Эдийн засгийн хямралтай нөхцөлд үйл ажиллагаа нь доголдож, борлуулалт нь багасаж байгаа компани, аж ахуйн нэгжүүд эн тэргүүнд юу хийх ёстой вэ. Үүнд тухайн бизнесээс хамаарч өөр өөр хариулт, шийдэл хэлэх нь дамжиггүй.
Гэхдээ бүгдэд нь хамаатай зүйлс гэж бас бий. Тухайлбал, борлуулалт муу, хөрөнгө оруулалт олдохгүй үед бизнесүүд эн тэргүүнд нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай болж байна. 12 ажилтантай, жижиг үйлдвэрт зөвхөн хоёр нь борлуулалтын төлөө гүйж байсан бол одоо бүгд борлуулалт хийх хэрэгтэй болж байна. Харин үйлчилгээний газрууд үнээ бууруулахаас илүүтэй үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний чанараа сайжруулж өрсөлдөх шаардлага тулгарч байна.
Нэгэнт зах зээлд мөнгөгүй бол бараа солилцооны саналуудыг ч нухацтай судалж үзэхэд илүүдэхгүй. Ер нь бол хямралыг бизнесээ өөрчлөх, шинэчлэх боломж гэж харах хэрэгтэй. Компани, ажилтан төдийгүй удирдлагууд өөртөө өмнө нь анзаарч, ашиглаж байгаагүй ямар ур чадвар, нөөц бололцоо буйг эхлээд сайн судлах хэрэгтэй талаар “Хөгжлийн шийдэл” ТББ-ын бизнесийн ахлах зөвлөх Б.Баярчимэг, П.Амармэнд нар зөвлөж байна. Тэд дээрх асуултад ийн хариулж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
-Тэгэхээр эдийн засгийн хямралтай үед бизнес бүхэнд хамааралтай, авч хэрэгжүүлж болохуйц арга хэмжээ, шийдэл үгүй байх нь ээ. Магадгүй зарим нь бэлэн хариултанд найдаж байж мэдэх юм.
Б.Баярчимэг: -Бизнес төдийгүй юмс, хүн бүхэнд таарсан бэлэн зааварчилгаа, жор байх боломжгүй. Бизнест яг ямар асуудал тулгараад буйг тодорхойлохын тулд эхлээд судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй. Улмаар судалгааны шинжилгээний үр дүнг боловсруулж асуудлын шалтгааныг зөв тодорхойлох ёстой. Шалтгааныг нь олсон бол тохирсон шийдэл гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, бизнесийн асуудал, бэрхшээлийн шийдлийг шинжлэх ухаанч аргачлалаар гаргаж ирэх ёстой. Хэрэв хэн нэгэн зөвхөн асуудал шийдэх арга, аргачлал зарж чадаж байвал тэр нь бизнесийн зөвлөх үйлчилгээ болж байгаа юм. 2016 оны байдлаар дэлхийд 240 тэрбум ам.доллар уг үйлчилгээний төлбөрт зориулагдсан байна.
-Бизнесийн зөвлөх үйлчилгээ яагаад хэрэгтэй байдгийг илүү тодруулахгүй юу?
П.Амармэнд: -1990 оны эхэн үед монголчууд нийтээрээ “бизнес” гэдэг үгийг ч мэдэхгүй байсан. Гэхдээ бүгд наймаа хийж эхэлсэн. Наймааны алтан үе өнгөрөнгүүт хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө үйлдвэр, үйлчилгээ, худалдаа гээдянз бүрийн чиглэлээр ажилласан. Зөвхөн бараа авчраад зардаг байсан хүмүүст өөр ур чадварууд шаардагдаж эхэлсэн. Бизнестэй болоод ирэхээр хүн удирдах, мөнгөө хянах, бараа, бүтээгдэхүүнээ сайжруулах гэхчилэн олон асуудал гарч ирсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, аливаа бизнесийг авч явахад асар олон төрлийн мэдлэг, мэдээлэл, ур чадвар урт, богино янз бүрийн хугацаагаар хэрэгтэй болдог. Бизнесээ авч явахад шаардлагатай бүхий л ур чадвар, мэдлэг мэдээлэл бүхий ажилтнуудыг бүтэн цагаар авч ажиллуулах нь зардал ихтэй учраас бизнесийн зөвлөх үйлчилгээ хөгжиж эхэлсэн. Компаниудын асуудлыг шийдэхийн тулд богино хугацаанд гэрээгээр ажилладаг хүмүүс гарч ирсэн.Манай байгууллагын хувьд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бизнесийн хөгжлийн бүхий л үе шатанд яваа олон компаниудтай ажиллаж, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх үйлчилгээний багтай.
