gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бордооны үйлдвэрүүд хэрэглээний 30 хувийг хангадаг

2019-03-27
0
Twitter logo

ЭНЭ ЖИЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 147 МЯНГАН ТОНН БОРДОО ШААРДЛАГАТАЙ

Хавар цаг айлчилж, газар тариалан эрхлэгчдийн ажил өрнөлөө. Дэлхий нийтээр органик бүтээгдэхүүний хэрэглээ тэлж буй энэ үед манай улсын бордооны ашиглалт ямархуу буйг сонирхов.

ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс энэ жил манай улсын хэмжээнд үндсэн болон тарилалтын үед 147 мянган тонн бордоо шаардлагатай гэж үзжээ. Учир нь манай улсын газар тариалангийн бүс нутгуудад хөрсний элэгдэлд өртөөгүй талбай гэж байхгүй болсныг тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, төмс тарьж байгаа бол калийн бордоог хөрсөндөө түлхүү хэрэглэх ёстой аж. 

Атрын гуравдугаар аяны хүрээнд 2008-2010 онд хийсэн судалгаагаар тариалангийн талбайн 60 гаруй хувь нь элэгдэлд орсон байв. Тодруулж хэлбэл, хөрсний үржил шим доройтож, шим тэжээлийн тэнцвэр алдагдсан гэсэн үг. Манай улсын хөрсний ихэнх хувь нь азот, фосфор, калийн дутагдалтай гарсан байна. Тиймээс тариалан эрхлэгч нар хөрсөө таван жилд нэг удаа шинжилгээнд хамруулж байхыг мөн зөвлөлөө.

Тухайлбал, төмс тарьж байгаа бол калийн бордоог хөрсөндөө түлхүү хэрэглэх ёстой аж. Харин үр тариа, тэжээлийн болон тосны ургамал тарьж байгаа тохиолдолд азотын бордоо түлхүү хэрэглэх шаардлагатай аж. Хөрсөнд бордоо хэрэглэх нь ургац органик байдлаа алдана гэсэн ойлголт бишийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Алив зүйлийг хэтрүүлсэн тохиолдолд хор болдог. Хэмжээнд нь хэрэглэж чадвал зөв арчлалт болдог гэв. Тиймээс бордоо хэрэглэж хөрсөө эрүүлжүүлсэн тохиолдолд илүү арвин ургац авах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байлаа.

“Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулаад жил болгон тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж, газар тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр бордоо нийлүүлдэг. Энэ жил өнгөрсөн жилийн нөөц дээр тулгуурлан тодорхой хэмжээний бордоог авахаар төлөвлөсөн.

Химийн биш биологийн гаралтай эрдэс бордоог үйлдвэрлэлд нэвтрүүлнэ” хэмээн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэ­ цэцэг ярилаа. Төсөвт бордоо авах мөнгө тусгадаггүй бөгөөд тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зохицуулдаг байна. Тариаланчид бэлэн мөнгөөр бордоо авах боломж муу учир улсаас тодорхой хэмжээгээр даахыг санал болгодог аж.

Манай улсад нийт найман бордооны үйлдвэр байна.

Манай улсад нийт найман бордооны үйлдвэр байна. Эдгээр үйлдвэр хүчин чадлаа бүрэн ашиглавал Монгол Улсын бордооны хэрэглээний ердөө 30 хувийг хангах хүчин чадалтай аж. Тиймээс үлдсэн хувийг нь яах ч аргагүй импортолдог байна.

Жилд импортоор хамгийн ихдээ 10 мянган тонн бордоо авдаг. Энэ нь бусад оронтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. Дэлхийн хэмжээнд жилд 260 сая тонн бордоо шаардлагатай байдаг аж. манай улсад 147 мянган тонн бордоо хэрэгцээтэй гэхэд 10 хувийг нь л импортоор оруулж ирдэг гэсэн үг. Тийм учраас бордооны замбараагүй хэрэглээ манай улсад байхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

“Хөрсний ялзмагийн агууламж муу, хүчтэй элэгдэлд орсон учир үр шимийг нөхөн сэргээх шаардлага тулгарсан” хэмээн ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын танхимын эрхлэгч Б.Одгэрэл ярив. Хөрсийг бордох бордооноос гадна олон арга байдаг байна. Тухайлбал, шувууны сангас, малын бууц гэх мэтийн органик бордоогоор түлхүү хэрэглэхийг тариаланчдад зөвлөж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан