Их Британид ажлаасаа гарч буй нэгэн залуу захиралдаа харууслын ил захидал бэлэглэсэн нь цахим орчинд дуулиан тарив.
Уг ил захидлын нүүрэн дээр “Танд маш том гарз тохиосонд харамсаж байна” гэсэн бол дотор нь “Миний ажлаа хүлээлгэж өгөх өдөр долдугаар сарын 28. Энэ хэцүү цаг үед таныг бодлоо” хэмээн бичсэн байж.
Түүний ажлын хамтрагч Ханна ил захидлын зургийг твиттер хуудсандаа нийтэлснийг хүмүүс 40 мянган удаа “retweet” хийжээ.
22 настай Сем Байнес Их Британийн Шеффилд хотын дуудлагын төвд жил орчим ажилласан аж. Тэрээр есдүгээр сард их сургуульдаа эргэн орох хэрэгтэй болсон байна. Ажлаас гарахаар болсноо ямар нэг бүтээлч аргаар илэрхийлэхийг хүссэн залууд ил захидал бэлэглэх санаа төрсөн гэнэ.
Сем Байнес “Манай ажлынхан бол сайхан хамт олон. Бид байнга л хоорондоо тоглоом хийж байдаг. Захирал энэ үйлдлийг хэрхэн хүлээж авах бол гэж ерөөсөө санаа зовоогүй. Хэрэв ажлаасаа гарвал намайг үгүйлнэ дээ гэж хошигнодог байсан. Ил захидал харин ч эерэг уур амьсгал бүрдүүлсэн” гэжээ.
Түүний ажлын хамтрагч Ханна ил захидал цахим орчинд эерэг уур амьсгал дагуулсан талаар “Business insider” сайтад ярьсан байна.
Эх сурвалж: Business insider