Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Биологийн хүрээлэнгийн шавж судлалын лабораторийн эрхлэгч Ч.Гантигмаатай ярилцлаа. Тэрээр хүсэл сонирхолдоо хөтлөгдөн сонгосон мэргэжлээрээ ажиллаж, шавж судлалын салбар ухаанд хувь нэмрээ оруулахаар зүтгэж яваа эмэгтэй юм. Хүмүүс түүнийг насаараа шавж судлах гэж үү хэмээн шүүмжлэх үе бий. Харин Ч.Гантигмаа амьдралын замаа ажилтайгаа нягт холбосон итгэл үнэмшилдээ хэзээ ч бууж өгч байгаагүй аж.
-Сайн байна уу. Та шавж судлалын салбар ухааныг хэзээнээс сонирхон судалж, энэ чиглэлээр ямар сургуулиудад мэргэшсэн бэ?
-Сайн байцгаана уу. Би хүүхэд байхдаа л байгальд хайртай, аливааг сониучхан судлах дуртай байсан. 1987 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд МУИС-ийн Байгалийн Ухааны Факультетын Биологийн ангид суралцаж биологич, генетикч мэргэжил эзэмшиж, магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос Монгол-Германы хамтарсан төсөл, хөтөлбөрт хамрагдан судалгаа хийж байгаад ХБНГУ-ын Гёттингений Их Сургуульд суралцаж доктор болсон. Биологийн Хүрээлэнд 2005 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд Унгар, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад очиж, лабораторид судалгаа хийж байсан.
-Биологийн шинжлэх ухаан дотроо шавж судлалын салбар ухааны онцлох ач холбогдол юу вэ?
-Энэхүү салбар 13000 гаруй буюу хамгийн баялаг биологийн төрөл зүйлтэй гэдгээрээ онцлог. Бидний мэдэх шумуул, тэмээлзгэнэ, ялаа, эрвээхий, соно, царцаа, голио, зөгий, цох зэрэг шавжийн ангид хамрагдана. Хүмүүс “шумуул” гэх зөвхөн ерөнхий нэг нэр дор нэг л зүйл юм шиг ойлгодог. Гэтэл манай оронд дөрвөн өөр төрөлд хамрагдах 30 гаруй зүйлийн шумуул бүртгэсэн байдаг.
Шавж судлалын салбар ухааны судалгааны үр дүн байгаль, экологи, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ч ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, зарим зүйл шавжийн хувьд өвчин дамжуулах тохиолдол байдаг. Мөн шавж хэт их олшрох үзэгдэл нь хүн, амьтан болоод байгальд сөрөг нөлөөтэй.
-Монгол орны аль нутгаар шавж олшрох үзэгдэл байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Дорнод Монголын тал, Хэнтийн Дадал сумын нутгаар ургамлын ур үүсгэгч бөөс олширч, ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч байна. Шавжийн ангилал зүйн асуудлыг үнэн зөв тодорхойлох нь тэдний тархалт, дэгдэлт ямар байх, ямар хариу арга хэмжээг хэрхэн авах талаар шийдвэр гаргах үндэслэл болдог. Монгол орны байгалийн экосистем тэнцвэрт байдалд оршин тогтноход шавж маш чухал үүрэгтэй. Үүнийг бид сайтар судалж, шинжлэх ухааны үндэслэлийг нь тодорхой болгох шаардлагатай.
Шавж бол маш жижигхэн амьтан. Энгийн нүдээр хараад тодорхой зүйлээр ялгах боломжгүй. Тоног төхөөрөмжийн хүчин чадлаас судалгааны үр дүн ямар байх нь хамаарна.
Хүмүүс шавжийг эерэг талаас ойлгохыг хичээдэггүй. Харин тэднийг зэвүүцэх хандлага ажиглагддаг. Уг нь шавж бол байгаль дээр асар их ажил, үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Цэцэгт ургамлын тоос хүртээх, амьтдын хялгадас, сэг зэмийг задалж байгальд буцаан шингээх болон экосистемд амьтад оршин тогтнох нөхцөлийг хангадаг. Мөн ихэнх амьтдын идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлнэ. Энэ бүгдийг танин мэдсэнээр байгаль эхээ хамгаалах шинжлэх ухааны үндэслэл бий болно.
-Манай улсын шавж судлалын салбарыг хөгжүүлэхэд ямар хүчин зүйлс шаардлагатай байна вэ?
-Боловсон хүчний бодлого, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Энэ салбар ухааныг анагаах ухааны, хөдөө аж ахуй, газар тариалангийн, ойн, бэлчээрийн ургамлын шавж судлал гэсэн тусгай чиглэлүүдээр хөгжүүлэх боломжтой. Арав хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй баг арав гаруй мянган шавжийг бүгдийг судлах боломжгүй. Шавж бол маш жижигхэн амьтан. Энгийн нүдээр хараад тодорхой зүйлээр ялгах боломжгүй. Тоног төхөөрөмжийн хүчин чадлаас судалгааны үр дүн ямар байх нь хамаарна.