Ер нь бизнес эрхэлж байгаа хүн одоогийн бизнес нь нэг л биш болоод байвал шинжилгээ хийж үзэх ёстой. Өөрөө чадахгүй бол бусад хүнээс асууж, сураглаж, шинжилгээ, оношилгоо хийлгэх ёстой. Тэгж байж яаж сайжруулах, шинэчлэх, өөрчлөх, өсөх вэ гэсэн арга замаа олж харна. Түүнээс биш сохор таамаг, мэдрэмжээрээ ямар нэг үйлдэл хийх, зардал гаргах нь утгагүй зүйл. Товчхондоо бизнесийн зөвлөх бол бизнесийн эмч юм. Ашиг, орлогын тань өсөлт, бууралтын шалтгааныг оношилж, түүнийг удирдах арга буюу эмчилгээг нь санал болгодог гэсэн үг.
-Та түрүүнд компаниуд үйлчилгээний соёлоо сайжруулж, ажилтан бүр борлуулагч болох ёстой гэж хэлсэн. Компаниуд үүнийг яаж хийх ёстой вэ?
П.Амармэнд: -Зарим компанийн удирдлагууд ажилтнуудынхаа ажилдаа хандаж буй байдал, сэтгэл зүтгэлд дурамжхан явдаг. “Сэтгэлтэй ажилтан хэрэгтэй” гэсэн яриа бизнес эрхэлдэг хүн бүрийн амнаас гардаг. Гэтэл хүн бүр танай компанид таны ажлыг төгс төгөлдөр хийхээр бэлтгэгдсэн байдаггүй. Тийм ч байх албагүй. Харин та тэр хүнийг компанидаа зориулж өөрчилж, бэлтгэж авах ёстой. “Хөгжлийн шийдэл” ТББ 2010 оноос байгууллагын ажилтнуудыг илүү бүтээмжтэй болгох зорилготой сургалтуудыг зах зээлд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажилчдыг чадавхижуулах нь тухайн бизнест туслах нэг шийдэл болохыг олж харсан.
-Танай байгууллагын хувьд хамгийн их эрэлттэй сургалт аль нь вэ. Шалтгаан нь юу юм бол?
Б.Баярчимэг: -Харилцагчийн үйлчилгээний сургалтыг нэрлэмээр байна. Учир нь бизнесүүд жилд дунджаар хэрэглэгчдийнхээ 10-30 хувийг алдсаар байдаг. Эдгээрийн 82 хувь нь харилцагчийн үйлчилгээ муу учраас өрсөлдөгчийг нь сонгож, улмаар тэдний 79 хувь нь бусдад тухайн үйлчилгээний талаар муу зүйл ярьдаг. Үйлчилгээгээ сайжруулбал нүүр буруулсан үйлчлүүлэгчдийн 40 хувь нь эргэн ирэхийн зэрэгцээ бизнесийн тань үр ашиг, бүтээмж 10-125 хувиар нэмэгддэг. Харин зардал 10-аас дээш хувиар буурдаг гэсэн судалгаа бий. Бизнесийн удирдлагууд үйлчилгээний соёл бизнесийнх нь ашиг орлогод нөлөөлөөд буйг анзаарч, мэддэг болсон байна. Ер нь ч үйлчилгээний соёл Монголд асар дутагдалтай байгаатай хэн бүхэн санал нийлэх биз. Миний мэдэхээр өнөөдрийн Монгол улсад нийгмийн хэмжээний бухимдал, таагүй сэтгэгдлийн хоёр том эх үүсвэр байгаа нь замын түгжрэл, үйлчилгээний соёл гэж хэлэх байна. Тиймээс бид сургалтаараа дамжуулан нийгэмд бага ч болов хувь нэмэр оруулж буй гэдэгтээ итгэлтэй байдаг. Үйлчилсэн, үйлчлүүлсэн аль аль нь бухимдахгүй өнгөрч чадвал бидний ажлын үр дүн гэж хардаг. Нөгөө талаас бизнесмен олон зүйлийг ашиглаж, зорилгодоо хүрэхийг хичээдэг. Тэдгээр арга хэрэгслийнх нь нэг буюу зайлшгүй үр ашигтай ашиглах ёстой зүйл нь хүн-ажилтан байдаг. Хүний тухайд мэргэжлийн ур чадвараас гадна хүнтэй харилцах харилцаа маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл, танай компанийн нэрээр ажил эрхэлж буй хэн боловч компанийг тань төлөөлж буй хэрэг. Түүний харилцагчид ямар сэтгэгдэл төрүүлж, хэрхэн харьцаж байгаа нь танай компанийн хувь заяатай шууд холбоотой. Тэгэхээр хүний хөгжил нь тухайн бизнесийн ирээдүйтэй салшгүй холбоотой болж таарч байгаа юм.
