус урлагийн наадмын үед 150 мянга орчим жуулчид ирдэг байна. Хамгийн сонирхолтой нь Голуэй хот нь өөрөө 80 мянган оршин суугчтай. Жуулчдын хөл тасардаггүй тус хотын иргэд нь тэднийг зочин биш харин эртний танилтайгаа уулзсан мэт хүлээн авдаг нь бас нэг онцлог гэж аялагчид бичжээ.
"УРАН ЗОХИОЛЫН ХОТ" ДУБЛИН
Аливаа улсын нийслэл улс төр, аялал жуулчлал, гадаад харилцааны төв байж, олон улсын анхаарлын төвд өртдөг нь зүй ёсных. Нийслэл Дублин хот Ирландын ард түмний зүрх нь болсон, хамгийн их төвлөрсөн, хамгийн том хот юм.
Ирланд улсын Дублин хотын захиргаа 1.3 сая иргэнийхээ тогтвортой, амар тайван амьдралын төлөө хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг гэнэ. 2013 онд л гэхэд нийт төсвийн 26 хувийг байгаль орчны үйлчилгээнд зориулсан байх юм.

Экотуризмыг зохион байгуулах боломжтойгоороо Зүүн Ирландад орших Дублин хот бусад бүсээсээ ялгаатай. Иймээс хотын төлөвлөлтийг эко сургуулийн төлөвлөлттэй маш нарийн уялдуулдаг гэдгээрээ дэлхийд алдартай аж.
Дублин хотын паб, зоогийн газрын таатай байдал, оршин суугчдын хөгжилтэй зан жуулчдын сайшаалыг хүртдэг байна.
Түүнчлэн 2010 онд ЮНЕСКО-гоос Дублин хотыг уран зохиолын баялаг түүх намтартайгаас гадна эрчимтэй хөгжиж буй орчин үеийн утга зохиолын нөлөөг шингээсэн хот хэмээн үзэж “Уран зохиолын хот” гэсэн алдрыг хүртээжээ.
Ийм хотуудын иргэд эелдэг, найрсаг байх нь аргагүй биз ээ.