-Та бүхэн судалгаандаа ямар тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?
-Бидний хэрэглэж байгаа бинокуляр хамгийн багадаа 3 мм орчим хэмжээтэй шавжийг харахад ашиглах боломжтой. Гэсэн хэдий ч тухайн шавжийг нарийн судалж, зүйлийн түвшинд тодорхойлохын тулд хөлийн аль нэг хэсэгт байгаа үс, цээжин хэсэг дэх хээ, хялгас зэргийг харах шаардлагатай болдог. Манай тоног төхөөрөмжийн хүчин чадал муу учир нарийн судалгаа хийж чаддаггүй. Манай улсын эрдэм шинжилгээний байгууллагадаа ашигладаг төхөөрөмжийг гадаадад сонирхогчид л хэрэглэдэг.
-Амьдралынхаа туршид шавж судална гэхээр зарим хүмүүст их сонин сонсогдож байгаа байх?
-Тийм тал бий шүү. Шавж судладаг гэхээр гайхаж хүлээж авах хүмүүс бий. Тэд шавжийн талаар ойлголтгүй, болохоор л тэгдэг байх. Уг нь шавж чинь маш сонирхолтой зүйл шүү дээ. Эрвээхэйг хүмүүс энгийн нүдээр хардаг учраас гоё сайхныг нь биширдэг. Бусад шавьжийг үүнтэй адил харж чаддаг байсан бол мөн л байгалийн нэг гайхамшигт бүтээл гэдгийг ойлгох байсан.
-Манай уншигчидтай хамгийн сүүлд хийсэн ажлаасаа хуваалцаач?
-Бид “Монгол орны цох” гэсэн нэртэй ном гаргасан. Энэ номын шавжийн зургийг макро зурагчин Л.Жаргалсайхан ах дарж өгч, бидний ажилд үнэлж баршгүй их хөрөнгө оруулалт хийсэн. Бид энэхүү номоороо Монгол орны цохын 100 гаруй зүйлийг таниулах боломжтой болсон. Тэр жижигхэн шавжийн талаар хүмүүст мэдээлэл, төсөөлөл өгч буй нь шинжлэх ухааны ач тус юм.
Их Британи улс эрвээхийн зүйлийн бүрдэл, тархалтын мэдээг сайн дурын судлаачдын оролцоотойгоор бүртгэж улсын хэмжээний бүртгэл мэдээллийн системээ үүсгэсэн байдаг.
-Мэргэжлийн биш хэдий ч чөлөөт цагаараа шавж судалдаг хүмүүс байдаг шүү дээ?
-Тийм ээ. Байгаль сонирхогчид буюу байгалийн аль нэг зүйлийг сонирхон, сэтгэлээ зориулсан хүмүүс байдаг. Өөр мэргэжилтэй хэдий ч чөлөөт цагаа шавж судалж өнгөрөөдөг маш олон хүн бий. Тэдгээр хүмүүс ихэвчлэн эрвээхий, цох зэрэг зөвхөн нэг төрөлд хамрагдах зүйлийг л нарийвчлан судалдаг. Сонирхогчдын хийсэн судалгааны үр дүн шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан тохиолдлууд цөөнгүй. Их Британи улс эрвээхийн зүйлийн бүрдэл, тархалтын мэдээг сайн дурын судлаачдын оролцоотойгоор бүртгэж улсын хэмжээний бүртгэл мэдээллийн системээ үүсгэсэн байдаг.
-Биологийн хүрээлэнд хэр их хүн шавж асуухаар ханддаг вэ. Тэдэнд тодорхой хариуг өгч чаддаг уу?
-Манайд маш олон хувь хүн, байгууллагууд шавж асууж ирдэг. Гурил, будаан дотор ийм шавьж байна. Хүүхдийн толгой бөөстсөн. Гэр ахуйн тавилга, хоол хүнсний бүтээгдэхүүнээс гарсан хорхой гэх мэт хөдөө орон нутгаас хүртэл дээж явуулж шинжилгээ хийлгэдэг. Тухай бүрт нь шууд хариулт өгч чаддаггүй. Өмнө нь дурдсанчлан 13000 гаруй зүйл шавжийн яг аль нь вэ гэдгийг тодорхойлоход цаг хугацаа шаардана.
-Манай эрдэмтэн, судлаачдын хангамж, цалин хөлс хэр хангалттай байдаг вэ?
-Цалин, хангамж сул шүү дээ. Манай судлаачдын дийлэнх нь залуучууд. Тэд өөрсдийн хүсэл, сонирхолдоо л хөтлөгдөж ийм бага цалинтай ажилд тогтож ажилладаг. Гаднын орнуудад шавжийн судалгаа маш олон чиглэлээр хөгжсөн. Лабораториуд нь сайн дурын судлаачдад нээлттэй ажиллах боломж олгодог. Харин манайд мэргэжлийн хүмүүсээ ч тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чаддаггүй.
