Фитнесс сонирхогчдын дунд уураг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу? Уургийг яаж уух вэ? Уургийг хэзээ уух вэ? гэсэн асуултууд үргэлж эзнээ хүлээж байдаг. Уураг гэж юу вэ? Тэр дундаа булчингийн уураг гэж юу вэ? Булчингийн уургийн талаарх ерөнхий ойлголт.
Нэмэлт бүтээгдэхүүн гэж юу вэ?
Уургийг тайлбарлахын тулд нэр томьёоны ерөнхий ойлголттой болох хэрэгтэй. Уураг, амин хүчил, бэлтгэлийн өмнөх, бэлтгэлийн дараах, мульти витамин, гормон дэмжигч, өөх шатаагч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг бүхэлд нь supplement буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж нэрлэнэ. Фитнесc сонирхогч болон бусад спортоор хичээллэгч нарын дунд байдаг өрөөсгөл ойлголт бол эдгээр нэмэлт бүтээгдэхүүнийг бүхэлд нь уураг гэж нэрлэж ойлгодог. Эрчимтэй дасгал хийдэг хүмүүс хоолноосоо авч чадахгүй байгаа шим тэжээлийг дээрх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээс авах нь эрүүл аюулгүй сонголт юм. Мэдээж та эрүүл мэндийн хувьд элэгний цирроз, бөөрний дутагдал, зүрхний шигдээс гэх мэт ямар нэгэн суурь, архаг хууч өвчингүй бол нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Хэрвээ эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай бол мэргэжлийн судлаач болон эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэж болно. Мөн нэмэлт бүтээгдэхүүнийг 18-аас дээш насны хүн хэрэглэнэ.
Булчингийн уураг гэж юу вэ?
Хүний биеийн булчингийн 70 хувь нь уургаас бүрдэнэ нэг үгээр хэлбэл булчингийн гол түүхий эд бол уураг юм. Уургийн алдагдлаас болж булчин нөхөн сэргэж чадахгүй булчингийн хөгжил удааширдаг. Уургийг булчингийн уураг, масс буюу жин нэмэгч уураг гэж 2 ангилж болно. Массын уураг нь түрүүчийн дугааруудад гарсан нүүрс ус буюу илчлэг, өөх тосны хувь өндөр уургийг хэлнэ. Булчингийн уураг нь нүүрс ус, өөх тосны агууламж маш бага зөвхөн уургийн агууламж өндөр уургийг хэлэх бөгөөд булчингийн уураг ууснаар өөхөлж илүүдэл жин нэмнэ гэхээс айх хэрэггүй. Учир нь дан булчиндаа тэжээл өгч цэвэр хар булчингаар жин нэмэх боломжтой гэж ойлгож болно. Жич: Энэ дугаарт уураг зөвхөн булчинд ямар нөлөөтэйг бичсэн болно. Уураг нь хүний биеэ организмд ямар ашиг тустайг дараагийн дугааруудад оруулна. Энгийн ойлгомжтой байх үүднээс анагаах болон химийн нэр томъё ашиглаагүй болно.
Ингээд Bodybuilding.com –ийн 2010 оны шинэ бүтээгдэхүүний шагналыг хүртсэн Optimum Nutrition компанийн гарган авсан хамгийн цэвэр, хамгийн дээд зэргийн технологиор хийсэн хамгийн хурдан шимэгддэг Platinum Hydrowhey цэвэр булчингийн уургийг хэрхэн яаж уух ёстойг танилцуулж байна юм.
Хамгийн хурдан үйлчилдэг уургийн хэлбэрийг гарган авахын тулд гидролизын урвалыг ашигласан. Гидролиз нь том уургуудыг жижиг хэсэг болгон задалснаар бие махбодод хурдан шимэгдэж булчинг хурдан нөхөн төлжүүлж сэргээнэ.
Platinum hydrowhey уургийн онцлог: |
· Дэвшилтэт аргаар гидролизжүүлсан шар сүүний уураг нь маш хурдан шимэгддэг. · 1 удаа хэрэглэх хэмжээнд 30 грамм маш цэвэр уураг агуулагдана. · Ойролцоогоор 9 грамм Лецин, Изолецин, Валин зэрэг үл орлогдох амин хүчлийг агуулна. · ACTITOR™ хэмээх пептидүүдийг агуулсан. · Лактоз, Холестрол байхгүй. · Хоол боловсруулах энзим агуулсан тул гэдэс дүүргэхгүй. · Хурдан уусдаг. · Бүх уураг нь амин хүчлээс тогтдог боловч бүх амин хүчил нь адилхан чухал биш байдаг. 3 хэлхээт амин хүчил нь булчин шинээр үүсэхийг дэмжиж өгч булчингийн задралаас хамгаалдаг тул тамирчдад илүү чухал байдаг. Ийм учраас Platinum Hydrowhey-ийн 1 удаа хэрэглэхэд тунд 8800 мг дээрхи амин хүчил агуулдаг. |
Хэрэглэх заавар: |
· Platinum Hydrowhey нь өглөө, дасгал хийхийн өмнө болон дасгалын дараа шууд хэрэглэхэд тохиромжтой. · Дасгалын өмнө: Platinum Hydrowhey 1-2 халбага уургыг 250 гр ус, тослог багатай сүүнд найруулан хэрэглэнэ + Micronized Creatine powder. Учир нь креатин моно гидрат нь хүч чадал, хэмжээг нэмэгдүүлдэг нь олон эм зүйн судалгаагаар тогтоогдсон тул креатиныг уураг болон нүүрс устай хамт хэрэглэх нь булчингийн хүлээн авах байдлыг ихэсгэдэг. · Дасгалын дараа : Platinum Hydrowhey 1-2 халбага уургийг 250 гр ус, тослог багатай сүүнд найруулан хэрэглэнэ. Учир нь энэ үед таны булчин бүх зүйлийг хүлээн авахад бэлэн болсон байдаг. Хурдан үйлчилдэг уураг, чөлөөт амин хүчил, хурдан шимэгддэг нүүрс ус нь булчинг нэмэгдүүлэх, дахин сэргээхэд нөлөөлнө. Саяхны судалгаагаар бага зэрэг кафейн нь гликогены дахин синтезийг нөхцөлдүүлснээр та дараагийн дасгалд бэлэн болох боломжтой болдог байна. · Дасгалгүй өдрүүдэд: Platinum Hydrowhey 1-2 халбага уургийг өглөө 250 гр ус, тослог багатай сүүнд найруулан хэрэглэнэ. Учир нь хоосон ходоод уургийг хурдан боловсруулж булчинд түргэн шимэгдэж тэжээл өгдөг. · Үдээс хойш: 16:00-18:00 цагийн хооронд Platinum Hydrowhey 1-2 халбага уургийг 250 гр ус юмуу тослог багатай сүүнд найруулан хэрэглэнэ. |
Эх сурвалж: www.myfitness.mn