-Сургалтын агуулга өдрөөс өдөрт баяжиж ирсэн нь дамжиггүй. Одоогоор танайхаас санал болгож буй ямар сургалт байна вэ. Ер нь байгууллагууд ажилчдаа ямар чиглэлээр сургалтад хамруулах хандлагатай байна вэ?
П.Амармэнд: -“Гайхалтай үйлчилгээ”, “Үнэ цэнэтэй ажилтан”, “Амжилттай цаг”, “Сэтгэл хангалуун ажилтан”, “Борлуулалтын хүч”, “Бүтээлч манлайлал”, “Бүтээгдэхүүний инноваци ”зэрэг долоон чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа. Хамгийн багадаа зургаа, дээд тал нь 20 цагийн сургалт байдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 100 гаруй байгууллагын 2500 гаруй ажилтан манай сургалтанд хамрагджээ. Эдгээрээс хамгийн эрэлттэй нь үйлчилгээнд чиглэсэн сургалт. Энэ нь байгууллагууд үйлчилгээний чанараа дээшлүүлэх чиглэлд илүүтэй анхаарч буйн илрэл боловуу. Өөрөөр хэлбэл, худалдан авалт бол ерөөсөө л тааламжтай сэтгэгдэл төрүүлэх явдал гэдгийг байгууллагууд мэдэрдэг болчихож. Манай байгууллагын сургалтын багийн багш нар бүгд мэргэшсэн зөвлөх бөгөөд APOENA буюу насанд хүрэгсэдтэй ажиллах арга техник эзэмшсэн олон улсын сургагч багш нар байдаг.
-Танайхтай хамтран ажилладаг томоохон байгууллагуудаас нэрлэвэл?
“Жимобайл” компани бол манай байнгын үйлчлүүлэгч. Цаашлаад III эмнэлэг, “Сүү”, АПУ, “Номин”, УБЦТС, “Монредаатгал”, “Тэнгэр даатгал”, “Оюутолгой” зэрэг олон байгууллагыг дурдаж болно.
-Эцэст нь байгууллагаа товч танилцуулахгүй юу?
Б.Баярчимэг: -Бяцхан статистик хэлье. Манай байгууллага байгуулагдсан цагаасаа хойш
4182 шинэ бизнес эхлүүлж, 7229 бизнесийг өргөжүүлэн, сайжруулж, 1918 ажлын байр шинээр бий болгож, 1.6 сая ам.долларын борлуулалтын орлогын өсөлт бий болгожээ. Бидний зуучилсэн амжилттай зээлийн нийт дүн 24.5 сая ам.долларт хүрээд байна. Энэ бол бизнесийн хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлж ирсэн бидний ажлын үр дүн. Дээр дурдсан бизнес зөвлөгөө, сургалтаас гадна “Залуу бизнесийг дэмжих санаачилга”, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих REACH төсөл, Бизнес холболтын болон Бүлэг, хоршооны засаглалыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн болон жижиг, дунд бизнесийг дэмжих төв, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хувийн бирж байгуулах зэргээр бүхий л талаар цогц үйлчилгээ үзүүлж чаддаг нь манай онцлог юм. Тухайлбал, 2008 оноос хойш бидний эхлүүлсэн шинэ болон өргөжүүлэн сайжруулсан бизнес эрхлэгчдийн 60 хувь нь эмэгтэй, 4386 нь залуу бизнес эрхлэгчид байгаа нь бидний ажил цогц, хүртээмжтэй явж ирсний илрэл болов уу.
-Ярилцсанд баярлалаа.