Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь
их аварга Асашёорюү 1980 оны есдүгээр сарын энэ өдөр Улаанбаатар хотноо
"Манлай заан" Д.Долгорсүрэнгийн дөрөв дэх хүү болон мэндэлжээ.
Тэрбээр хүүхэд байхдаа жүдо бөхөөр хичээллэж байв. 1996 оны баяр наадмаар
үндэсний бөхийн дэвжээнд гарсан байна. Тэр цагаас япончуудын анхааралд өртөж
эхэлжээ. 1997 оны наймдугаар сард Япон улсын Сикокү арлын Кожи дунд сургуульд
элссэн. Энд байхдаа "Такасаго" дэвжээнд сүмо бөхөөр барилдаж эхэлсэн
юм. Асашёорюү 1999 оны Хацү башёд анх удаа сүмогийн дохё дээр гарчээ. Түүний
дараа 2000 оны есдүгээр сарын Акид жюүрёо, 2001 оны нэгдүгээр сарын Хацү башёд
макүүчид дэвшжээ. Сүмод хөл тавьснаар 12 башёгийн дараа дээд зиндаанд дэвшин
барилдав. Асашёорюүгаас өмнө ёкозүна Конишики, озэки Точиазүмагийн амжилт
үзүүлж байжээ.
2001 оны Нацү башёд комүсүби.
2002 оны Хацү башёд Монголын анхны
сэкиваке цолтон болжээ.
2002 оны Нагоя башёд 45 барилдан 34
ялж нутгийнхаа сүмочдоос анх удаагаа озэки цол хүртэв. Сүмод хөл тавьснаар 22
башёгийн дараа озэки цол хүртсэн жагсаалтын дөрөвт бичигдэв.
2002 оны Кюүшюү башёд түрүүлж Японы
эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ.
2003 оны Хацү башёд хоёр дахь удаагаа
түрүүлж мэргэжлийн сүмогийн 68, Монголын анхны ёкозүна болжээ.
Асашёорюү Д.Дагвадорж 2002 оны
арванхоёрдугаар сард дунд сургуулийн нэг ангийн охин Тамиртай хуримаа хийж,
2005 онд хүүтэй болсон юм. Их аваргын шүтээн нь мэргэжлийн сүмогийн домогт их
аварга Чиёонофүжи ажээ.
Тэрбээр 185 см өндөр, 145 кг жинтэй.
Чөлөөт цагаараа хөгжим сонсох дуртай.