Улсын хэмжээнд нүүрс угаах 14 үйлдвэр байгаагийн тав нь энэ онд баригдаж дуусаад зөвшөөрлөө авсан гэдгийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Нарийнсухайтын бүлэг ордын компаниуд "Нүүрсээ угааж экспортлох нь эдийн засгийн үр өгөөжтэй" гэж мэдээлж байсан ч дэд бүтцийн бэрхшээл учирсаар байна.
Тухайлбал: “Өсөх зоос” ХХК-ийн жилд нэг сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажил дуусаж холбогдох зарим зөвшөөрлөө авсан боловч хараахан үйл ажиллагаагаа эхлээгүй байна.
Шинэ таван үйлдвэрийн дөрөв нь Өмнөговь аймагт, нэг нь Дорноговь аймагт байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орон нутгийн статустай, дотоодын хөрөнгө оруулалттай "Их говийн илч" компани үйлдвэрээ байгуулаад байгаа аж. БНХАУ-ын "Fu Sheng Import & Export" компанитай хамтран байгуулсан энэхүү үйлдвэр жилд 500 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай. Нүүрс нойтон аргаар баяжуулж коксжих нүүрс гаргадаг. Уурхайн исэлдсэн ядуу агууламжтай, хаягдал нүүрсийг гүний ус ашиглахгүй, карьерын ухсан баяжуулах нүхэнд тогтсон ус болон хөрсөн дээрх хаягдал ус ашиглах юм байна.
Улсын хэмжээнд байгаа 14 үйлдвэрийн ес нь дэргэдээ уурхайтай бөгөөд тухайлбал: жилд таван сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай үйлдвэртэй “Энержи ресурс” ХХК-ийн хувьд оны эхний 11 сард нийт 4.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Харин Нарийнсухайтад олборлолт хийж байгаа “Саусгоби Сэндс” ХХК энэ жил дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсний 800 мянган тонн нь угаасан нүүрс байх ажээ.
“Саусгоби Сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат
Т.Элиса
Эх сурвалж: bloomberg.mn