Азийн Бүтээмжийн байгууллага болон Монголын Бүтээмжийн төвөөс зарласан “Загвар байгууллага” төслийн сонгон шалгаруулалтанд “Мөнхийн үсэг” ХХК шалгарч монголд анх удаа материалын урсгал зардлын тооцоолол - ISO 14051 стандартыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү стандартыг хэрэгжүүлж эхэлснээр үйлдвэрлэлийн хаягдал, алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах улмаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын ашгийн түвшинг нэмэгдүүлж үргүй зардлыг хэмнэх олон талын ач холбогдолтой.
Уг төсөл нь төлөвлөлт, хэрэгжилт, түгээн дэлгэрүүлэх гэсэн үндсэн 3 үе шаттайгаар 12-18 сарын турш хэрэгжих төдийгүй олон улсын зөвлөх удирдан чиглүүлж, мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
Мөнхийн үсэг компани энэ төслийн хүрээнд олж авсан мэдлэг туршлага, ололт амжилтаа түгээн дэлгэрүүлж бусад байгууллагуудыг бүтээмжээ дээшлүүлэхэд нь туслах, Монгол Улсын болон Дэлхийн байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм.
“Мөнхийн Үсэг” компани захирал Г.Болдбаатар:
Манай компани “Бид хаягдлыг тэглэнэ” гэсэн уриатайгаар уг төслийг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр жилийн дараа гэхэд зөвхөн Монголдоо биш Ази номхон далайн бүс нутагтаа “Загвар компани” болно.
Өөрөөр хэлбэл энэхүү стандартын гол зорилго бол дэлхийн түвшний сайн практикийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж хэвшүүлснээр бусад аж ахуй нэгж байгууллагуудад үлгэр жишээ загвар компани болох юм. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулж, үр ашиггүй зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой. ISO 14051 стандартыг Ази Номхон далайн орнууд, тэр дундаа Япон улсын 400 гаруй компаниудад хэрэгжүүлсэн туршлага байдаг.