Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл өглөө.
УБЕГ-ын дарга Б.Баасандорж "УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах үйлчилгээг эхлүүлсэн.
Монгол улсын иргэд 11-р сарын 1-нээс хэрэжиж эхэлсэн хуулиар аль ч дүүрэг сум, хорооноос харьяалал харгалзахгүйгээр иргэний үнэмлэхээ захиалах боломжтой болсон. Харин одоо онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд орон зайнаас үл хамаарч хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломж бүрдлээ.
Эхлээд иргэний үнэмлэхээ онлайнаар захиалж, төлбөр тооцоогоо хийнэ. Харин гарсан иргэний үнэмлэхийг өөрөө эсвэл түүний гэр бүлийн гишүүн авах боломжтой.
Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан байна. Үүнээс 77-80 мянган иргэн иргэний үнэмлэхээ хаясан гээсний улмаас дахин захиалга өгсөн. Харин одоо шинэ үйлчилгээ нэвтэрснээр илүү амар, хялбар болж байна.
Гэхдээ 16 нас хүрээд анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд иргэний үнэмлэхээ дахин шинэчилж авахдаа онлайнаар захиалахгүй. Ийм тохиолдолд 10 хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр өөрийн биеэр очно.
Гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх талаар хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан уг үйлчилгээг нэвтрүүлнэ.
Иргэний үнэмлэхийн чип дээр таван төрлийн мэдээллийг агуулдаг. Үүнд:
- Иргэний оршин суугаа хаяг
- Төрсөн газрын мэдээлэл
- 10 Хурууны хээ
- Цахим гарын үсэг
- Иргэний үнэмлэхийн дугаар
Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргасан байгаа. Шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг ил бичих шаардлагагүй болно.
Одоо регистерийн дугаарыг хараад л тухайн хүний нас, хүйс төрсөн газрыг мэдэх боломжтой. Иргэд улсын бүртгэлийн дахин давтагдашгүй 12 оронтой дугаартай байдаг. Харин энэ дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр төлөвлөж байна. Ингэснээр хувь хүний нууцын мэдээллийг хязгаарлаж өгөх юм" гэлээ.
2018 оны 11 сарын 1-нээс "burtgel.mn" цахим мэдээллийн сайт ажиллаж эхэлснээс хойш 111,000 иргэн ханджээ. Иргэн үнэмлэх цахимаар захиалахын тулд "burtgel.mn" рүү орж “Иргэний цахим лавлагаа” гэх хэсгийг сонгон зааврын дагуу мэдээллээ бөглөнө. Хамгийн сүүлд нь төлбөрөө төлж /38,500/ захиалгаа баталгаажуулна.
Цахимаар захиалсан иргэний үнэмлэх нийслэлд ажлын 3 хоногт, хөдөө орон нутагт ажлын 10 хоногт гарах юм байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 154 иргэн цахим үнэмлэх захиалахаар хандсан бөгөөд 7 хүний иргэний үнэмлэх бэлэн болжээ.