-Зун хөдөө орон нутаг руу томилолтоор яван дээж цуглуулахад хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Зуны улиралыг хөдөө ар гэрээсээ хол, шавжийн хойноос хөөцөлдөн хээрээр хоноглож өнгөрөөдөг. Нэг хүний бүтэн өдрийн хоол, унаа, байрлах газрын өртөг нийлсэн томилолтын мөнгө гэж 12 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгө үнэхээр хаанаа ч хүрдэггүй. Хөдөө явж байхад цаг агаарын байдлаас улбаалан буудалд хоноглоё гэхэд 30-50 мянган төгрөг байдаг. Бидэнд тийм төсөв байхгүй учир зарим тохиолдолд хувиасаа л зарцуулдаг. Зунжингаа хөдөө явж цуглуулсан дээжүүдээ хөлдөөгчид хадгалан, өвөлдөө өдөржин дурандаж, судалдаг.
-Та бүхний судалгааны ажилд зориулж улсаас жилдээ хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?
-Бид судалгаа хийхдээ гурван жил тутамд нэг сэдэв батлуулдаг. Түүнийхээ хүрээнд санхүүжилт авдаг. Гурван жилд ойролцоогоор 26-28 сая төгрөг батлуулна. Энэ нь нэг жилд найман сая орчим төгрөгийн төсөвтэй гэсэн үг. Энэ мөнгө нь хээрийн судалгаанд явах судлаачдын томилолт, унааны зардалд л зарцуулагдаад дуусдаг.
Манай улс шинжлэх ухаан, байгаль орчин хамгааллын асуудлаар тодорхой, цогц бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн төсөл, хөтөлбөр, тендерийн уялдаа холбоог нарийвчлан тогтоон, үр дүн, хариуцлагын тогтолцоог бий болгох чиглэлд анхаарлаа хандуулах шаардлагатай.
Манай найз Герман, АНУ-гаас ирэхдээ авчирч өгсөн дээж хадгалах хэдэн сайхан хайрцаг бий. Ийм стандарт хайрцаг нэг ширхэг нь л 50 еврогийн үнэтэй. Бидэнд ийм үнэтэй хайрцаг худалдаж авах боломж байдаггүй тул өөрсдөө барилгын материал ашиглан нааж хийдэг. Шавж хадгалах зориулалтын шүүгээ, сав, бодисын урвалж мөн шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч авч ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж өгөх зэрэг тоочоод байвал олон асуудал бий.
-Хар хорхойн нүүдэл орж ирлээ гэсэн мэдээлэл их тархсан. Танайхаас үүнд судалгаа хийж байсан уу?
-Энэ төрлийн мэдээлэл хэвлэлээр нийтлэгдэж нийгэм даяар шуурсан. Харин үүнээс хүмүүс хорхой, шавж гэх хоёр өөр төрлийн зүйлийг хооронд нь ялагддаггүйг харж болно. “Хорхой” гэдэг нь хэд хэдэн үеэс тогтсон урт, нарийн биетэй, хөлгүй нугаламгүйтэн амьтдыг нэрлэсэн нэр үг. Үүнд хавтгай, дугараг, туузан, хануур зэрэг хорхой багтана. Харин шавж гурван хос, зургаан хөлтэй, бие нь толгой, цээж, хэвлий гэсэн үндсэн гурван хэсгээс тогтдог нугаламгүйтэн юм. Ялаа, шумуул, эрвээхий, соно, царцаа, голио, зөгий зэрэг нь шавжийн зүйлд орно. Эдгээр амьтдыг бүрэн таньж мэдэхгүйгээр байгальд болж буй үйл ажиллагаа, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах асуудлыг хөндөх боломжгүй.
-Хүн төрөлхтний нөлөөгөөр дэлхийн дулаарал нэмэгдэж буйг сүүлийн үеийн судалгаанууд харуулах болсон. Үүнээс улбаатай гарч буй өөрчлөлтүүдийг та юу гэж харж байна?
-Дэлхийн дулаарлаас улбаалан хойд туйлын мөс хайлж амьтад нүүдэллэж байна. Миний хамгийн сүүлд олж мэдсэнээр Германы зөвхөн өмнөд хэсгээр л нутагладаг байсан эрвээхийнүүд хойшоо нүүдэллэж бүсийн шилжилт хийж байна.
Манай Биологийн хүрээлэн дэлхийн энтэй зэрэгцэн алхахаар чармайн ажилладаг.
Би эрвээхий судлалаар мэргэшиж доктор хамгаалсан. Энэ чиглэлээ л дагнан ажиллахыг хүссэн. Гэсэн хэдий ч Биологийн хүрээлэнд нарийн мэргэшсэн чиглэлээрээ л ажиллана гэсэн ойлголт байхгүй. Бүх шавжийн төрлийг салбарлан судлахаас өөр аргагүй болсон.
Манай Биологийн Хүрээлэн дэлхийн энтэй зэрэгцэн алхахаар чармайн ажилладаг. Япон, Герман, Унгар, Австри, Чех, Англи, АНУ зэрэг улсын судлаач, эрдэмтэдтэй холбогдон хамтарч ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа